#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2007-9-27
Монгол Улс Хээл Хахууль Авилгалаар дэлхийн жишигтэй харьцуулахад.

1995 оноос эхлэн жил болгон уламжлалт ёсоор Transparency International байгуулагын CPI (Corruption Perceptions Index) ээс дэлхийн улс орнуудын авилгалд хэр өртөгддөг талаар  судалгаа гаргадаг. Энэ судалгаанд албан ёсоор Монгол Улс 2004 оноос эхлэн бичигдсэн байдаг бөгөөд энэ жилийн судалгаа ч мөн ялгаагүй явагдан өнгөрчээ. Анх 2004 онд Монгол Улс 85-р байранд Сенегалтай мөр зэрэгцэн алхаж байсан бол энэ жилийн судалгаанд хамрагдсан 180 улсаас манай улс 99 дүгээр байранд Алжир, Армен, Лебанон зэрэг улсуудтай эв найрмдалтай жагсаж явна. Түрүү жилийн судалгаатай харьцуулхад суудлаасаа дээшилсэн ч юмгүй доошилсон ч юм бас алга. Харин энэ судалгаа явагдаж эхэлсэнээс хойш үзүүр түрүүг булаалдан буй Скандинавын хэдэн орнуудын нууц юунд байна вэ гэж нарийн судалж үзэх хэрэгтэй юм. Нийт 0,00 ( авилгалд нэрвэгдсэн) -> 10,00 (авилгалгүй) гэсэн оноогоор дүгнээд жагсаалтанд жагсаахад эхний 2 байранд Дани Финлянд Улсууд тус бүр 9,4 огнооти эн чацуу цойлжээ. Үүнээс үзэхэд эдгээр Улсуудад Авилгал, Хээл Хахууль гэдэг ойлголт байдаггүй гэхэд болох юм. Харин Хойд Хөрш маань манайхаас нэлээн хойгуур 149-т явж буй нь мөн л нэг адил харанга дэлдэж буй. Хойд Хөршөөс маань манай улсын эдийн засагийн үзүүлэлт шууд холбоотой байдаг тул мөн л энэ талаар бодууштай. Мөн зүүн өмнөд Европын орнууд буюу Хорват ( Croatia)  Мацедон (Macedonia) зэрэг Улсуд иргэний дайнаас хойш энэ тал дээр эрс дээшлэн ранкаа дээшлүүлсэн байна.
Энэ бүх үзүүлэлтүүд юуг үгүүлж байна. Хэдийгээр нийт 180 ороноос эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй 99-р байр гэдэг нь (манай улсын ард орсон том том гүрнүүдийг харсан ч) бас ч гэж чамлалтгүй боловч бас сайн үзүүлэлт бол яав ч биш. Мөн өөх ч биш булчирхай ч биш гэж бас нэг үг байдаг даа. Яг үнэн дүр зураг хэр байна. Өдөр тутмын бичиг баримт бүрдүүлэе, элдэв хувийн болон хувьсгалын асуудал хөөцөлдөе гэхэд заавал танил тал хэдэн төгрөг атгуулдаг энэ үзэгдэл заавал байх ёстой гэж үү? Хэдийгээр тэдний төсвийн цалин хэр байдаг билээ, хажууаар нь орж ирэх нэмэлт бага сага хавчуургаар орлого олдог нь нууц биш боловч үүнийг мөн л арай өөрөөр шийдэж болмоор.

2007 оны үзүүлэлт:

country
rank

country

2007 CPI
score

surveys
used

confidence range

1

Denmark

9.4

6

9.2 - 9.6

1

Finland

9.4

6

9.2 - 9.6

1

New Zealand

9.4

6

9.2 - 9.6

4

Singapore

9.3

9

9.0 - 9.5

4

Sweden

9.3

6

9.1 - 9.4

6

Iceland

9.2

6

8.3 - 9.6

7

Netherlands

9.0

6

8.8 - 9.2

7

Switzerland

9.0

6

8.8 - 9.2

9

Canada

8.7

6

8.3 - 9.1

9

Norway

8.7

6

8.0 - 9.2

...

98

Vanuatu

3.1

3

2.4 - 3.7

99

Algeria

3.0

6

2.7 - 3.2

99

Armenia

3.0

7

2.8 - 3.2

99

Belize

3.0

3

2.0 - 3.7

99

Dominican Republic

3.0

5

2.8 - 3.3

99

Lebanon

3.0

4

2.2 - 3.6

99

Mongolia

3.0

6

2.6 - 3.3

105

Albania

2.9

6

2.6 - 3.1

105

Argentina

2.9

7

2.6 - 3.2

105

Bolivia

2.9

6

2.7 - 3.2

105

Burkina Faso

2.9

7

2.6 - 3.4

105

Djibouti

2.9

3

2.2 - 3.4

105

Egypt

2.9

7

2.6 - 3.3

...

175

Uzbekistan

1.7

7

1.6 - 1.9

177

Haiti

1.6

4

1.3 - 1.8

178

Iraq

1.5

4

1.3 - 1.7

179

Myanmar

1.4

4

1.1 - 1.7

179

Somalia

1.4

4

1.1 - 1.7

2006 оны үзүүлэлт:

99

Mongolia

2.8

5

2.3 - 3.4

2005 оны үзүүлэлт:

85

Dominican Republic

3.0

2.5 - 3.6

6

Mongolia

3.0

2.4 - 3.6

4

Romania

3.0

2.6 - 3.5

11

2004 оны үзүүлэлт:

85

Mongolia

3,0

2.6 - 3.2

3

Senegal

3,0

2.5 - 3.5

6

Сэтгэгдэл:


ууртай гоё шүү хайртай үнсэлт rolling on the floor rolling on the floor rolling on the floor уйлах гайхах ууртай ууртай зүрх өвдөх үнсэлт
Бичсэн: Зочин цаг: 05:36, 2012-3-6 | Холбоос | |


инээх
Бичсэн: Зочин цаг: 05:36, 2012-3-6 | Холбоос | |


Сэтгэгдэл
баярлалаа, уулаасаа авилгалтай тэмцэе гэвэл цагдаа нарыг горьдоод хэрэггүй л байх, тэд чинь ч нэвтэртэлээ коррупт болцон амьтад. харин жоохон хууль зүйн яамнаас л тусламж дэмжлэг үзүүлээд яг ийм хуулийг ингэж тэгж зөрчисөн гээд баримт гаргаад гарын үсэг цуглуулаад гэрч мэрч олоод ч юмуу тэгэх маягаар л нээлттэй тэмцэхгүй бол болохгүй байх аа. мөн ухуулга сурталчилгаа сайн хийх хэрэгтэй юм шиг. манайхан шиг өдрийн 80% зурагтны өмнө сууж хэрэгтэй хэрэггүй мэдээлэл албадлагаар тархиндаа чихдэг улсуудад тэр талаар нь жоохон ухуулга хийж байвал ч...
Бичсэн: AttiIa цаг: 08:30, 2007-10-1 | Холбоос | |


Сэтгэгдэл
Чиний блогоор анх удаа орж байна. Дажгүй байнаа. амжилт хүсье. Манайд сая авилгатай тэмцэх гэж байгуулагдсан нэгэн ТББ татан буугдлаа шд. Ажил явуулах хөрс орчин юу алга гэнээ. Цагдаад мэдээлэл өгөхөд ерөөсөө шалгахгүй байна гэвэл яахуу ай.
Бичсэн: зочин цаг: 07:51, 2007-10-1 | Холбоос | |


Сэтгэгдэл
Татах аа, би зохиоцон эд биш ээ. Өчигдөрийн невс тайм дээр гарсан байна лээ. Харин ч 99д явж байгаад нь би бас ч гэж хөөрхий санаа минь амарсан. 179д яаж орчихоогүй юм бэ дэ гэж бодсон.
Ука наана чинь монгол үнэмлэхээрээ бариад байж болдог юмуу, манай энд нэг жилийн дотор л барьж болдог цаашаагаа заавал эндхийн үнэмлэх авах хэрэг болдог. Чи нэг мөсөн наанаа шинээр гаргуулчихвал тэгэж чирэгдэл болохгүй байх аа. Монгол руу захивал нэлээн л хугацаа алдах байх даа.
Хундага аа үүнийг нэлээн хэдэн үзүүлэлтүүдээр шүүж хардаг гэсэн. Улсын Статистикийн Төв гэж монголд байдаг л байх, мөн жишээ нь энд л гэхэд скандал үүсгээд коррупт болоод байгаа фирм байгууллагууд жагсаалтанд ороод их л бүртгэл мэдээлэл сайтай байдаг юм билээ. Монголын тухай чухам яг яаж мэдээлэл авсаныг нь сайн мэдэхгүй юм аа.
Бичсэн: AttiIa цаг: 05:27, 2007-9-28 | Холбоос | |


Сэтгэгдэл
жолооны үнэмлэх авахад тэгж хаалгадаж бариад байх шаардлагагүй ээ. ном ёсоор нь бүрдүүлэх зүйлээ бүрдүүлээд л болоо.
заримдаа манайхан өөрснөө болох юмыг болохгүй гэж "зөгнөөд" л танил талаа хайдаг, нэгэнт танилаа гуйсан юм чинь баярлалаа гэж хэлээд явчиж болдоггүй, танил нь эхэндээ юу ч боддоггүй байснаа сүүлдээ амжуулж өгсөн болгоноосоо юм хараад байдаг болчдог гээл гээл нэг тийм гажиг цикл үүсгэдэг байх.
энэ дата-г юунд үндэслэж гаргадгын бол даа?
Бичсэн: хундага цаг: 03:33, 2007-9-28 | Холбоос | |


Сэтгэгдэл
би одоо яадийн билээ гээл бодоод суужийна монгол жолооныхоо үнэмлэхийг олохгүй байна очоод авах хэрэгтэй л болж байх шиг байна тэгээд очоод хурдхан шиг гаргуулаад авчмаар байдаг гэтэл мөнгө төгрөг өгөхгүйгээр явдаг ёс журмаараа бүтдэг юм гэж байхаа байсан гэжийнэ яах вэ таминь ээ болдог юм болдгоороо гэхийн бол хүлээлээл байдаг гэж байна машин тэрэггүй хэн тэгээл ажлаа алдаал хүлээгээл суужээхав! яадийн билээ?
Бичсэн: uka цаг: 03:08, 2007-9-28 | Холбоос | |


Сэтгэгдэл
энэ хэр үнэний хувьтайв ?

манайхан бол айхтар korruption-д автцан күмсүүд шүү дээ..
Бичсэн: tatah цаг: 11:46, 2007-9-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant