#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2007-09-18
Охин нь таны захиасыг биелүүлсээн

Сайн байна уу хамгаас хайрт ээж минь ээ,

яагаад ч юм тэр нэгэн орой та намайг гарлаа гэхэд явуулах дургүй байсан тийм үү? Охин нь мэдэрсээн, гэвч манай найзын төрсөн өдөр байсан учир би таньд худлаа хэлж гарч явсандаа одоо хүртэл гуниглаад баршгүй. Эх хүний зөн совин гэж энийг л хэлдэг байх даа ээж ээ, тиймээ охин нь тэр орой төрсөн өдөрт явсан. Та намайг хаалгаар гарах гэж байхад санаа зовж буйгаан нуун барин хамаагүй архи дарс ууж болохгүй шүү гэж захисан. Охин нь таны захиасыг биелүүлсээн, нэг ч дусал амсаагүй. Таны захисан захиасыг биелүүлж чадаж буйдаа сэтгэл өөдрөг суусан. Аавын машиний түлхүүрийг нууцаар авч гарсаныг ч та харсан л шүү дээ. Тэхдээ л та намайг хориогүй, үхтэл үр харам гэгчээр таны сэтгэл хямраад л үлдсэн, урд урдных шигээ охин нь тэр удаад ч бас анзаараагүй. Хурдхан гарахын түүс болоод л гарсан. Миний найзын төрөн өдөр сайхан болсоон, бүгд гэр гэр лүүгээ тэгээд харьцгаасан. Охин нь машиндаа суух тэрхэн мөчид хурдхан шиг тань луугаа очихийг л хүсэж байсан, та намайг ингэж л өсгөсөн юм шүү дээ ээжээ. Таныхаа үгийг аль болох дагах гэж хичээдэг байсан шүү охин тань. Гэвч...гэвч...энэ бүхэн хэдхэн хоромын дотор болоод өнгөрчихжээ. Машинаа асаагаад дөнгөж хөдөлсөн түүнээс хойш яг юу болсоныг сайн санахгүй байнаа. Баруун талаас минь хар хурдаараа ирсэн нэгэн жийпний гэрэл л харагдсан тэгээд л бүх юм харанхуй болсон. Нэг нүд нээгдэхэд охин нь зам дээр хэвтэж байсаан, нүдний өмнүүр гэрэл анивчаад л, хажуугаар өнгөрөх машинууд...толгой дээр ярилцах хүмүүс...түргэний тэрэг...тэгээд л охиных нь ухаан балартсан. Тэр залуу миний байсан баяраас гарч явсан юм билээ ээжээ. Бид 2 ын хоорондох ялгаа гэвэл тэр залуу согтуу байсаан, харин би нэг ч дусал амсаагүй байсан. Харин одоо үүний хариуд охин нь тааз ширтэн өдөр хоногоо тоолон хэвтэж байна даа. Миний хайртай ээжээ, охин нь таныгаа яасан их зовооно вэ. Яг одоо та цонхоор ширтэн мэлмэрүүлж байгааг би мэдэрч байна аа. Тэр орой би таны үгийг сонсоод, эсвэл нэг л удаа эргээд харсансан бол нүднээс тань бүхнийг унших байж дээ. Та магадгүй энэ бүхнийг зөн совингоороо мэдэрсэн тиймүү. Миний амьдрал ингээд л хагарсан бөмбөлөг шиг болчихлоо. Зам дээр урсах дүүрэн цус...анивчих түргэний гэрэл...найдваргүй болчихжээ хэмээн эмч хэлхийг бүүр түүрхэн сонсож амжисаан охин чинь...Энэ бүхний эцэст ийм байдалд хүргэдэг тэр гашуун ундааг энэ хүмүүс юунд нь дурлана вэ. Хэдхэн хоромын дотор бүхэл бүтэн хүний амь нас эрүүл мэнд хохирдогийг мэдсээр байж юунд шуналтан хэрэглэнэ вэ. Яг одоо хамаг бие минь янгинаж байнаа, хутгаар сүлбэж буй мэт янгинаж байна, гэвч охин нь энэ захидалыг бичихээс өөр аргагүй санагдаж байна. Энэ бол миний бичсэн хамгийн сүүлчийн захидал байх болно оо хайрт ээжээ. Хайртай бяцхан дүүд минь битгий уйлаарай гэж хэлээрэй, миний булшин дээр Аавын Охин гэж бичүүлээрэй. Магадгүй тэр залууд яг ээж нь яг тань шиг захисан бол охин нь өдийд дэргэд чинь сууж байх байсан ч юм билүү. Амьсгал маань богиносож байнаа, охин нь яг одоо айдас төрж байна, та үргэлж л миний дэргд байдаг байсаан. Харин охин чинь үүрд явхаасаа өмнө ганц л асуулт асууя, охин чинь тэр үед нэг ч дусал амсаагүй байсан шүү дээ, тэгтэл яагаад ингээд хэвтэж буйг минь тайлбарлаад өгөөч дээ. Таныгаа чанга тэврэн үнсэе, баяртай.
Хайрт охин нь!

PS: Энэ захидалыг германаас монгол хэл рүү орчуулав, яг оригинал дээрээ бүр их өрөвдмөөр, даан ч би жоохон муу орчуулчих шиг санагдаад байх юм. Юутай ч энэ болсон явдал юм шүү. Манай залуус ч гэсэн үүнээс сургамж авхад илүүдэхгүй гэсэн үүднээс орууллаа.

Сэтгэгдэл:


bi eejiinhee ugend orohgui baisnaasaa bolood bas taaz shirteed, emnelegt hamt hevtej bsan humuust deerelhuuleed olon honog hevtsen shu,

etsest ni eej mini l namaig ondiilgoson. bi eejiig uneheer bishirdeg, oodoos ni evgui harna ch gej bhgui shde.


eejiigee haraad bi yamar aztai yum be gej boddog
Бичсэн: galbaatar (зочин) цаг: 20:36, 2008-05-26 | Холбоос | |


Сэтгэгдэл
ЁОохххх юу уншчихаваа???? үнэхээр харамсмаар.
сайн л орчуулсан байна шдээ
Бичсэн: Miracle цаг: 15:13, 2007-09-21 | Холбоос | |


Сэтгэгдэл
надад ч таньд ч бид бүгдэд сургамж л болоод өнгөрөг, ядаж л жолооны ард амсалгүй сууцгааж байя, бусдаараа ч бууз хуушуур л явж байя дөө.
Бичсэн: AttiIa цаг: 12:54, 2007-09-20 | Холбоос | |


Сэтгэгдэл
zolgui huvi tavilan... teneg hunii aldaa... uhaaral.. haruusal... nulims... davtalt...

tee..l boloo

neeereee saihan orchuuulj, surah yum ih bn shuu gej...
Бичсэн: tatah цаг: 05:57, 2007-09-19 | Холбоос | |


Сэтгэгдэл
Ээж аавынхаа үгэнд уг нь орж баймаар юм байгаамаа...
Бичсэн: xvv цаг: 03:09, 2007-09-19 | Холбоос | |


Сэтгэгдэл
Ямар өрөвдмөөр юм бэ, энэ архинаас ёстой их юм болноо. Өөрөө үхэхгүй, гэмгүй хүн үхлээ хүлээгээд хэвтэж байна гэхээр харамсмаар байна.
Бичсэн: Tsoomii цаг: 19:52, 2007-09-18 | Холбоос | |


Сэтгэгдэл
амьдрал ямар хэврэг гээч ......
амьдрал ямар зовонтой хэрнээ амьдраад л баймаар гээч...
амьдрал ямар хяслантай хэрнээ хүсэл мөрөөдлөөр дүүрэн байдаг гээч......
амьдрал ямар үнэ цэнэтэй гэээч......

би энэ хорвоод ирэхдээ буцаж л болохгүй гэж бодсон
би энэ хорьоогоос явахдаа ахиж л ирэхгүй гэж хэлнээ...
Бичсэн: g84 цаг: 10:13, 2007-09-18 | Холбоос | |


Сэтгэгдэл
ёооё юу болоод өнгөрвөөл гэж бодлоо шд. аймар бисэн байна. нүдэнд төсөөлөгдөөл...
Бичсэн: 300-н блог цаг: 09:17, 2007-09-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax