#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2008-04-12
Учиртай гурван толгой

Битүүний орой болон шинийн нэгэнд үзэгчид «Учиртай гурван толгой» дууриа сонсож, үзсээр байгаад бүр дасаж орхижээ. Зохиол бүхэн өөрийн хувь заяатай байдаг гэсэн эртний Грекийн мэргэн үг бий. Харин «Учиртай гурван толгой» ямар хувь заяатай бүтээл вэ, анх хэрхэн яаж төрсөн юм бол? Энэ тухай төрийн хошой шагналт Донровын Намдаг (1911-1982) сэрүүн тунгалаг ахуйдаа ийн дурсан бичжээ.


...1934 оны хавар, гудамжны шороо дээр дороо орон бужигнасан нэгэн зэврүүн өдөр би Улсын төв театрын «Бөмбөгөр ногоон» гэж алдаршсан байшингаас гарангуутаа нөхөр Нацагдоржийнх руу явлаа.

Уг нь би Нацагдоржийнхоор бишгүй явдаг байсан атал сүүлийн бүтэн жил ер ороогүй аж. Энэ зуур Нацагдорж Нина гэдэг орос хүүхэнтэй ханилж, өөр газар шилжин суусан байлаа. Нина бол Ленинградаас ирсэн орос эмэгтэй. Насаар миний үе. Бие бялдар, зүс царай сайхан бөгөөд, би түүнтэй хэдэн удаа бүжиглэсэн ч юмдаг. Нацагдоржийн байрыг эрэл сурал болсоор олж очиход Нина надад хаалгаа тайлж өгөв. Арай чарай мэдэх хэд гурван орос үгээр мэнд мэдсэний минь дараа Нина надад хэдэн үг хэлэн хаалгаа дахин түгжив. Үүний нь би байшин хүйтэн, хаалгаар жавар их ордог юм байна гэж ойлгов. Уг байшинг гаднаас нь харвал сүрхий сайн дүнзээр дорвитой барьсан тэргүүн зэргийн орон сууц шиг байв. Доторх халуунаа барьж чадахаа больсон, ийм юмс бишгүй байдгийн нэг энэ байжээ. Гэтэл энэ байшинг хоёр айлын орон сууцанд зориулсан барьсны зүүн талын бяцхан хоёр өрөөнд Нацагдоржийнх суудаг аж.

Нацагдорж ном дэвтрүүд ба бичиг цаас овоолсон хоолны ширээний хажууд юм бичиж сууснаа орхин «Наяа» гэж намайг дуудан угтаж ширээнийхээ нөгөөтэй суулгав. Тасалгаан дахь өөр бусад сав шургуулга мэт дээр мөн л ном судар, бичиг цаас овоолгоостой. Өзтэл орон сууц багадаж, үзэх судлах, хийж бүтээх зэрэгт дарагдаад байгаа нь илэрхий. Гэтэл би бас өөрт нь ажил нэмэх санаатай яваа.

Дугуй том хар пийшинд хахаж цацтал нь чихсэн нойтон мод хөөсөрхөг шүүсээ жис пис дуугарган дуслуулж, арай ядан асаж байгаа бололтой. Пийшингийн хажууд шинэхэн хийсэн хашлагат бяцхан модон өлгийвч дотор зузаан хөнжилд хучаастай нялх хүүхэд нойрсож байгаа нь миний нүдэнд содон туслаа. Уг нь би орж ирэнгүүтээ хүүхэдтэй болсонд нь баяр бахдалын үг хэлэх ёстой байлаа. Гэтэл одоо нэгэнт зохих цагаа ашиглаж чадаагүй тул сэтгэл минь дэмий зовиурлахад хүрэв.

Миний Нацагдоржийнд ирсэний учир гэвэл яаран барих зохиолтой болгож өгөхийг л гуйх гэснээс өөр юм алга. Үүний урьдтай бид хоёр «Би биш» гэдэг жүжиг хамтран бичиж театрын тайзан дээр тавьсан билээ. Зохиолгүй байгаа зовлонгоо тоочсоныг Нацагдорж маань анхааралтайгаар сонсож, сэтгэл хуваалцав. Дараа нь гаргах жүжигтэй болгож өгөхийг гуйсны минь хариуд үгүй гэж хэлж чадахгүй хүлээн авлаа. Иймд бид тэр дорхноо чухам юун тухай хэрхэн бичих рүүгээ яаран оров. Нацагдоржид нэгэн аялгуутай эмгэнэлт зүйл бичих сэдэв бий аж. Тэгээд автономатын үед үзэсгэлэн сайхнаараа дуунд гарсан Юндэн гөөгөө гэдэг хүний бодит амьдралд тохиолдсон зүйлсийг ярив. Үүнийг нь би сонирхон тайзан дээр хэрхэн тохируулах талаар арга ухаан сийлэхийг бодно. Юу юуны урьд эмх замбараатай, маш цөөн хүмүүсийн дунд эргэлдүүлэхийг л эрхэмлэнэ. Энэ бодлыг Нацагдорж зөвшөөрөхийнхөө зэрэгцээгээр, үндэсний аялгуут жүжгийг бий болгох явдалд зохистой шинэ хэлбэр бий болгохыг эрмэлзэв. Гэтэл энэ үед ая дуу зохиох мэргэжлийн хүн байтугай нот мэдэх хүн бараг байхгүй шахам байсан цаг. Гэлээ ч бид оролдох нь чухал гэж үзэн хоёр цаг хэртэй харилцан ярилцсаны үр дүнд, нэгэн жүжигийн төлөвлөгөөг бүрэн боловсруулан гаргаж амжив.

Энэ бол анхны «Учиртай гурван толгой». Бүх үйл явдал Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд болсон янаг амрагийн эмгэнэлт явдал бөгөөд үүнээ бид хөдөө талын гурван бяцхан толгойн дунд эргэлдүүлэв. Төлөвлөгөө гаргасны дараа Нацагдорж даруй бичихдээ орох, би хоёр хоногийн дараа эргэн ирж бичиж дууссанаас нь аван шууд сургуулилж эхлэхээр хэлэлцэн тохиролцлоо. Хоёр хоноод эргэж ирэхэд Нацагдорж намайг баяр баясгалантайгаар угтлаа. Бидний түрүүчийн гаргасан төлөвлөгөө сэтгэлд нь таатай тохирсон учир, нэгдүгээр үзэгдлийг бүрэн бичээд байгаа аж. Тэгээд бичсэнээ над уншив. Тэрнийг нь би мөн сэтгэл бахдан сонсож шууд сургуулилахаар шийдэв. Бүх жүжигчид ажилгүй байсны завшаанд би аль дуртайгаа сонгон авлаа. Гол дүрийн Юндэнд Ц. Цэгмэд, Нансалмаад Т. Хандсүрэн, Балганд Жадамба, Хоролмаад Дэвээ, хоёр бэргэндэгчийн нэг нь Сосорбурам, нөгөө нь Дагийсүрэн. Бэр буулгагч хоёр эрэгтэй нэг нь Цэндээхүү, нөгөө нь Нацагдорж гэдэг нэг залуу тоглох болов. Үүнээс өөр дүргvй юм. Миний энэ авсан жүжигчид бол цөм шинэ. Би ч өөрөө шинэ найруулагч бөгөөд тэгэхдээ бүр урьд өмнө гараагүй шинэ хэлбэрийн юмыг дан шинэ хүмүүстэй хийсэн нь дээр гэж бодсон юм.

Жүжиглэн дуулах дуунуудаа бид ардын дууны аянуудаас сонгон авна. Үүнд хөгжимчид маань цөм бэлэн. Хувцас гэвэл ноёд баядын хөрөнгө хураагдалтаас ирсэн янз бүрийн хувцас театрын агуулахаар дүүрэн. Тайзны заслыг Нацагдорж өөрөө, Бектеева гэдэг жүжгийн жинхэнэ мэргэжлийн зураач орос авгайд зохиолоо танилцуулан хийлгэх болсон. Энэ бүхнийг уран сайхны удирдагч Гомбожав маань зөвшөөрөн зохих мөнгийг хайрлахгүй гаргаж өгөхөөр боллоо. Жүжигчид маань баярлан наддаа итгэсэн. Би гэвэл тэдэндээ, Нацагдорждоо, өөртөө ч итгэсэн хэрэг. Ингэснээр ажил маань гайхалтай сайхнаар эхэллээ.

Гурав дахь хоногийн өглөө Нацагдорж бүрэн бичиж дууссанаа авчрав. Миний баярласан ч хэмжээгүй их. Гэвч бид баярласнаа мэдэгдэхгүй байхыг хичээнэ. Бичсэнээ надад уншиж өгөв. Энэ нь түрүүч түрүүчийнхээсээ давуутай болсонд нь би зөвхөн сэтгэлдээ л баярлав. Тэгээд жүжигчид дээрээ харвасан сум шиг харайлган орсон бөгөөд гартаа барьсан зохиолоо дээр үргүн «Зохиол бэлэн!» гэж хашгирав. Жүжигчид сууж байснаа дуу алдан босон харайв. Жүжигчид над дээр маргааш хэзээ цуглаж, юу хийхээ асуухаар бөөнөөр ирэв. Энэ завшаанд би тэднийгээ Нацагдоржтой танилцуулав. Хандсүрэнгээс бусад нь бараг анх удаагаа уулзалдаж байгаа аж. Бид баяр баясгалантайгаар хүрээлэн сууцгааж жүжгийн тоглолт, үзэгчдийн сонирхсон байдал, зохиолын явц, түүний шүлэглэлүүдийн аятай сайхан болсон тухай харилцан ярилцав.

Ингэж бид хийж, бүтээж амьдарч явлаа.
Тэр цагаас хойш олон жил болов. Энэ зуур манай орны нийт театр урлаг танигдашгүй болтлоо өөрчлөгдөн хөгжив. Гэвч Нацагдоржийн бичсэн «Учиртай гурван толгой» өдий хүртэл үзэгч олонд тэргүүн зэргээр сонирхогдон жүжиглэгдсээр байгааг бахдахгүй хэн байх билээ.

Ү.Хүрэлбаатар, Донровын Намдаг, намтар уран бүтээл, 2001 он, номноос түүвэрчилэв.

Сэтгэгдэл:


llllllike алга ташилт 0137
Бичсэн: Зочин цаг: 12:02, 2015-09-17 | Холбоос | |


tovch zohioliig ni haanaas olj unshih we? heleed uguuch......pls
Бичсэн: Зочин цаг: 23:27, 2013-12-04 | Холбоос | |


тэврэлт тэврэлт
Бичсэн: Зочин цаг: 18:13, 2012-02-27 | Холбоос | |


good
маш их таалагдаж байна үнэхээр таалагдлаа алга ташилт sick sick гоё шүү гоё шүү гоё шүү тормолзох тормолзох тормолзох smug smug smug гоё шүү тэврэлт тэврэлт тэврэлт
Бичсэн: мөнхбилэг (зочин) цаг: 00:45, 2011-12-28 | Холбоос | |


маш сайн болжээ
Nadad Ene Uneheer Ih Taalagdaj Bna чөтгөр ярзайтал инээх
Бичсэн: <Joker_Jokey> (зочин) цаг: 21:24, 2011-10-25 | Холбоос | |


heey
ter bombgor nogoon teatrt manai emee (Ichinhorloo)Nansalmaagiin durd togoldog bsan gesen shd, yag emeegiin uyd ter jujgiig uzej bsan hun bn daa,uchirtai 3 tolgoi file helbereer bdag boluu? nadaa audio n mash ih hereg bolood bgaa yum
Бичсэн: heeey цаг: 00:37, 2011-05-03 | Холбоос | |


ямар ч уран бүтээл гэдэг үнэхээр сайхан байдаг түүнд хүний хамаг л оюуны мөн биеийн хүч зориулагддаг учир би их биширдэг.Миний хамгийн дуртай зохиолуудын нэг энэ их сайхан сайн болжээ. амжилт
Бичсэн: Зочин цаг: 21:50, 2011-03-15 | Холбоос | |


гоё шүү гоё шүү алга ташилт алга ташилт гоё шүү гоё шүү алга ташилт алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 18:10, 2010-12-22 | Холбоос | |


гоё шүү тормолзох ирмэх
Бичсэн: Зочин цаг: 22:44, 2010-09-30 | Холбоос | |


маш сайн болжээ амжилт
ярзайтал инээх гоё шүү
Бичсэн: hulan miyuki (зочин) цаг: 19:18, 2010-05-05 | Холбоос | |


маш сайн болжээ амжилт
гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 19:17, 2010-05-05 | Холбоос | |


инээх
Бичсэн: Зочин цаг: 11:46, 2010-03-04 | Холбоос | |


сайхан болжээ.
Учиртай 3 толгой дуурийн зурагнаас байвал тавиад өгөөч. гоё шүү алга ташилт баярлах
Бичсэн: Уянга (зочин) цаг: 19:18, 2010-02-24 | Холбоос | |


гоё
учиртай " толгойн товч бна уу
Бичсэн: Зочин цаг: 12:05, 2009-12-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax