#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }

МАНАЙ СУРГУУЛЬ

бичсэн: AttiIa, 2008-02-14, 22:48

Түүний маргааш нэг дэх өдөр. Даваа гариг. Тэгэхээр эгч бид хоёр сургуульдаа явах ёстой байсан юм.

Би одоо ямар сурагч байснаа ярих болж байна. Ярихад жаахан ичмээр юм. Хорин жилийн өмнө надаас өөр тийм өөдгүй сурагч бараг байгаагүй гэж болно. Одоо бол та нарын дотор ийм сурагч лав байхгүй байх. Байж ч таарахгүй гэдгийг би урьдаас хэлье.

Юуны өмнө би үдэш унтаж өгдөггүй, өглөө босож өгдөггүй сурагч байсан юм. Намайг сэрээж босгох гэдэг өвөө, ээж, эгч гуравт минь амаргүй ажил байсан даг. Гэвч тэд намайг сэрээх өөр өөрийн аргыг бодож олдог байсан юм. Өвөө аягүй л бол халбага хүйтэн ус нүү...

төрөл:Шүлэг найраг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ХАРГАЛДАА ХАШААНЫ ЖОЛООЧ АХ

бичсэн: AttiIa, 2008-01-28, 17:53

Маргааш нь бүтэн сайн өдөр байсан ч гэсэн би эрт бослоо. Ээжийг босоод цайгаа чанаж байх үеэр би сэрчихлээ. Би, сэрэхдээ л хойрго болохоос биш, сэрсэн байвал босохдоо залхуурдаггүй юм. Тэр зангаараа ухасхийн босож хувцаслав.

-Хүү минь жаахан унтахгүй яагаа вэ? Юу болоод чи ийм эрт босоод ирэв гэж ээж гайхан асууж байна.

-Зүгээр сэрчлээ! гэж би хариулсан боловч юу болоод ийм эрт сэрчихсэнээ өөрөө ч гайхлаа. Үдэш хэрэг тарьж ээжийг уйлуулсандаа сэтгэл зовоод ч тэр үү, эсвэл миний нойр гэнэт бага болж байгаа юм уу, бүү мэд.

Хөвөнтэй цамцаа өмсөөд гадаа гартал баахан жавартай боловч ту...

төрөл:Шүлэг найраг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

МӨСӨН ЧИХЭР

бичсэн: AttiIa, 2008-01-04, 23:45

 

Армаг тармаг цагаан өвс, дэрс сэлт хаврын хөх салхинаа үес үесхэн бөхөлзсөн жихүүн өдөр тэртээд давхарлан хөхрөх уулсыг чиглэн, тарга тэвээрэг сайтай атан тэмээний газар хорооцтой нэгэн жигдийн дорвилог алхаанд бүүвэйлэгдэн заримдаа зүүрмэглэж, хааяа дуу аялж, ихэнхдээ хол ойрыг эргэцүүлж явсаар нэг мэдэхүл нар шингэхийн алдад мөнөөх хөх уулын хормойд байх өнчин гэрийн гадаа малын эмч Болд ирсэн байлаа. Хотны захад унтаж хэвтсэн хөгшин халтар нохой унаа тэмээнийх нь гавхийх дуунаар сэрж хоёр гурав хөв хөвхийн сулхан хуцсан болж эзнээ чимээлээд босож ирсэн ч үгүй цавиндаа хошуугаа шургуу...
төрөл:Шүлэг найраг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих