#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2007-11-14
Тэхийн зогсоол

Тээр жилийн тэр нэгэн өвлийн
Өнтэйг яана!
<<Тэхийн зогсоол>> гэдэг тэр оргилын
Өндрийг яана!

Хvрэн уулсын буйд мухар
<<Хvvш>> нэртэй
Хvрэхэд хол ч өвөлжихөд нөмөр
Хөх бууцтай.

Хvрэн уулсыг халуун намраар
Аав минь зорив
<<Хvvшийн>> өвөлжөөнд гурван гэрээр
Айл өвөлжив.

Өвөлжөөг хvрээлсэн уулсын оргил
Бvгд өндөр
Өндрийн дундаас <<Тэхийн зогсоол>>
Бvvр ч өндөр!

Өвөлжөөнд буугаад аав, хэсэг зуур
Ан хийв
Өвөлд бэлдээд айлууд, хэсэг зуур
Ажил хийв.

Өнтэй жилийн тэр нэгэн өвлийн
Дулаахныг хэлэх vv
Өвс цас тэгшхэн ууланд өвөлжихийн
Тухтайг хэлэх vv

Говийн ууланд жам ёсоороо
Хавар ирэв
Гол бараадаж гурван гэрээрээ
Нvvх болов.

Нэгэн өглөө аав минь намайгаа
Гаднаас дуудав
Нэг нvдний сунадаг дурангаа
Гарт бариулав.

-<<Тэхийн зогсоол>> дээр юу байна вэ?-
Сайн хар! гэв
Тэгж хэлснийхээ жаахан хойно
Санаа алдав.

< Оргил харагдав
Yvрээ манан өндөрт эргэх
Бvргэд харагдав.

Дэргэдэх оргил нь илээд авахаар
Ойрхон байв
Дээрх тэнгэр нь нvдэнд торохоор
Yvлгvй байв>>

-<<Тэхийн зогсоол>> дээр хараагаа тогтоо! гэж
Аав минь хэлэв
Тэрvvн дээр нэг амьтан бий, ол доо гэж
Ахин хэлэв.

Өвөлжин харагдаж нvдэнд дассан
Оргил vзэгдэв
Орой дээр нь эвэр нь сэрийсэн
Янгир харагдав.

Хангайн сайхан амьтныг vзээд
Би баясав
-Харлаг тэх зогсож байна! гээд
Бараг хашгирав.

Аав минь дуугvй, тамхиа сорсоор
Гэртээ оров
Айлын хvмvvс янгирын сургаар
Манайд цуглав.

Цайгаа ч уухгvй аав минь тэгээд
Хэсэг суув
Цаанаа л гунигтай хоолой засаад
Ингэж ярив:

-Мөнгөн оройт уулсын хишгийг
Их хvртлээ
Мөнхийн зогсоолдоо зогссон янгирыг
Анх vзлээ.

<<Ямаан усанд>> ноднин байсан
Тэх мөн байна
Яах аргагvй зогсоолдоо зогссон
Тэх мөн байна.

 

Төрсний эцэст vхнээ гэдэг
Амьтны ёс оо!
Төрсөн нутгаа орхиноо гэдэг
Амаргvй даваа!

Янгир өтлөхөөрөө эврээ даахаа
Больдог юм гэнэлээ
Янгирын сvргээ гvйцэж чадахаа
Байдаг юм гэнэлээ.

Эхээс төрсөн ууландаа эргэж
Ирдэг юм гэнэлээ
Эхээс унасан газраа олж
Хэвтдэг юм гэнэлээ.

Насныхаа эцэст оргил өөд мацаж
Гардаг юм гэнэлээ
Нартад тvvнийг нь <<Тэхийн зогсоол>> гэж
Нэрлэдэг юм гэнэлээ.

Өндөр оргил дээр олон хоног
Зогсдог юм гэнэлээ
Өнгөрvvлсэн амьдралаа эргэж нэг
Хардаг юм гэнэлээ.

Умдалдаг ариухан усаа vзэж нэг
Баярладаг юм гэнэлээ
Идээлдэг сайхан билчээрээ харж нэг
Баясдаг юм гэнэлээ.

Ижил олон сvргээ эцсийн удаа
Yздэг юм гэнэлээ
Эх болсон нутгаа сvvлчийн удаа
Хардаг юм гэнэлээ.

Өндөр оргилоос эвэр нь дийлээд
Хальдаг юм гэнэлээ
Өнгөт орчлонгоос нэг нь тэгээд
Дутдаг юм гэнэлээ.

Аавын яриаг хvн бvхэн
Дуугvй чагнав
Айлын эмээ янгирыг өрөвдөн
Нулимс унагав.

Тэрнээс хойш аав минь нэг л
Зовиуртай болов
Тэр өвөлжөөнөөс хэсэгтээ нэг л
Нvvхээ байв.

Гурван гэрийн хонины ээлж
Дороо эргэнэ
Гуравхан хоногт манай ээлж
Эргээд ирнэ.

-Өндөр өөд хонио бvv билчээ! гэж
Аав минь захина
Өглөө болгон л гаднаа сууж
Оргил дурандана.

<<Хvvшийн>> өвөлжөөнд чандмалж буусан
Гурван айл!
Хvмvvсийн харааг өөртөө татсан
Гурвалжин оргил!

Цэнхэр тэнгэрт эвэр нь сэрийсэн
Харлаг тэх!
Чанх дээр нь өдөржин эргэсэн
Хvрэн бvргэд!

Ийм л зураг олон хоногоор
Аавд минь харагдав
Энэ л зураг олон хоногоор
Өвөлжөөнд суулгав.

Нэгэн өглөө оргилыг дурандаад
Аав орж ирэв
Нэг харахнаа баяртай мишээгээд
Цайгаа ууж суув.

-Яг л ёсоороо хальж дээ хөөрхий! гэж
Аав минь ярив
-Яамай даа яамай, хөөрхий минь! гэж
Ижий өрөвдөв.

Маргааш өглөө нь гурван гэр маань
Эрт ачаалав
Манарсан бууцнаас хvн, мал маань
Зэрэг хөдлөв.

<<Тэхийн зогсоол>> оргилыг аав минь нэг
Эргэж харав
-Төрсөн нутаг минь! гэж эцэг минь нэг
Өөртөө хэлэв.

Тээр жилийн тэр нэгэн өвлийн
Уртыг яана!
<<Тэхийн зогсоол>> гэдэг тэр оргилын
Өндрийг яана!

1969 он Б.Явуухулан (Миний хайрт эцэг, нэрт анчин агсан Бэгз таны гэгээн дурсгалд зориулав.)

 

Сэтгэгдэл:


явуугийн тэхийн зогсоолоос сохор зоосны дууль нь илүү санагддаг. блогийн чинь дизайн тасархай... angry angry angry
Бичсэн: tagtaa цаг: 00:29, 2007-12-26 | Холбоос | |


Tuslamj uzuuleech ganamongol@yahoo.com
Сайн бна уу, блог чин их таалагдлаа, хэрэгтэй хайж байсан хадний суг зургаа оллоо. Баярлалаа. Харин чиний блогийн нуурэн дээрэх зураг их таалагдлаа. Чингисийн байлан дагууллийг харуулсан зураг байвал холбоо бариж тус болооч, би гадаадад байдаг юм аа. Элдэв блог, зэрэгт ашиглахгуй, энд нэг ханан дээр зурах гэсэн юм аа. Хундэтгэсэн Гана.
Бичсэн: Gana (зочин) цаг: 10:56, 2007-12-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax