#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2010-6-24
Англичууд дайн зарлаж байна
Английн мэдээллийн хэрэгслүүд дээр ирэх бүтэн сайнд болох Герман-Английн тоглолтын талаар ингэж бичиж байна:

Yellow Press:


"Get ready for Germ warfare!" - Герм гэдэг нь өвчин тээгч нян гэсэн утгатай бөгөөд Герман гэдэг үгний оронд Герм-үүдийн эсрэг дайнд бэлдэцгээе хэмээн өдөөн хатгасан байртай бичив.

Daily Star, Sun:

Хуучин дайснууд маань бидэнтэй тулхаар шийдэж байна. Словенийг барлаа одоо Хүннүчүүд биднийг хүлээж байна...

Англи Германчуудын хоорондын тоглолт байнга дуулиантай өнгөрдөг аж. 1966 оны Wembley-Tour дээр Германчууд Англичуудыг "болгож" өгсөн байв.
2000 онд мөн л учраа таарч Германчууд Лондонгийн стадионд мөн л нэг бөмбөг оруулаaдхаж.

Daily Star- цааш өгүүлрүүн:


Германчуудын өмссөн хар өмсгөл нь яалт ч үгүй SS цагийг санагдуулмаар дэндүү Нацист өмсгөл мэт харагдаж байна..
.гэжээ.

Сүперстар Рооний:

Германчуудын хожигдоод сууж байхыг нь хархыг тэсэн ядан хүлээж байна, ёстой сайхан тоглолт болно хэмээн амлаж байна.


Германчууд энэхүү сэтгэл зүйн дайралтанд тайлбар хийхгүй байгаа бөгөөд бүтэн сайныг тэсэн ядан хүлээж байна, бид хожино гэдэгтээ итгэлтэй байгаа хэмээн хариулав.

Юутай ч миний таавраар Англи энэ удаад Германыг барахгүй л болвуу. Айсан хүнд аргал хөдлөнө гэдэг шиг л Англичуудын ингэж бичиж байгаа нь ойд шүгэлдээд байгаа мэт л санагдаж байна. Ирэх нэг дэхь өдөр Англи хожигдсоныхоо дараа юу гээд бичээд сууж байхыг нь л харъя. Унасан бөхд шалтаг мундах биш баяртай байна

Жич: Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн яг 2-р дайн шиг үргэлжилж байна. Франц бууж өгөөд, Америк хоцорч орж ирээд л Англичууд Герман-тай тулалдахаар үлдлээ!
Сэтгэгдэл:


тэр өдрийг хүлээж байна
Бичсэн: dadido цаг: 05:37, 2010-6-24 | Холбоос | |


Цаг ямар удаан өнгөрч байна аа хэлээ гаргах
Англичууд Словентай хийсэн тоглолт дээр арай л биш л санагдсан. Талбай дээр нэг хар хувцастай хүнтэй нийлж тоглоод байх шиг байсан... Гэхдээ миний үзэмж байх л даа. Би л хувьдаа тэр тоглолтыг үзсэнээс хойш Английг дэмжихгүй байна. Жеррард, Лампард, Терри гээд хувь хүмүүсийг нь дэмжмээр байгаа ч арай л шударга бус байсан шиг харагдсан болохоор. Ямартай ч харж л сууя даа. nerd
Бичсэн: xvv цаг: 03:02, 2010-6-24 | Холбоос | |


he he neeree l dain shahuu yum bolnodoo ter uduriig huleej teskuinee
Бичсэн: dao цаг: 12:16, 2010-6-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant