Монголоо гэсэн сэтгэл энэ мөн үү???
бичсэн: AttiIa, 2007-09-09, 16:22
Энэ Герман гэдэг оронд ирээд овоо хэдэн жилийн нүүр үзлээ, энэ хооронд юу эс тохиолдоо аж. Анх хэлний бэлтгэлд явдаг байхад надад болон миний эргэн тойронд тохиолдож байсан үйл явдалууд яг одооний минь энэ үзэл бодлыг минь бүрдүүлхэд нөлөөлсөн юм. За ингээд олон юм нуршилүй шууд баримт руу ороё.
Баримт 1.
Манай нөгөө ангид явдаг байсан нэг Монгол залуу байдаг байсан юм (хөөрхий минь талийгаач болсон сураг дуулдсан). Тэр бид 2 нэг сүрхий нийлэхгүй ч хааяа даа мэндийн зөрүүтэй өнгөрдөг байснаас холгүй. Удалгүй тэр нэг удаа эхнэр хүүхэдтэйгээ трамвайд явж байтал 10 аад халзангууд ороод ирэв....