#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }

Учиртай гурван толгой

бичсэн: AttiIa, 2008-4-12, 02:00

Битүүний орой болон шинийн нэгэнд үзэгчид «Учиртай гурван толгой» дууриа сонсож, үзсээр байгаад бүр дасаж орхижээ. Зохиол бүхэн өөрийн хувь заяатай байдаг гэсэн эртний Грекийн мэргэн үг бий. Харин «Учиртай гурван толгой» ямар хувь заяатай бүтээл вэ, анх хэрхэн яаж төрсөн юм бол? Энэ тухай төрийн хошой шагналт Донровын Намдаг (1911-1982) сэрүүн тунгалаг ахуйдаа ийн дурсан бичжээ.


...1934 оны хавар, гудамжны шороо дээр дороо орон бужигнасан нэгэн зэврүүн өдөр би Улсын төв театрын «Бөмбөгөр ногоон» гэж алдаршсан байшингаас гарангуутаа нөхөр Нацагдоржийнх руу явлаа.

Уг нь би Нацагдоржийнхо...

төрөл:Дурсамж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

...ёстой гоё цэцэгийг идээд байхаар харамсалтай...

бичсэн: AttiIa, 2008-2-22, 07:31

 

 Өнөөдөр сүүлийн үед хүн болгон яриад байгаа Пүүжээ-г зорин байж орж үзэв. Үнэхээр их өрөвдлөө...сэтгэл хөдөллөө. Хажуу хавирганд хүмүүс пиг байсан тулдаа л нулимасаа залгин залгин үзэв. Яалтай ч билээ дээ. Би л өдөр тутамдаа өөртөө тохиолдоод байдаг жижиг сажиг асуудалууддаа түүртэн хааяа хааяа бухимдаж суух энэ бяцхан охины туулж өнгөрүүлсэн арван хэдхэн жилийн тэр их хатуу хөтүүгийн хаана нь ч хүрэхгүйг мэдээд өөрөөсөө ичих ч шиг. Зарим нэгэн хүнд амьдрал гээч энэ дагуурын үг хэтэрхий л хатуу загнах юм даа. Тэр бяцхан охины гэгээн цагаахан дүр төрх, эмээ ээжийн цайлган инээд, хаа холын...

төрөл:Дурсамж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Зүүдний тайлал

бичсэн: AttiIa, 2008-2-3, 08:53

Ойрд хүн болгон л цагаан сар гэлцээд нутгаа жоохон санагалзана. Тоглож өссөн Хангай минь уу зээ:
Уул, үүл нь нийлэн харагдах
Умрын цэнхэр хангай минь ээ хө
Унтах нойронд зүүдлэгдээд байдаг
Усы нь уусан хангай юмаа хө
             Хангай наран хан аав минь
             Сүргээ хариулсан нутаг аа хө
             Халхын саран гоо ээжий минь
             Сүүгээ өргөсөн газар аа хөө гэж .
Хэд хоног л дараалж зүүдлэх юм. Зүүдэндээ хөл нүцгэн өвсөн дээгүүр алхалаад аагь танын үнэр хамар цоргин царцаа голион дуунаар хэвтэж байх юм:
Зүүдэн дунд минь толгод нь үзэгдээд
Зүсрэх бороотой т...

төрөл:Дурсамж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant