Бодлын Тэмдэглэл
Алсын удирдлага
Хэрэв  хэн нэгэн надаас хамгийн сүүлд үзсэн монгол найруулагчтай дэлхийн кино  урлагийн түвшинд хүрэхүйц сайн киног нэрлэ гэж асуувал би "Хадаг" хэмээн  түүртэлгүй хэлэх байна!
Энэ киног 2006 онд анх олж үзээд маш гүн сэтгэгдэл үлдэж, түүнээс хойш энэхүү С. Бямба хэмээх нэрийг сайтар тогтоож байж билээ.
2010 онд харин уг найруулагчийн хамтарсан бүтээл болох "Babies/Aлаг  үрс" хэмээх кино олны хүртээл болон, үзсэн хүн болгоны хайр, эгдүүг  хүргэсэн бүтээл болсныг та бүгд андахгүй байх! Үүнээс хойш энэ хүнээс ахин шинэ уран бүтээл гархыг нь битүүхэн хүлээж явдаг байлаа!
Харин энэ хүсэл маань биелэлээ олж С. Бямба найруулагчийн "Алсын  удирдлага / Remote Control" нэртэй шинэ уран бүтээл нь Монголд өнгөрдөг 2  сард нээлтээ хийж олон хүний талархлыг хvртэж байна!
Энэ  киноны талаар өөрт төрсөн сэтгэгдлийг яруу найрагч Г. Аюурзана  "...“Алсын удирдлага” киноны зураглалууд ер нь маш гоё. Яг л амттай  бичигдсэн шүлгийн мөрүүд шиг. Тэр бүхнийг харж л мэдэрнэ үү гэхээс,  дамжуулж бичих боломжгүй. Жишээ нь, дэлгүүрт гоц гойд удирдлага олж  харсан хөвгүүний замд гэхэд л орчин үеийн шилэн барилгын хананд Чойжин  ламын сүм тольдогдон туссан нэг гайхалтай план гардаг. Ирээдүйг бэлгэдэх  мэт шилэн байшинд эртний сүмийн дүрс тусахдаа эгээл Занданжуу бурхан  шиг долгиотож байна гээч! Занданжуу хэмээх тэр бурхныг Будда амьд сэрүүн  байх цагт, өөрөөс нь харж сийлбэрлэсэн домогтой...Цогоотой хамт явахад,  түүнтэй хамт тэр дээврээс нь харахад, бохир бэрх Улаанбаатар маань яруу  найраг шиг хот үзэгддэг юм байна..." хэмээн хүүрнэжээ!
Дэлгэрэнгүйг:
https://www.facebook.com/Gun.Ayurzana/posts/475078095925235:0
Киноны гол утга санаа нь: "...Нийслэл хотын ойролцоох жижигхэн өртөөнд  амьдардаг Цог хүүд тохиолдсон хэдхэн өдрийн үйл явдал, түүний хүсэл  мөрөөдөл ба анхны хайрын тухай өгүүлэх энгийн түүх мэт боловч өсвөр  насны энэ хүүгийн дүрээр хувьсан өөрчлөгдөж байгаа Монголын нийгмийн  өнөөгийн байдал, түүн дэх уламжлал ба шинэчлэлийн зохицол ба  зөрчилдөөнийг уран сайхны аргаар дүрслэн харуулсан аж..."
Багадаа уншиж байсан Б. Ринчен гуайн "Шүхэрч Буниа" хэмээх өгүүллэгийн  дүр ч хальт гардаг бололтой. Шүхэрч Буниа гэснээс, энэ өгүүллэгийг анх  4-р ангидаа уран зохиолын хичээл дээр уншин сэтгэл хөдлөөд, уг зохиолын  баатруудыг нь дүрсэлж зураад зургийн хичээл дээрээ "онц" авч байсан  гэнэт санаанд оров. :
http://nutagaiuner.blog.gogo.mn/read/entry278463
С.Бямба найруулагч нэгэн ярилцлагандаа:
"...Урлаг гэдэг тавилан болохоос мэргэжил биш. Сод билэгтнүүд үзэл  санаа, уран бүтээлийнхээ төлөө бүгдийг золиосолсон түүх цөөнгүй байдаг  шүү дээ. Магадгүй, ийм ч учраас суут бүтээлүүдийн үнэ цэнийг тогтоох  боломжгүй байдаг биз. Уран бүтээлч болох сонголт зөвхөн гоо зүйн  төдийгүй ёс суртахууны, хүнлэг нинжин сэтгэлийн бас хариуцлагын  сонголтыг ардаа дагуулж байдаг. Өнөөдөр борооны дараах мөөг шиг олон  болсон Монголын “уран бүтээлчдэд” миний итгэж чаддаггүйн учир бас би  одоо болтол “уран бүтээлч” гэдэг үгнээс болгоомжилсоор байдгийн учир нь  энэ. Би “жинхэнэ уран бүтээлч” биш ч байж магадгүй." хэмээн даруухан  өгүүлсэн нь уг хүнийг хүндэтгэх сэтгэлийг минь улам бадраав!
Энэ кино маань Монголын кино урлагийн тавцанд нэгэн шинэ урсгалыг  үүсгэн, монгол л хүнээс гарах дүрслэлийг шингээснээрээ Солонгосын Бусан  хотын “New Currents” буюу “Шинэ Давалгаа” наадмын тэргүүн байрын  шагналыг хүртсэн нь гайхах зүйл биш мэт санагдлаа.
http://www.youtube.com/watch?v=KTe8qfkpQEY
Борооны дараах мөөг мэт олширсон Амеркчүүдийг, Солонгосчуудыг дууриаж  өөрийн гэсэн онцлог чиг хандлагаа алдаж буй монгол кино урлагийг  "аварсан" мэт бүтээл гарган, дэлхий даяар үнэхээр л “Шинэ Давалгаа”  үүсгэж, чанар муутай зураг авалт, чадваргүй хуурамч жүжиглэлт, бодит  амьдралаас хол тасарсан материаллаг зүйлсээр "чимиглэгдэн", тансаг машин  унаж, архи тамхи хэрэглэн, өөр хоорондоо буудалцсан сүүлийн үеийн дур  гутам хэвшмэл кинонуудад сэтгэл дурамжхан явдаг байсан бодлыг минь  өөрчилж, монгол хүн бас кино урлагийг урлаг талаас нь дэлхийн хэмжээнд  дутхааргүй хийж чаддаг юм шүү гэдгийг олон дахин баталж чадсан С.Бямба  найруулагчид хувь хүний үүднээс, гүнээ талархаж байна. Болдог сон бол  нөгөө "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт урьж оруулмаар санагдаж  байна.
Киног нь олж үзээгүй ч энэхүү кино бүтсэн тухай  бичлэгийг мөн үзэгчдийн сэтгэгдлийг үзээд, трайлерийг нь хараад, кино  зураг авалтынх нь өнгө будагт дурлан сэтгэл хөдлөн урьдчилаад баахан  магтчихлаа.   ДВД нь худалдаанд гархаар нь xурдхан л олж үзэх юм сан!
http://youtu.be/cRgWxF2VQ2M
http://www.youtube.com/watch?v=qg2nbTTmpnA
хоолойгоо сөөтөл,
хоёр нүдээ хөөтөл, би уйллаа
уйлсан нулимасны тоогоор
сэтгэл үнэ цэнээ алдлаа...
гуниглан, гунигийн халилд живэн
намайг хайрлаач хэмээн
тэврүүлхийг хүссэн
бяцxан хүүхэд мэт...
Чихний өт
Нэг аманд орчихоод гарч өгдөггүй ядаргаатаад байдаг даа, тэрэн шиг л ая нь ч тэр үг нь ч тэр сүүлийн хэдэн долоо хоног чихэнд хангинаад салдаггүй шүү.
Монголоор юу гэдэг юм бол санахгүй юм, чихэн дотор орчихоод гарч өгдөггүй арзага арзага гээд хангинаад байдаг богино настай иймэрхүү дуунуудыг германаар чихэнд орсон өт буюу OHRWURM хэмээвой.
<object height="385" width="480"> <param name="movie" value="http://www.youtube.com/v/Cn713OI4ENo?fs=1&hl=de_DE" /> <param name="allowFullScreen" value="true" /> <param name="allowscriptaccess" value="always" /><embed height="385" width="350" src="http://www.youtube.com/v/Cn713OI4ENo?fs=1&hl=de_DE" type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true"></embed></object>
Жавхлан - Хайрлаж болохгүй хайр
Зүсрэх бороотой анх дүрийг чинь харчихаад
Зүгээ мартан зүрхээ өгчихсөн байсан
Зөндөө зөндөө бодогдож явсан
Зөрж тааралдахгүй их удсан
Хайрлаж болохгүй хайр уу
Хагацаж болохгүй учирал уу
Харуусаж мэдэхгүй нулимс уу
Харамсаж болохгүй сэтгэл үү
Одтой шөнөөр анх дүрийг чинь зүүдэлчихээд
Онгодоо бадрааж уянгаар хөглөгдсөн байсан
Ориглуун хүслээр мөрөөдөж явсан
Олж уулзалгүй их л удсан
Хайрлаж болохгүй хайр уу
Хагацаж болохгүй учирал уу
Харуусаж мэдэхгүй нулимс уу
Харамсаж болохгүй сэтгэл үү
Хайрийн орчлонд анх чамдаа дуралчихаад
Хаачихаа мэдэхгүй сэтгэл алдарсан байсан
Хичнээн хичнээн бодогдож явсаар
Хэлж зүрхлэхгүй их л удсан
Хайрлаж болохгүй хайр уу
Хагацаж болохгүй учирал уу
Харуусаж мэдэхгүй нулимс уу
Харамсаж болохгүй сэтгэл үү
Ээжийгээ саначихлаа...
ээжийгээ саначихлаа
Намартай адилхан миний ээж
Нар руу удаан хартал
нулимс урсчихлаа
Нартай адилхан миний ээж
Б.Б.
<object height="385" width="480"><param name="movie" value="http://www.youtube.com/v/czpSvpERq7E?fs=1&hl=de_DE" /><param name="allowFullScreen" value="true" /><param name="allowscriptaccess" value="always" /><embed height="25" width="280" src="http://www.youtube.com/v/czpSvpERq7E?fs=1&hl=de_DE&autoplay=1" type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true"></embed></object>
ЯВААД ИРЛЭЭ
Эмч болхыг шахав
Өчигдөр орой хөл бөмбөг үзээд сууж байсан чинь зулзага хүрч ирснээ энэ хөлөн дээр өвдөөд байна гэв.
Харсан чинь хөлийнх нь эрхий хуруунд нь нэг бижигхээн хар өнгөтэй өргөс ч юм уу чулуу ч юм уу шигдээд орчихсон байдаг байна шд.
Эхэндээ зүв зүгээр тоглоод байж байсан хүүхэд чинь "..өө өргөс орчихож..." гэчихсэн чинь дүрдээ итгээд нүүр нь хувирч ирснээ "...би яг уйлах гээд байна аа..." гэснээ бамбаруушаа тэврээд уйлж өгдөг байна шд.
Ээж байхгүй би ч яахав дээ, тэрүүхэн хооронд сандраад, "...за аав нь өргөсийг нь сугалаад өгье, чи хэвтэж бай..." гээд хэвтүүлж байгаад харсан чинь нилээн лав орчихож. Хумсны хутгаар авагдах шинжгүй байхаар нь сорж нэг үзэж, хумсаараа шахаж нэг үзэв болдоггүй ээ ер.
Тэгэж тэгэж бүр сүүлдээ зүү гаргаад ирсэн чинь өнөөх чинь харсанаа бүр дүрдээ итгэж уйлаад ккк.
Тэрүүхэн хооронд бяцxан мэс засал шиг юм болов шд. Зүүгээр арьсыг нь сөхөж байгаад лав шигдээд орчихсон тэр өргөсийг нь ухаж гаргах гэж бөөн юм болов.
Өнөөх чинь уйлаад л би ч хөлс гоожиж сандраад л. Тэгэж тэгэж нэг юм арай гэж салгасан.
Мундаг зоригтой байсан гээд мөхөөлдөс гаргаж өгсөн чинь нөгөө уйлж байсан хүүхэд чинь ааш нь шууд засардаг гэж байна шд.
Ёоё, тэрүүхэн хооронд ч их юм боллоо шүү. Одоо ингээд бичиж суухад ч инээдэм мэт л санагдаж байна, тухайн үед ханиадам л байлаа.
Хүүхэд ээ гэж.
Охин:
-Өргөс чи юунд
Өстэй юм шиг
Өлмий дороос минь
Өвдтөл хатгав аа?
Аав:
-Өнгөт хорвоо гэдэг
Өдөн дэвсгэр биш шүү
Өлмий тавих газраа
Өөрөө харах ёстой шүү...
Гээд л бодов. . .
Бага байхад ч ялгаагүй л байж дээ. Сайндаа ч биш, өөрөө дэлчигнэж хөлс баасандаа хутгалчихаад өвлийн тэсгэм хүйтнээр уур манаруулан барин нимгэн шахуу гадаа гарч гүйж байгаад хатгаа авна.
Аав маань, эсвэл ах эгч нар маань гэрт тариа буцалгаад л. Тариа буцалгадаг нэг төмрөн савтай, тэрэн дотроо марл тавьж байгаад шиприз зүү буцалгаад л, гэр дүүрэн нэг тийм эм тарианы үнэр хамар цоргиод л, пинцлинийг чинь хэд хэдээр нь шахуулж өгнө шүү дээ.
Бас хоолой өвдхөөр содтой ус буцалгаж байгаад л утуулах ёстой там тэ? Би лав бүтэж үхчих гээд ер утуулж чаддаггүй хүүхэд байв.
Бас горчишиг гээд нэг шар юм хатгаа туcxаар цээжин дээр, хөл мөлөн дээр тавиад байдаг санаанд оров.
Ээж аав болход амархан, ээж аав байхад хэцүү гэдэг шиг нээрэн л ээж аав байна гэдэг чинь олон мэргэжил эзэмшдэг юм байна. Өчигдөр бол эмч болхыг шахав. ккк
Ц. Хулангийн нэг ийм шүлэг байдаг даа, шууд энэ санаанд ордог гэж байна шд.
Ганцхан ээждээ унших шүлэг : Ц.Хулан
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдий хүртэл Та оёдолчин явлаа
Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэй
Орон дээрээ намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
"А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж, маани уншдаг ламаа
Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь Та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана
Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартай юм шиг
Элбэг их хайр,Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа!
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий! Гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхдүүддээ урт наслаж хайрла аа!
Англичууд дайн зарлаж байна
Английн мэдээллийн хэрэгслүүд дээр ирэх бүтэн сайнд болох Герман-Английн тоглолтын талаар ингэж бичиж байна:
Yellow Press:
"Get ready for Germ warfare!" - Герм гэдэг нь өвчин тээгч нян гэсэн утгатай бөгөөд Герман гэдэг үгний оронд Герм-үүдийн эсрэг дайнд бэлдэцгээе хэмээн өдөөн хатгасан байртай бичив.
Daily Star, Sun:
Хуучин дайснууд маань бидэнтэй тулхаар шийдэж байна. Словенийг барлаа одоо Хүннүчүүд биднийг хүлээж байна...
Англи Германчуудын хоорондын тоглолт байнга дуулиантай өнгөрдөг аж. 1966 оны Wembley-Tour дээр Германчууд Англичуудыг "болгож" өгсөн байв.
2000 онд мөн л учраа таарч Германчууд Лондонгийн стадионд мөн  л нэг бөмбөг оруулаaдхаж.
Daily Star- цааш өгүүлрүүн:
Германчуудын өмссөн хар өмсгөл нь яалт ч үгүй SS цагийг санагдуулмаар дэндүү Нацист өмсгөл мэт харагдаж байна...гэжээ.
Сүперстар Рооний:
Германчуудын хожигдоод сууж байхыг нь хархыг тэсэн ядан хүлээж байна, ёстой сайхан тоглолт болно хэмээн амлаж байна.
Германчууд энэхүү сэтгэл зүйн дайралтанд тайлбар хийхгүй байгаа бөгөөд бүтэн сайныг тэсэн ядан хүлээж байна, бид хожино гэдэгтээ итгэлтэй байгаа хэмээн хариулав.
Юутай ч миний таавраар Англи энэ удаад Германыг барахгүй л болвуу. Айсан хүнд аргал хөдлөнө гэдэг шиг л Англичуудын ингэж бичиж байгаа нь ойд шүгэлдээд байгаа мэт л санагдаж байна. Ирэх нэг дэхь өдөр Англи хожигдсоныхоо дараа юу гээд бичээд сууж байхыг нь л харъя. Унасан бөхд шалтаг мундах биш
Жич: Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн яг 2-р дайн шиг үргэлжилж байна. Франц бууж өгөөд, Америк хоцорч орж ирээд л Англичууд Герман-тай тулалдахаар үлдлээ!
Цэг цэг цэг
Asil ajem
My earning for you is as great as a mighty forest.
In spite of me being a parent myself;
Until this ﻿day I long you to caress me like a child.
<object height="405" width="500"><param value="http://www.youtube.com/v/dU0TxktRBm4&hl=de_DE&fs=1&border=1" name="movie" /><param value="true" name="allowFullScreen" /><param value="always" name="allowscriptaccess" /><embed height="405" width="500" allowfullscreen="true" allowscriptaccess="always" type="application/x-shockwave-flash" src="http://www.youtube.com/v/dU0TxktRBm4&hl=de_DE&fs=1&border=1"></embed></object>
Чи мэдхүү? Би мэднэ ээ. . .
Зургийг: http://www.lamongols.com/content/view/2681/94/  хуудаснаас түр зээлэв, хэрэглэчихээд буцааж өгнө өө!
Тэвчихгүй болтлоо санадаг хайрыг чи мэдхүү, би мэднээ
Тэврэхгүй болтлоо уйддаг хайрыг чи мэдхүү, би мэднээ
Яагаад хайрлана гэчихээд
Яваад өгдгийг мэдэхгүй
Ялдам харцанд хагацал харагдаад
Ямваар болдогийг би мэдэхгүй
Дахилт:
Зүүд гэдэг хуурамч болхоор
Зүрхэндээ нандигнасан хайр минь
Борооны аясаар татдаг солонго шиг
Бодлын чинь үзүүрт санагдав уу
Хайрт минь
Хайрт минь
Урвахгүй болтлоо итгэсэн хайрыг чи мэдхүү, би мэднээ
Уйлахгүй болтлоо гомдсон сэтгэлийг чи мэдхүү, би мэднээ
Яагаад чи ганцxан хайрлаад
Явуулахгүй гэдэгээ л мэдэхгүй
Учирсан тавиландаа өөрөө би гомдоод
Уйлаад байдгаа мэдэхгүй
Дахилт:
Итгэхгүй болтлоо цөхөрсөн хайрыг чи мэдхүү, би мэднэ
Ирмэхгүй болтлоо ширтсэн харцыг чи мэдхүү, би мэднээ
Эхэндээ хайр гэгээн байдаг ч
Эргэлдэх навчис шиг зүрхэндээ ганддаг
Иймдээ ч хайрыг хэзээ ч ойлгодоггүй
Илүү жаргалаа хайдаг
Дахилт:
Зүүд гэдэг хуурамч болхоор
Зүрхэндээ нандигнасан хайр минь
Борооны аясаар татдаг солонго шиг
Бодлын чинь үзүүрт санагдав уу
Хайрт минь
Хайрт минь
Тэвчихгүй болтоо санадаг хайрыг чи мэдхүү
Урвахгүй болтлоо итгэсэн хайрыг чи мэдхүү
<object height="405" width="500"><param name="movie" value="http://www.youtube.com/v/2_7jI6mdOpc&hl=de_DE&fs=1&border=1" /><param name="allowFullScreen" value="true" /><param name="allowscriptaccess" value="always" /><embed height="405" width="500" src="http://www.youtube.com/v/2_7jI6mdOpc&hl=de_DE&fs=1&border=1" type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true"></embed></object>