#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2010-5-21
Benoit Lachambre

Benoit Lachambre

Өчигдөр орой буйдан дээрээ зүүрмэглээд, зурагт үзээд ч байгаа юм шиг үгүй ч юм шиг, хэвтээд ч байгаа юм шиг суугаад ч байгаа юм нэг тиймэрхүү тасрахад ганц хуруу дутуу завсарын үе дээрээ ирчихсэн байж байсан чинь нэг нэвтрүүлэг гарсан юм.

Бэнуа Лахамбрэ (Benoit Lachambre) хэмээх бүжиг дэглээчийн талаар байв.

Хашир залуу байхдаа балетчин байж. . .шаггүй сайн ч бүжиглэдэг байж.

90 өөд оны дундуур авто машины осолд ороод нуруугаа гэмтээснээс хойш урьдных шигээ сайн бүжиглэж чадахаа байсан юм байх.

Гэвч мужаан хүн гаргүй болсонтой адил хэдий өөрөө бүжиглэж чадахаа байсан ч тэрбээр өөрийнхөө дотор цугларч явдаг энергиэ ямарваа нэгэн байдлаар гадагшлуулaхын тулд бүжиг дэглээч, кореограф болсон гэдэг...

. . . Хүний амьдрал анх эхлэхдээ цав цагаан цаас шиг байдаг бол нас ахих тусам уг цаасан дээр хүмүүний өдөр тутмын "Хором" ууд сараачигдан байдаг. . .гэж ярих уг бүжиг дэглээчийн дэглэсэн доорхи бичлэгийг толилуулъя.

Орчин үеийн модерн балет, компьютер графайк дезайн хоёрыг хослуулан тайзны урлагийн шинэ хувьсгалыг оруулж ирсэн уг бүтээл миний хувьд асар таалагдлаа. Юутай ч миний нойрыг хулжааж чадсан л юм.. .



Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant