#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2010-10-9
Чихний өт
Жавхланг би нэг их сонсоод байдаггүй юм. Тэгсэн түрүүн нэг айлд очсон чинь оройжингоо Караокэ-даад, өөр дуу олдоогүй юм шиг ганцxан энэ л дууг шөнөжингөө давтаад дуулчихдаг юм даа.
Нэг аманд орчихоод гарч өгдөггүй ядаргаатаад байдаг даа, тэрэн шиг л ая нь ч тэр үг нь ч тэр сүүлийн хэдэн долоо хоног чихэнд хангинаад салдаггүй шүү.
Монголоор юу гэдэг юм бол санахгүй юм, чихэн дотор орчихоод гарч өгдөггүй арзага арзага гээд хангинаад байдаг богино настай иймэрхүү дуунуудыг германаар чихэнд орсон өт буюу OHRWURM хэмээвой.


Жавхлан - Хайрлаж болохгүй хайр

Зүсрэх бороотой анх дүрийг чинь харчихаад
Зүгээ мартан зүрхээ өгчихсөн байсан
Зөндөө зөндөө бодогдож явсан
Зөрж тааралдахгүй их удсан
     Хайрлаж болохгүй хайр уу
     Хагацаж болохгүй учирал уу
     Харуусаж мэдэхгүй нулимс уу
     Харамсаж болохгүй сэтгэл үү
Одтой шөнөөр анх дүрийг чинь зүүдэлчихээд
Онгодоо бадрааж уянгаар хөглөгдсөн байсан
Ориглуун хүслээр мөрөөдөж явсан
Олж уулзалгүй их л удсан
     Хайрлаж болохгүй хайр уу
     Хагацаж болохгүй учирал уу
     Харуусаж мэдэхгүй нулимс уу
     Харамсаж болохгүй сэтгэл үү
Хайрийн орчлонд анх чамдаа дуралчихаад
Хаачихаа мэдэхгүй сэтгэл алдарсан байсан
Хичнээн хичнээн бодогдож явсаар
Хэлж зүрхлэхгүй их л удсан
     Хайрлаж болохгүй хайр уу
     Хагацаж болохгүй учирал уу
     Харуусаж мэдэхгүй нулимс уу
     Харамсаж болохгүй сэтгэл үү
Сэтгэгдэл:


баярлах баярлах баярлах гуниглах гуниглах гуниглах ирмэх ирмэх ирмэх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх тормолзох тормолзох тормолзох тэврэлт тэврэлт тэврэлт эргэлзэх эргэлзэх эргэлзэх хайртай хайртай хайртай үнсэлт үнсэлт үнсэлт миа миа миа гоё шүү гоё шүү гоё шүү баяртай байна баяртай байна баяртай байна улайх улайх улайх зүрх өвдөх зүрх өвдөх зүрх өвдөх гайхах гайхах гайхах ууртай ууртай ууртай smug smug smug cool cool cool санаа зовох санаа зовох санаа зовох whew! whew! whew! чөтгөр чөтгөр чөтгөр уйлах уйлах уйлах инээх инээх инээх хэлээ гаргах хэлээ гаргах хэлээ гаргах raised eyebrow raised eyebrow raised eyebrow rolling on the floor rolling on the floor rolling on the floor angel angel angel nerd nerd nerd алга ташилт алга ташилт алга ташилт sleepy sleepy sleepy rolling eyes rolling eyes rolling eyes loser loser loser loser sick sick sick dont tell anyone dont tell anyone dont tell anyone not talking not talking not talking clown clown clown silly silly silly nailbiting nailbiting nailbiting hypnotized hypnotized hypnotized liar liar liar
Бичсэн: Зочин (зочин) цаг: 12:39, 2012-4-18 | Холбоос | |


chihnii ot. goyo helj hehe
Бичсэн: Gishuut цаг: 07:21, 2010-11-13 | Холбоос | |


тэр бас миний чихний өт байхнээ .../тэр дуу/ хэлээ гаргах
Бичсэн: luna цаг: 06:56, 2010-11-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant