#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2010-06-25
Эмч болхыг шахав

Өчигдөр орой хөл бөмбөг үзээд сууж байсан чинь зулзага хүрч ирснээ энэ хөлөн дээр өвдөөд байна гэв.

Харсан чинь хөлийнх нь эрхий хуруунд нь нэг бижигхээн хар өнгөтэй өргөс ч юм уу чулуу ч юм уу шигдээд орчихсон байдаг байна шд.

Эхэндээ зүв зүгээр тоглоод байж байсан хүүхэд чинь "..өө өргөс орчихож..." гэчихсэн чинь дүрдээ итгээд нүүр нь хувирч ирснээ "...би яг уйлах гээд байна аа..." гэснээ бамбаруушаа тэврээд уйлж өгдөг байна шд.

Ээж байхгүй би ч яахав дээ, тэрүүхэн хооронд сандраад, "...за аав нь өргөсийг нь сугалаад өгье, чи хэвтэж бай..." гээд хэвтүүлж байгаад харсан чинь нилээн лав орчихож. Хумсны хутгаар авагдах шинжгүй байхаар нь сорж нэг үзэж, хумсаараа шахаж нэг үзэв болдоггүй ээ ер.

Тэгэж тэгэж бүр сүүлдээ зүү гаргаад ирсэн чинь өнөөх чинь харсанаа бүр дүрдээ итгэж уйлаад ккк.

Тэрүүхэн хооронд бяцxан мэс засал шиг юм болов шд. Зүүгээр арьсыг нь сөхөж байгаад лав шигдээд орчихсон тэр өргөсийг нь ухаж гаргах гэж бөөн юм болов.
Өнөөх чинь уйлаад л би ч хөлс гоожиж сандраад л. Тэгэж тэгэж нэг юм арай гэж салгасан.

Мундаг зоригтой байсан гээд мөхөөлдөс гаргаж өгсөн чинь нөгөө уйлж байсан хүүхэд чинь ааш нь шууд засардаг гэж байна шд.

Ёоё, тэрүүхэн хооронд ч их юм боллоо шүү. Одоо ингээд бичиж суухад ч инээдэм мэт л санагдаж байна, тухайн үед ханиадам л байлаа.

Хүүхэд ээ гэж.

Охин:

-Өргөс чи юунд
Өстэй юм шиг
Өлмий дороос минь
Өвдтөл хатгав аа?

Аав:

-Өнгөт хорвоо гэдэг
Өдөн дэвсгэр биш шүү
Өлмий тавих газраа
Өөрөө харах ёстой шүү...

Гээд л бодов. . .

Бага байхад ч ялгаагүй л байж дээ. Сайндаа ч биш, өөрөө дэлчигнэж хөлс баасандаа хутгалчихаад өвлийн тэсгэм хүйтнээр уур манаруулан барин нимгэн шахуу гадаа гарч гүйж байгаад хатгаа авна.

Аав маань, эсвэл ах эгч нар маань гэрт тариа буцалгаад л. Тариа буцалгадаг нэг төмрөн савтай, тэрэн дотроо марл тавьж байгаад шиприз зүү буцалгаад л, гэр дүүрэн нэг тийм эм тарианы үнэр хамар цоргиод л, пинцлинийг чинь хэд хэдээр нь шахуулж өгнө шүү дээ.

Бас хоолой өвдхөөр содтой ус буцалгаж байгаад л утуулах ёстой там тэ? Би лав бүтэж үхчих гээд ер утуулж чаддаггүй хүүхэд байв.

Бас горчишиг гээд нэг шар юм хатгаа туcxаар цээжин дээр, хөл мөлөн дээр тавиад байдаг санаанд оров.

Ээж аав болход амархан, ээж аав байхад хэцүү гэдэг шиг нээрэн л ээж аав байна гэдэг чинь олон мэргэжил эзэмшдэг юм байна. Өчигдөр бол эмч болхыг шахав. ккк

Ц. Хулангийн нэг ийм шүлэг байдаг даа, шууд энэ санаанд ордог гэж байна шд.

Ганцхан ээждээ унших шүлэг : Ц.Хулан

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ?

Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдий хүртэл Та оёдолчин явлаа

Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэй
Орон дээрээ намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа

Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн

"А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа

Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач

Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж, маани уншдаг ламаа

Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь Та мөртлөө

Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана

Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартай юм шиг

Элбэг их хайр,Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа!
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла

Ижий! Гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхдүүддээ урт наслаж хайрла аа!
Сэтгэгдэл:


инээх , minii durtai shuleg... гоё шүү
Бичсэн: lmnnml цаг: 04:17, 2010-09-30 | Холбоос | |


ярзайтал инээх
Бичсэн: Зочин цаг: 14:29, 2010-06-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax