#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }

...

бичсэн: AttiIa, 2011-02-24, 22:20
...

хоолойгоо сөөтөл,
хоёр нүдээ хөөтөл, би уйллаа

уйлсан нулимасны тоогоор
сэтгэл үнэ цэнээ алдлаа...

гуниглан, гунигийн халилд живэн
намайг хайрлаач хэмээн

тэврүүлхийг хүссэн
бяцxан хүүхэд мэт...

....
төрөл:Шүлэг найраг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

The Kite Runner

бичсэн: AttiIa, 2008-09-13, 19:18

The Kite Runner-г сая умшиж дуусгав. Хэдэн ч жил ном уншаагүй юм бэ дээ, бурхан минь мэдэхгүй  ээ үнэнээ өчие. Нэг анд маань төрсөн өдрийн бэлэг болгож шуудангаар энэхүү номыг илгээсэн учир хоол болтол шийр зугаа гэгчээр цүнхэлчихээд яваад байдаг байсан юм. Лаг амьтан ганц удаа ном уншчихаад бичмээр санагдаад сууж буй минь энэ. Ажил гэр <-> гэр ажил гээд нэг талдаа 10 минут л замдаа нийтийн тээврээр зорчдог юм. Тэр хооронд л ном унших боломж гардаг тул хир удаан уншисаныг төсөөлж байгаа байх kkk... Тэгсэн сүүлдээ өглөө хурдан болж номоо үргэлжлүүлэх юм сан энэ тэр гэчихсэн амтанд нь орж арай...
төрөл:Шүлэг найраг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Булшин дээр минь ирээрэй

бичсэн: AttiIa, 2008-03-01, 04:15

Би үхэж - намайг хүмүүс мартахад
Сүүдрээрээ гэрэл цуулж
Булшин дээр минь нэг ирээрэй
Сүнс минь чамайг танина

Мартсан бvхний сvvлд
Мартаагvй vлдсэн чамд
Хөмөрч унасан манан баярлана
Хөлд чинь торсон чулуу баярлана
Хагацалд сvvмийсэн өвс
Өвдөн байж баярлана
Хажууд сөхөрсөн уулс
Өндийн байж баярлана
Хайртай байж дээ үнэн байж . . . гэж
Хамгийн сvvлчийн удаа яс минь цугларч хашгирна

Б.Лхагвасүрэн

...
төрөл:Шүлэг найраг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих