Цаазалсаар л байх уу?
Хэрэв та Филиппин Улсад зорчиж яваад санаатай бөгөөд санаандгүй гал түймэр тарьвал, эсвэл Сауди Араб Улсын иргэнтэй ханилан суугаад ханилсан ханиа араар нь тавих юм бол, аль эсвэл та Ирак-т олон түмний газар ерөнхийлөгчийг дайрч доромжлох юм бол таныг юу хүлээж байгааг мэдсэн үү? Тиймээ миний ярих гэж байгаа сэдэв бол "Алах Ял". Шинэ зуун шинэ эрин эхлээд хэдийнээ 8 жилийг ардаа орхижээ. Хэдийгээр дэлхий даяар даяарчилал гэж их шуугиж байгаа ч гэсэн хүний эрхийн талаархи энэ асуудалтай одоог хүртэл Нэгдсэн Үндэстэний байгуулага болгоомжтой ханддаг. Дээр дурдсан жишээнүүд гэхэд л миний өчүүхэн ...

Юмны үнэ өсч байна. Энэ ч яахав, нүдэнд ил харагдаж байгаа зүйл. Нарийн ярьвал барааны үнэ өсөв үү, төгрөгний худалдан авах чадвар буурав уу гэдэг тэгтлээ нүдэнд ил харагдахгүй л байна. Монгол улс арваад жилийн өмнөөс үндэсний мөнгөө америк доллартай уячихсан, долларын ханш нь алт, евро, хятад юань, япон иентэй харьцуулахад сүүлийн хэдэн жил нэлээд эрчимтэй унаж байгаа. Ингэхээр барааны үнэ нэмэгдэж байгаагийн нэлээд хувь нь төгрөгийн уналттай ч холбоотой байх. Америк долларын монопол хаанчлал хориод жилээс нэлээд хязгаарлагдаж, евро, юань гэсэн валютууд хүчтэй өрсөлдөгч нь болж байгаа шүү дээ...