#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2010-03-22
ДӨЧИН ХОЁР НАС
Өнөөдөр би дөчин хоёр нас хүрлээ, өнгөт орчлонгийн нас дөчин хоёр хүрлээ
Өвлийн тэнгэр, өндрийн одод дөчин хоёр нас хүрлээ
Холхи алсын уулс, хонгор талын толгод дөчин хоёр нас хүрлээ
Хорвоо дээр надтай цуг уулс, хонгор талын толгод дөчин хоёр нас хүрлээ
Аугаа тэнгэр мөнхийн настай, үхэлгүйн шидтэй ч
Аяа, миний л хувьд өнөөдөр дөчин хоёр настай
Асралт наран тэрбум, тэрбум жилийг элээсэн ч аяа миний л хувьд дөчин хоёр настай...

1999 оны 02-р сарын 10
О. Дашбалбар /1957-1999/


Найрагчид гэж сонин зөн совинтой улсууд байдаг юм шиг санагддаг. Хорин нас, гучин нас, дөчин нас хүрлээ гэсэн шүлэгнүүд хаа сайгүй байх авч яагаад заавал энэхүү ДӨЧИН ХОЁР насны сүүдэрт энүхүү шүлэгээ тэрлэсэн юм бол?

Магадгүй найрагч маань энэ шүлгээ бичээд хорвоогоос халихаа мэдэрсэн ч юм шиг. . .

Хорвоо ертөнц оршин тогноод олон сая жил болж буй ч Дашбалбар гэдэг хүний хувьд орчлонтой танилцаад дөчин хоёр жил л болсон тул өөртэйгээ харьцуулж өнгөт орчлон, өвлийн тэнгэр, өндрийн оддыг ч бас дөчин хоёр нас хүрлээ хэмээн тун сонирхолтой дүрсэлжээ.

Асралт наран тэрбум, тэрбум жилийг элээсэн ч аяа миний л хувьд дөчин хоёр настай...

Тиймээ, О. Дашбалбар агсан 42 л насалсан юм...Гэвч түүний шүлэгүүд үүрд мөнх настай.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax