#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2008-02-03
Зүүдний тайлал

Ойрд хүн болгон л цагаан сар гэлцээд нутгаа жоохон санагалзана. Тоглож өссөн Хангай минь уу зээ:
Уул, үүл нь нийлэн харагдах
Умрын цэнхэр хангай минь ээ хө
Унтах нойронд зүүдлэгдээд байдаг
Усы нь уусан хангай юмаа хө
             Хангай наран хан аав минь
             Сүргээ хариулсан нутаг аа хө
             Халхын саран гоо ээжий минь
             Сүүгээ өргөсөн газар аа хөө гэж .
Хэд хоног л дараалж зүүдлэх юм. Зүүдэндээ хөл нүцгэн өвсөн дээгүүр алхалаад аагь танын үнэр хамар цоргин царцаа голион дуунаар хэвтэж байх юм:
Зүүдэн дунд минь толгод нь үзэгдээд
Зүсрэх бороотой тэнгэр нь цэнхэртээд
Санаа алдахад салхи нь үнэртсэн
Сайхан нутгийн бараа тодхооон гээд л сэрэнгүүтээ цонхоо онгойлгоод жоохон исгэрлээ. Алсыг харлаа, юу зүүдэлснээ бодлоо. Зүүдэн дундаа:
Яасан цэнгэг юм бэ
Монголын ариун агаар
Яасан цэлмэг юм бэ
Монголын хөх тэнгэр энэ тэр гэчихсэн агаарт дүүлж байх юм.  Хэдэн жил байж байгаад нэг очихоор ямар сайхан гээч:
Насны нөмөртэй аавындаа зориод очихоор
Нарны илч нь наашлах шиг болдог доо
Буруу санаагүй цайлган удмынхаа
Буян хишгийг даахтайгаа л болоо юу даа хөө гэсээр ажилын өрөө лүүгээ ортол нутгаас өвөртөлж ирсэн нутгийн минь чулуу нүдэнд туслаа:
Аягын чинээ жаахан чулуу
Айзам яруу нутгийн минь чулуу
Нарны туяанаас ойсон сувд юм
Намираа борооны шивэрсэн дусал юм
Нарны туяанаас ойсон сувд юм
Намираа борооны шивэрсэн дусал юм
Маш хурдан утасаа шүүрч аваад гэр лүүгээ залгав аавынхаа хоолойг сонсож хосгүй баярын нулимас хоёр нүдийг минь бүрхлээд ингэж хэлэв:
Аав минь та хүүгээ санахын цагтаа
Аглаг уулсынхаа чулуунаас атгаж нэг тайвшраарай
Айл болон тоглож өссөн аглаг бэлийн минь чулуу
Алагхан үрээ санасаныг аяндаа тайвшруулнаа гэж. Тун удалгүй л дээд зовхи минь татлаад уналаа:
Байн байн дээд зовхи татаад байх чинь
Буцаад харихын шинж нь юм уу даа

Сэтгэгдэл:


ярзайтал инээх
Бичсэн: Зочин цаг: 13:48, 2010-02-20 | Холбоос | |


алга ташилт гоё болжээ нутагаа санаад байхаар тэгж бодогддог л юм хэ хэ
Бичсэн: Зочин цаг: 18:05, 2009-09-28 | Холбоос | |


rolling on the floor
Бичсэн: Зочин цаг: 14:15, 2009-08-02 | Холбоос | |


сайхан болжээ нээрээ л нутгаа санах үед сайхан монгол дуу сонсож шүлэг унших гоё доо...
buhniig barigch hemeeh shoroon hulgana jiliin sar shiniin mendiig hurgie. hulgana jil huvi yuruuluu hairlaj uils chini ur taria met urjin delgereh boltugai.
Бичсэн: Зочин цаг: 10:32, 2008-02-09 | Холбоос | |


сайхан болжээ нээрээ л нутгаа санах үед сайхан монгол дуу сонсож шүлэг унших гоё доо...
buhniig barigch hemeeh shoroon hulgana jiliin sar shiniin mendiig hurgie. hulgana jil huvi yuruuluu hairlaj uils chini ur taria met urjin delgereh boltugai.
Бичсэн: coctail цаг: 10:31, 2008-02-09 | Холбоос | |


хэзээ ирэх юм? тэгий л даа happy
Бичсэн: xvv цаг: 01:26, 2008-02-07 | Холбоос | |


хүү минь сайхан шинэлээрэй.
монголд очоод хамтда гарч гүйнэ ээ! big grin
Бичсэн: AttiIa цаг: 20:07, 2008-02-06 | Холбоос | |


Яг нэг аймар нутгаа, гэрээ санаад ирэхээр юу ч хийж чадахаа болиод гараад орилоод гүймээр болдог байж билээ.. Одоо бас заримдаа утаанд уушги бүгчимдээд, хоолой хорсоод хоёр нүдийг нулимс бүрхээд, улс төрд бас бачимдаж гарч гүймээр болдог юм. Гоё эвлүүлэг болжээ applause
Бичсэн: xvv цаг: 18:40, 2008-02-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax