#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }

Ээжийгээ саначихлаа...

бичсэн: AttiIa, 2010-09-29, 17:49
Намар болж дээ гээд санаа алдтал
ээжийгээ саначихлаа
Намартай адилхан миний ээж

Нар руу удаан хартал
нулимс урсчихлаа
Нартай адилхан миний ээж

Б.Б.





төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ЯВААД ИРЛЭЭ

бичсэн: AttiIa, 2010-09-14, 00:42
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Эмч болхыг шахав

бичсэн: AttiIa, 2010-06-25, 15:29

Өчигдөр орой хөл бөмбөг үзээд сууж байсан чинь зулзага хүрч ирснээ энэ хөлөн дээр өвдөөд байна гэв.

Харсан чинь хөлийнх нь эрхий хуруунд нь нэг бижигхээн хар өнгөтэй өргөс ч юм уу чулуу ч юм уу шигдээд орчихсон байдаг байна шд.

Эхэндээ зүв зүгээр тоглоод байж байсан хүүхэд чинь "..өө өргөс орчихож..." гэчихсэн чинь дүрдээ итгээд нүүр нь хувирч ирснээ "...би яг уйлах гээд байна аа..." гэснээ бамбаруушаа тэврээд уйлж өгдөг байна шд.

Ээж байхгүй би ч яахав дээ, тэрүүхэн хооронд сандраад, "...за аав нь өргөсийг нь сугалаад өгье, чи хэвтэж бай..." гээд хэвтүүлж байгаад харсан чинь нилээн ла...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих