#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2008-02-29
Цаазалсаар л байх уу?

Хэрэв та Филиппин Улсад зорчиж яваад санаатай бөгөөд санаандгүй гал түймэр тарьвал, эсвэл Сауди Араб Улсын иргэнтэй ханилан суугаад ханилсан ханиа араар нь тавих юм бол, аль эсвэл та Ирак-т олон түмний газар ерөнхийлөгчийг дайрч доромжлох юм бол таныг юу хүлээж байгааг мэдсэн үү? Тиймээ миний ярих гэж байгаа сэдэв бол "Алах Ял". Шинэ зуун шинэ эрин эхлээд хэдийнээ 8 жилийг ардаа орхижээ. Хэдийгээр дэлхий даяар даяарчилал гэж их шуугиж байгаа ч гэсэн хүний эрхийн талаархи энэ асуудалтай одоог хүртэл Нэгдсэн Үндэстэний байгуулага болгоомжтой ханддаг. Дээр дурдсан жишээнүүд гэхэд л миний өчүүхэн тархинд хүнийг цааш нь харуулах шалтаг биш гэж бодном. Ялангуяа Арабийн Нэгдсэн Улсуудын хэд хэдэн гүрнүүдэд (Iran, Saudi-Arabien, Jemen, Sudan, Mauretanien...)одоог хүртэл хэрэв та ижил хүйстэн хүмүүнтэй бэлгийн замын холбоотойг олж баталж чадвал мөн л энэ ялнаас мултрахгүй. Гэтэл энэ сэдэв барууны улсуудад тэр болгон хүний анхаарлыг татах сэдэв биш болоод удаж байна. 1781 онд Оросын Хатан Хаан Элизабет өөрийн эх орондоо цаазаар авах ялыг хорьж байснаараа дэлхий дээр хамгийн анхны алах ялгүй улс болж байж. Гэвч энэ байдал удаан үргэлжилсэнгүй 5 жилийн дараа хатан хаан Элизабетийн засаг солигдохын явцад энэ хууль ч буцаж байсан гэдэг. 2007 оны байдлаар нийт 90 Улсад Цаазын Ял огт байдаггүй болон Орос, Марокко, Мадагаскар гэх мэтийн 28 Улсад хэдийгээр цаазаар авах ял байдаг ч сүүлийн 10 жилд энэ шийтгэлээр нэг ч хүнийг шийтгээгүй, мөн Чил, Киргиз, Бразил, Аргентин, Израел гэх мэт 11 улсад энэ ял байдаггүй боловч маш онцгой тохиолдолд гүйцэлдүүлдэг юм байна.

Хэдийгээр түймэр тавьбал Алах Ял-д унахгүй ч Монгол Улс алах ялыг гүйцэтгэдэг 69 ( үүнд АНУ, Хятад, Малайз, Япон, Египт гэх мэт...) орны нэг нь билээ. Монгол улсад цаазаар авах ялыг хэд хэдэн удаа халж байсан түүх бий. Тухайлбал 1921, 1953 онд цаазаар авах ялыг хүчингvй болгож байжээ. Дараа нь хүндрүүлэх шалтгаанаар бусдыг санаатай алах гэмт хэрэгт хэрэглэхээр тогтоосноос хойш энэ ялыг Монгол улсад халаагүй байна. Хууль тогтоогчид цаазаар авах ялыг 18 насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд, түүнчлэн эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүдэд хэрэглэхийг хориглосон юм. Монгол улсын өнөөгийн дагаж мөрдөж буй 2002 оны эрүүгийн хуулиар цаазаар авах ялыг 6 төрлийн гэмт хэрэгт оноож байна. Монгол дахь цаазаар авах ялын талаар хийсэн судалгаагаанаас хархад ард иргэдээс илүүтэй хуулийн байгууллагын ажилтнууд энэ ялыг дэмжиж байгааг олж тогтоожээ. Мөн түүнчлэн манай улсад ялын дээд хэмжээг хэрхэн гүйцэтгэдэг нь нууц байдаг ч ар гэрийнхэнд нь энэ талаар мэдэгддэг. Чухам яагаад энэ асуудалыг гэнэт хөндөх болов гэхээр өнөөдөр сонин уншиж яваад санхүүгийн зохицуулах хорооны даргыг гэгээн цагаан өдрөөр, ажлын байранд нь, төрийн хамгаалалтын ажилтны дэргэд хутгалж хөнөөсөн Ц.Түмэнгэрэлд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноож гүйцэлдүүлсэн талаар невс.мн дээрээс олж уншив. Би хувьдаа энэ хүмүүсийг огт танихгүй бөгөөд хувийн болон хувьсгалын ямар ч холбоо сүлбээгүй гэдгээ энд дурдах нь зүйтэй болов уу. Гол нь энэ бичлэгний доорхи сэтгэгдэлүүдийг уншаад яахын аргагүй энэ талаар бичих хүсэл төрсөн юм. Эдгээр ялд унасан хүмүүний хийсэн гэмт хэргийг зөвтгөж байгаадаа биш ч шүүнэ гэдэг тухайн гэмт хэрэгтэнд тодорхой хэмжээний ялын дээд хэмжээг үзүүлэх нь бол ойлгомжтой. Би хувьдаа энэ цаазаар авдаг ялны эсрэг байдаг. Алуурчин байна уу ямар ч хүнд гэмт хэрэгтэнг цаазлахаас өөр аргагүйд хүрдэг тэр улс тухайн алуурчинг хөнөөсөнөөрөө тэр алуурчингаас дутах юм огт үгүй мэт санагддаг. Тэр хүнд гэмт хэрэгтэнг тэр дор нь тэгээд цааш нь харуулчихвал тухайн хүний хувьд хожиж буй мэт ч юм шиг. Түүний оронд тухайн хүний нар салхинд гарах эрх чөлөөг насан турш хязгаарлах нь, хүнд хүчир ажил насаар нь хийлгэх гэх мэт хамгийн том шийтгэл бус уу. Мөн эдгээр хүмүүсийн дунд хилсээр шийтгэгдээд гэм буруугүй нь сүүлд тогтоогдож байсан өч төчнөөн баримтууд байдаг. Тэр байтугай хүүхэд болон тахир дутуу, өөрийгөө илэрхийлэх чадваргүй гэх мэт хүмүүст хүртэл энэ ял зарим улсад үйлчилдэг юм байна. Хятадад жишээ нь энэ цаазаар авах ялыг олон нийтийн өмнө гүйцэлдүүлдэг хүмүүнлэг оюун ухаанаас гажууд үйл байдаг. Үүнийг манай залуус ихэд дэмжин өнөөдрийн мэдээний доор ихээр сийрүүлсэнийг уншаад ихэд сэтгэл зовнилоо. Хятадууд гээд үзэж чаддаггүй хүмүүс ийм шийтгэлийг нь харин шудрага хэмээн үзэж дэмжиж байгаа нь тэр хүмүүсээс нэг их ялгараад байна гэж үү? Юутай ч энэ талаар ултай суурьтай дор дороо нэгийг тунгаана биз ээ. Анхаарал тавьсанд баярлалаа.

РS: Монгол Улсад энэ талаар ажил үүргээ гүйцэтгэдэг хүмүүнлэгийн нийгэмлэг байдгийг бичлэг доор үлдээсэн Галбаатар андын сэтгэгдэлээс олж мэдлээ. Дэлгэрэнгүй мэдээллиг www.amnesty.mn орж үзнэ үү! Баярлалаа Галбаатараа!

Сэтгэгдэл:


цаазаар авах
заавал буудах хэрэг байгаа юмуу,тэрний оронд хор уулгаж болно,Зовохгүйүхнэ шдээ,Цаазыг чинь иэвчлэн акедамийн оүитнууд хийдэг.Тэрний оронд хор өгвөл арай хүнлэг big hug
Бичсэн: далай (зочин) цаг: 14:35, 2009-05-13 | Холбоос | |


сайн шүү сайн болсон байна амжилт хүсэе
laughing
Бичсэн: Зочин цаг: 12:36, 2009-01-24 | Холбоос | |


хүмүүнлэгийн талаар ойлголт их муу юм аа, огт шийтгэхгүй толгойг нь илээд өөгшүүлж хөхүүл гэж огт хэлээгүй, шийтгэлийн арга барилыг өөрчүлөх хэрэгтэй байна гэж хэлсэн. гэмт хэрэг хийсэн гээд тэр хүнийг цааш нь харуулж байгаа улсын шүүх прокурор тэр гэмт хэрэгтэнээс ялгагдах юм оогт алга гэж бичлэгэнд ээ бичсэн байгаа.
гэснээс татах яалаа яалаа гэнэ ээ ий, өөрөө лесби юм уу, ккк?
Бичсэн: AttiIa цаг: 20:51, 2008-09-23 | Холбоос | |


2талтай...

магадгүй зарим оронд ийм учраас цагаачлах сайхан шалтаг ч болдым билүү хэн мэдлээ... манай оронд лесби күмсийг гэрлүүлдэггүй гээд швед гарнаа ероосоо гэээээээээ

Бичсэн: tatah (зочин) цаг: 18:50, 2008-09-23 | Холбоос | |


9-22-ны зочинд хандаж хэлэхэд, нотлох баримтаар хүнийг шийтгэдэг тогтолцоо байж чадаж байна уу, үгүй юу?

Би 7 сарын нэгнээс хойш эрүүгийн хуулийн зохицуулалтууд цаасан дээр байдаг, түүнийг амьдралтай ягштал нийлүүлэх нь миний чадвараас хамаарах юм байна гэж бодож байгаа.
Бичсэн: galbaatar цаг: 14:31, 2008-09-23 | Холбоос | |


ЭНЭ ЯЛ БАЙХ НЬ ЗҮЙТЭЙ
ГЭМТ ХЭРЭГТНИЙГ ӨӨГШҮҮЛЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН ЗАРЧИМ БОЛ НИЙГМИЙН ШУДАРГА ЁСНЫ ЗАРЧИМ. бид аюулгүй нийгэмд аж төрхийн тулд адгуусан амьтнаас ч дор ааш араншин гаргадаг ухар мөчит хүүүсийг сайн шийтгэх хэрэгтэй. энэ бол нийгмийн сайн үйлсийн төлөө хийж буй шийдэмгий алхам. Ганц шүүх хэргийг буруу шийтгэх боломжтой гэсэн үндэслэлээр энэ ялыг хасна гэвэл нийгмийг золисонд хаяж буй хэрэг болно. Үүний оронд хангалттай нотлох баримтаар л хүнийг энэ ялаар шийтгэдэг процессын хуулийн заалтыг ягштал бтаримтлах нь зүйтэй. Нэгж хүний эрх ямагт нийгмийн эрх ашигтай зөрчилдөж байсан. Гэхдээ нийгэм бол хүмүүсийн нэгдэл болохоос биш нэг хүний ахуй биш. нийгэмтэй зохицон амьдарч байгаа бол хэн ч үндэслэлгүйгээр шийтгэхгүй шүү дээ. Би бол энэ ялыг зөв гэж үздэг. гэхдээ Эмнэсти байгууллага байн ажиллаж байгаа шүү.
Бичсэн: Зочин (зочин) цаг: 20:13, 2008-09-22 | Холбоос | |


mgl-n shuuh ikh buruu ajildag.olon tumen meded suid bolson heregteng uchirgui hatuu shuusnee,olon tumen sain medegui hargis herguudiig zuulhun shuuh met ajillagaa yawuuldag.
Бичсэн: Зочин цаг: 14:03, 2008-06-10 | Холбоос | |


aldaa gargah magadlal ih gedeg unen shuu
tsaazluulah ni todorhoi bolson hun ajil hiij chadna gedegt ergelzej bnaaa.
tsaaziin yaliig medeej hun guitsetgej bga shuu dee. tegvel ter huniig yos surtahuunii uudnees avch uzvel nugelten bhaa.

amiig amiar gedegtei sanal niilehgui bn.
esvel ene asuudliig bodoh heregtei gej bga yum uu? saihan aa.

uneheer shuuh yamarch aldaa gargahgui gesen 100%-n batalgaa bga tohioldold humuus талеоны зарчимийн талаар дурсаж болох юм.
Бичсэн: galbaatar цаг: 12:06, 2008-03-08 | Холбоос | |


амийг амиар...
Бичсэн: 300-н блог цаг: 10:31, 2008-03-07 | Холбоос | |


Hyatad ter zahidaliig huleen zovshoorohgui baih da. mash changa huuliaraa ter olon say huniig juramlaj baidag oron yum chn.
Бичсэн: Miracle цаг: 09:48, 2008-03-07 | Холбоос | |


Hun aminii hergees busad heregt alah yal onooh ni arai hatuudsan shiitgel baihaa. Avilgali heel hahuulid avtsan ornii huulid alah yal baival aimar sanagdjiin. Jishee ni tiim orond shuuh buruu hund yal ogoh magadlal ih. Tegheer gemgui humuus iluu ortoh bolomjtoi gsn ug. 

Harin shudarga unen shuuheer togtoogdson sanaataigaar hun  aminii hereg uildsen zohion baiguulsan sedsen humuust tsaazaar avah yal onooh ni zov gej boddog. Gehdee negent l alah gej baigaa yum bol yadaj 5-10 jil biyiin huchnii hodolmor edluuleed tsaazalval taarna. Bi lav yamar ch eruul setgehuitei hunleg setgeltei hun huniig alah baitugai yamar negen baidlaar biyed ni hor honool uchruulah yosgui gej boddog. Tiim humuus hunleg niigemd tsaashid amidrah erh baihgui. Nuruu huit orgim muuhai hertsgii allaga gemt herguud zondoo garj l baidag. Tiim humuusiig hen neg ni zalhaan tseerluuleh heregtei l baij taarna. Tor harin irgediin ayulgui baidliin toloo ter muuhai ajliig gardan hiideg yum bishuu?
Бичсэн: Miracle цаг: 09:45, 2008-03-07 | Холбоос | |


www.amnesty.mn -s
НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ


Өнөөдөр /2008-2-27/ Цаазаар авах ялын эсрэг дэлхий нийтийн Эвсэл, Цаазаар авах ялыг халах Азийн сvлжээ байгууллагуудаас 2008 оны 3 дугаар сарын 5-16-ны хооронд болох Бvх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хуралд өргөн барих Нээлттэй Захидалыг олон нийтэд хvргэлээ.
Нээлттэй Захидалд Хятадын хууль тогтоогчдоос Хятад улс дахь цаазаар авах ялыг халах нааштай арга хэмжээ авахыг шаардсан байна.
Хятад улсад жил бvр мянга мянган хvн цаазаар авахуулдаг бөгөөд vvнийг улсын нууцад хамааруулдаг байна. Хуумгай мөчид, шударга бусаар шvvх зэрэг шvvхийн алдаа дутагдал, хэрэг хvлээлгэх зорилгоор эрvvдэн шvvх явдал өргөн тархаж байгааг нууцалж байгаа нь онцгой сэтгэл зовоосон асуудал болж байна.
Саяхан Хятадын эрх баригчид бvх цаазаар авах ялыг Ардын Дээд Шvvхээр хянаж байх тухай өөрчлөлт шинэчлэлт хийсэн нь цаазаар авах ялын гvйцэтгэлийг бууруулах, анхан шатны шvvхээс оноож байгаа цаазаар авах ялд хяналт тавихад ихээхэн чухал алхам болжээ.
Цаазаар авах ялын эсрэг дэлхий нийтийн Эвсэл, Цаазаар авах ялыг халах Азийн сvлжээ энэхvv өөрчлөлт шинэчлэлтийн vр нөлөө нь шударга явдлын хамгаалалт болсон ил тод байдлаар тодорхойлогдох ёстой хэмээн цохон тэмдэглэсэн байна. Тэд Бvх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлаас цаазаар авах ялтай холбоотой бvх мэдээллийг улсын нууцад хамааруулахаа цуцлахыг шаардсан байна.
НVБ-ын Ерөнхий Ассамблейгаас цаазаар авах ялыг зогсоох тухай тогтоолыг баталсанаар цаазаар авах ялыг халах нь дэлхий нийтийн эргэж буцашгvй чиг хандлага болжээ.
Олимпизмийн суурь зарчимд “Олимпийн зорилго нь хvний эрхэм чанарыг хадгалахад санаа тавих энх амгалан нийгэм байгуулахад тус дэм болох vvднээс спортыг хvний өв тэгш хөгжлийн төлөө vйлчлэхэд чиглvvлэх явдал даруй мөн” хэмээсэн байдаг.
“Бээжингийн Олимпд оруулах нэг хувь нэмэр нь Хятад улс цаазаар авах ялыг гvйцэтгэх явдалд тэргvvлж байгаагаа эцэс төгсгөл болгох явдал мөн” хэмээн Нээлттэй Захидалд дурджээ. Олимпийн тоглолт ойртож байгаатай холбогдуулан дэлхий нийтийн анхаарал Хятад улс руу хандаж байгаа өнөө vед Цаазаар авах ялын эсрэг дэлхий нийтийн Эвсэл, Цаазаар авах ялыг халах Азийн сvлжээнээс Бээжингийн эрх баригчдыг дэлхий нийтийн чиг хандлагатай нийцvvлэн цаазаар авах ялыг халах асуудлыг удирдан тэргvvлж, цаазаар авах ялыг гvйцэтгэхээ зогсоохыг уриаллаа.
Бичсэн: galbaatar цаг: 15:37, 2008-03-01 | Холбоос | |


сайн мэдэхгүй юмаа. Аль ч дээр юм бэ дээ.
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 13:00, 2008-03-01 | Холбоос | |


нээрээ тийм юмаа... бүх насаар нь хорьж, хүнд хөдөлмөр эрхлүүлэх нь зөв санагдлаа. Хариуг нь сайн авах хэрэгтэй байх...
Бичсэн: xvv цаг: 02:01, 2008-03-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax