#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2010-5-21
Чи мэдхүү? Би мэднэ ээ. . .

Image 

Зургийг: http://www.lamongols.com/content/view/2681/94/  хуудаснаас түр зээлэв, хэрэглэчихээд буцааж өгнө өө! баяртай байна


Тэвчихгүй болтлоо санадаг хайрыг чи мэдхүү, би мэднээ
Тэврэхгүй болтлоо уйддаг хайрыг чи мэдхүү, би мэднээ
Яагаад хайрлана гэчихээд
Яваад өгдгийг мэдэхгүй

Ялдам харцанд хагацал харагдаад
Ямваар болдогийг би мэдэхгүй

Дахилт:

Зүүд гэдэг хуурамч болхоор
Зүрхэндээ нандигнасан хайр минь
Борооны аясаар татдаг солонго шиг
Бодлын чинь үзүүрт санагдав уу

Хайрт минь
Хайрт минь

Урвахгүй болтлоо итгэсэн хайрыг чи мэдхүү, би мэднээ
Уйлахгүй болтлоо гомдсон сэтгэлийг чи мэдхүү, би мэднээ
Яагаад чи ганцxан хайрлаад
Явуулахгүй гэдэгээ л мэдэхгүй
Учирсан тавиландаа өөрөө би гомдоод
Уйлаад байдгаа мэдэхгүй


Дахилт:


Итгэхгүй болтлоо цөхөрсөн хайрыг чи мэдхүү, би мэднэ
Ирмэхгүй болтлоо ширтсэн харцыг чи мэдхүү, би мэднээ
Эхэндээ хайр гэгээн байдаг ч
Эргэлдэх навчис шиг зүрхэндээ ганддаг

Иймдээ ч хайрыг хэзээ ч ойлгодоггүй
Илүү жаргалаа хайдаг

Дахилт:

Зүүд гэдэг хуурамч болхоор
Зүрхэндээ нандигнасан хайр минь
Борооны аясаар татдаг солонго шиг
Бодлын чинь үзүүрт санагдав уу

Хайрт минь
Хайрт минь

Тэвчихгүй болтоо санадаг хайрыг чи мэдхүү
Урвахгүй болтлоо итгэсэн хайрыг чи мэдхүү



Сэтгэгдэл:


medne medne

tiimerhuu setgel baidag

haayadaa dajgui shuu

ih udaan urgeljilvel harin zovlon boldog.
Бичсэн: Зочин цаг: 03:50, 2010-6-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant