#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2008-2-22
...ёстой гоё цэцэгийг идээд байхаар харамсалтай...

 

 Өнөөдөр сүүлийн үед хүн болгон яриад байгаа Пүүжээ-г зорин байж орж үзэв. Үнэхээр их өрөвдлөө...сэтгэл хөдөллөө. Хажуу хавирганд хүмүүс пиг байсан тулдаа л нулимасаа залгин залгин үзэв. Яалтай ч билээ дээ. Би л өдөр тутамдаа өөртөө тохиолдоод байдаг жижиг сажиг асуудалууддаа түүртэн хааяа хааяа бухимдаж суух энэ бяцхан охины туулж өнгөрүүлсэн арван хэдхэн жилийн тэр их хатуу хөтүүгийн хаана нь ч хүрэхгүйг мэдээд өөрөөсөө ичих ч шиг. Зарим нэгэн хүнд амьдрал гээч энэ дагуурын үг хэтэрхий л хатуу загнах юм даа. Тэр бяцхан охины гэгээн цагаахан дүр төрх, эмээ ээжийн цайлган инээд, хаа холын харийн хүнийг хөөрхий амьтан, миний хүү гээд үнсэж байгаа дүр зураг, талийгаач ээжийнх нь зочиломтгой зан чанар, гэрт орж эм гадаа гарч эр болон өнгөрүүлж байсан тэр л хатуухан хувь заяа, 2хон настай хэвлүүхэн жаалын хонь хурга хариулаад хааяа хүүе гээд орилон цоодго цоодго гээд дгүйж буй ариухан дүр...Кинонд орсон бүх дүрүүд сэтгэлийг маш их эзэмдэв. Сүүлд нь эмээ хүн хүчгүй болоод зээ хүүгээн дагаад хотод ирээд нэгэн гэр хорооллын хашаанд орогнон ач охиных нь тухай хийсэн баримтат киног үзэн уйлан суугааг хархад зүрх шимшрихгүй байхын аргагүй юм. Аав нь хот ороод ажил хийх гээд явсан л гэх. Эрчүүд минь дээ, бид нарт чинь дэлхийн донсолгож явсан түүх бас байдаг юм шүү дээ. Хаа байна аа тэр сайхан монгол эр хүний сайн сайхан шинж чанарууд. Үр хүүхэд, гэр бүл, эцэг эхээ хээр хөдөө зөнд нь орхичихоод хувийн жаргалаа хөөгөөд явчихсан тэр нэгэн аавд аав гэдэг үг хэтэрхий томдож байна даа. Хорвоо дээр туулж өнгөрүүлсэн арван хоёрхон жилдээ харийн хүний сонирхогчийн журмаар авсан хальсанд дүрээ мөнхлөөд алсын алсад чив чимээгүй орон зайгаа орхин одсон бяцхан Пүүжээдээ, түүний хайртай ээж, хүний дээд явсан тэр нэгэн бүсгүй хоёрын өлмийд мөргөн сүгдөмүй.
Энд кинон дундаас тэмдэглэж асван өгүүлбэрүүд толилуулая:
...Би том болоод оюутан болно оо. Малчин болвол ямар ч соёл моёл байхгүй мангар юм л болно шдээ... За жоохон байж байгаад хойд хамар дээр гараад адуугаа хараад суучихая байз, усанд явж ирэхгүй бол одоо болохгүй нь...
...Сургуульд яваад морь унаж чадах аа байчихна шүү дээ?
-Морь унахаа больчихно л биз яадын...
10р сар дундаа оржээ, өвөлжөөндөө нүүх үе байлаа...
-Пүүжээ чамд авмаар байгаа юм юу байна вэ, дараа ирэхдээ Японоос авч ирэе...
-Компютер...
Юунд хэрэглэхийн?
Тоглоно...
Гамебой авч ирэх юм уу?
-анхаг
...урд замыг нь усаар хааж байгаа учир, үр хүүхдээ явуулбал усан далай болоод сүнсийг нь явуулдаггүй учир ххүдийг ээж аавынх нь шарил дээр 3 жил аваачиж болдоггүй юм гэнэ лээ...
...ёстой гоё цэцэгийг идээд байхаар харамсалтай...
...чи том болоод болоод юу болмоор байна?
япон хэл сурна...
япон хэл сураад юу хийхүү?
-орчуулагч...
тэрээр 12 настайдаа хорвоог орхижээ...

Сэтгэгдэл:


тиймээ зүүд байсан ч болоосой... sad
Бичсэн: AttiIa цаг: 11:05, 2008-2-23 | Холбоос | |


аав нь хаяж яваад, ээж нь нас бараад, хэвлүүхэн хөөрхөн тэр охин бас нас бараад, өтөл насандаа энэ бүх хагацлыг үзсэн хөгшин хотод ирээд... энэ бүхэн жинхэнээсээ биш зохиомж байсан бол ямар сайхан бэ... л гэсийн..
Бичсэн: bayasum цаг: 10:48, 2008-2-23 | Холбоос | |


баясум> энэ бүгдийг монгол хүн хийсэн бол ямар сайхан бэ гэж үү? тэр үнэн шүү, өдөр тутамын ахуй амьдралаас ийм олон сайхан сэдвээр кино хийж болно гэдэгийг харуулсан байна лээ. Сүүлийн үед гараад байгаа дууны клип энэ тэрийг хархаар хэтэрхий барууныхныг дууриасан нэг л алаан хядаантай буудалцаан энэ тэр ч гараад байх шиг амьдралаас тасархай юм их харуулдаг болж. үүнд л харуусч явна даа хө. чиний блог т орж сэтгэгдэл үлдээсэн байгаа шүү, сүүлчийн бичлэг чинь хөгжилтэй санагдсан.
дусал> би бас яг тэгж бодоод байсан, нэгэнтээ л харах хариулах хүнгүй болсон юм бол 700 хонио айлуудаар тарааж хариулуулж байхаар би хувьдаа бүгдэнг нь зараад л нэгэнт л ач хүүгийнхээ ирээдүйг бодож байгаа бол тэр эмээ тэр мөнгөөр нь байр сууцанд ороод сургууль соёлд нь зарцуулвал их зүгээр юм шигээ. тэр хонинууд нь хүний идэш болоод л дуусна гэхээс харамсалтай. аан тэр Улаанбаатарын захаас авч ирсэн нь нээрэн үнэн шүү, яг ингэж бодоогүй юм байна, чи их гярхай юмаа.
сайха> тиймээ 2004 онд машины осолд ороод өнгөрчихсөн гэнэ лээ. crying гол нь дайрсан хүн нь тэгээд ял шийтгэлгүй гарсанд л байна. ээжийг нь бас үхлүүт эмнэлэг рүү очиж байхад эрүүл мэндийнд аатгалгүй гээд хүлээж авахгүй байсаар өнгөрчихсөн, хөдөөний тэр хүмүүст ямар юмных нь даатгал байх билээ дээ хөөрхийс энэ мэтчилэн өч төчнөөн хүмүүс яасан их золиос болно вэ?
зүрхнээс> мэдээлэл.ком гээд хуудасан дээр байсан шүү ороод үзээрэй.
Бичсэн: AttiIa цаг: 10:35, 2008-2-23 | Холбоос | |


Олж үзэх юм сан үзээгүйм байна үзчээд сэтгэгдлээ дэлэгрэнгүй бичье
Хаана ямар нэртэйгээр байгаан
Бичсэн: Dunsger цаг: 09:50, 2008-2-23 | Холбоос | |


тэр ярьж байгаа нь их хэвлүүхэн... хэзээний амьдралын хар борд нухлуулсан идэр залуу хүн шиг л... би гүйцэт үзээгүй яг энэ яриатай хэсгийг л үзсэн... тэр охин өнгөрсөн юм уу?
Бичсэн: 300-н блог цаг: 06:25, 2008-2-23 | Холбоос | |


harin tiimee
700 хоньтой нэлээн хэдэн адуутай гэдэг чинь амжиргаа гайгүй боломжийн айлд орно биз? хүн хүч, эр хүнээр дутсан айл байсан даа. Охины хувь заяа үнэхээр харамсалтай.

Киноны диалог гэснээс... яг үзэж байхад төрсөн сэтгэгдэл: -Жапанаас дараа ирэхдээ чамд юу авчрах вэ? юу захих вэ? -Компутэр гэсэн чинь хөдөөний малчин жоохон охиноос тийм хариулт авна гэж бодоогүй янзтай инээгээд байж уу. Надад ч гэсэн surprising answer байсан л даа хэхэ. Компутэрээр юу хийхийн? гэсэн нь хээр хөдөө чамд компутэр ямар хэрэгтэйн? гэсэнтэй агаар нэгэн сонсогдсон гэжүгаа. -Гэймбөй авчирвал болох уу? -Болно. Тэгснээ мань эр Жапанаас юу захихийн гэж асуучаад УБ-ын нэг лангуунаас аваад ирэхээр нь гайхсан хаха. Мэдкү яагаад ч юм тэр хэсгийг би их өөнтөгч нүдээр үзсэн юм шиг байгаан.

Бичсэн: dusal цаг: 08:26, 2008-2-22 | Холбоос | |


ёстой гоё цэцэгийг идээд байхаар харамсалтай..
маш сайхан бичжээ..
энэ бүгдийг зохиож бичсэн бол ямар сайхан бэ..
Бичсэн: bayasum цаг: 08:12, 2008-2-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant