#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2009-01-21
Улсын маань нийслэл Улаанбаатар сайхан...."байжээ"

Санаандгүй интернэтээр хэсүүчилж байгаад 1976 оны Улаанбаатар хотын зураг олов. Тэр замынх нь сайхан сэлүүхнийг ээ! Хүмүүс нь машин зам дээгүүр хөндлөн гулд алхалж явна шд. Гүй мөн сэлүүхэн сайхан байж дээ.

Хэдэн оны билээ дээ "Дэлхийн хотуудын лавлах" дээр Улаанбаатарыг неоклассик загварын хот гэж тодорхойлсон байж билээ. Неоклассик гэдэг нь нэг ёсондоо барок, ренасанс стилийг орчин үеийн модерн стильтэй (дөрвөлжин хэлбэртэй, шулуун шулуун ханануудтай) холигдмол барьсан байдлыг хэлдэг шиг.

Бодвол Сүхбаатарын талбайг тойрсон нилээн олон байшингууд баганатай байдагтай холбоотой байсан болов уу?

-Төрийн Ордон
-Нийслэлийн Захиргааны Байр
-Хөрөнгийн Бирж
-Драмын Театр
-Гадаад Хэргийн Яам
-Дуурийн Театр
-Соёлын Төв Өргөө
-МУИС...

гэх мэт. Муу Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэр маань ч гэсэн баганархуу юмтай. Тийм ч учраас Голомт банкны барилгыг барихдаа хэргээр тэр айдэнтити-г нь алдуулахгүй гэж баганатай барьсан гэдэг билээ. Юутай ч "Aзийн цагаан дагина" гэх мэт өөрийн гэсэн өвөрмөц дуудуулах нэртэй л байж дээ.

Энэ дээрхи зурган дээр сайн ажиглавал нэг морин тэрэг бас шууд баруун тийшээ эргэж байх юм. Улаан "лада"-ны наах нь нэг хүн замын зах дээр суугаад тамхилж буй бололтой амарч байх юм. Хамаагүй эмх цэгцтэй бөгөөд ногоон харагдаж байна. Одоо ч зун ингэж ногоорч харагдах нь юу л бол

Гэтэл одооны энэ дүр төрхийг харвал хайран хот маань ингэж яайран болчих гэж хэмээн дэмий л халаглан сууна даа.

Бидний хэдэн хүүхдүүд жоохон байхдаа байрныхаа урд талын хүүхдийн тоглоомын талбай дээр өдөржин тоглож өнждөг байсан сан. Гэтэл одоо тэр талбай дээр нь болсон болоогүй баахан байшин барьчихсан. Хараад ёстой зүрх рүү "ёг" хийтэл нэг юм хатгасан шүү. Даанч дээ сайхан ногоон хотыг минь саарал шороон хот болгочих гэж.

Идэх уух юм нь хомс ч, элдэв хоронд хордоод үхчихнэ гэж айх аюyлгүй, гадаа гараад тоглоход нь зүлэг ногоотой, модны сүүдэрт нь хөгшид сүүдэрлэн суугаад л, даалуу үүлүүхэн нүүгээд сууж байдаг сан. Тоглоомын талбай дүүрэнтэй, утаа угаар гэсэн ойлголт мэдэхгүй, орой үдэш гархад нь "Эргүүл" гэчихсэн улаан дээр цагаан бичигтэй даавуу баруун гарын шуундаа зүүчихсэн, болгоомжтой явхыг сэрэмжүүлээд хэлчихдэг хөршүүдтэй л байлаа.

Хот минь
Хогшил минь
Хорин нэгэн зууны хамгийн том алдаа минь
Дээгүүр нь шувуу нисээд бардаггүй
Дэлхийг бүрхсэн цардмал нутаг минь...
Ганц ч хаврыг үзээгүй цэцгийн минь тухай
Газарт наалдсан мэт намхан моддын чинь тухай
Нарийхан гудамж, гэрэлтэй үлддэг цонх...
Намайг өсгөсөн хотын тухай дуулъя!...

Ц.Хулан : Хотын реквием



Сэтгэгдэл:


Гоё зурагнууд бас гоё бичлэг байна. Би блог дээрээ тавьлаа шүүү хуулаад зөвшөөрнө биз дэ. За гуйлаа шүүү praying tongue
Бичсэн: cacharel цаг: 18:13, 2009-02-13 | Холбоос | |


ingee..l bi Nzuudad ch Holboosuudad ni bdguiiiim daa... kkkk

sad
Бичсэн: tatah цаг: 06:26, 2009-02-04 | Холбоос | |


Хөөх манай хот ийм байсан гэж үү? Тэр саглагар ногоон модод, зүлгүүдийг нь ээ , одоо ч хөгжөөгүй хогжоод хөгширчиждээ. Налайсан , нам тайван UB-н энэ зам гудамжаар одоо нэг архахсан даа.
Бичсэн: Богиня цаг: 21:07, 2009-01-27 | Холбоос | |


crying
Бичсэн: ketchup (зочин) цаг: 16:37, 2009-01-22 | Холбоос | |


Neeree l ongorson VE-iig onootei haritsuulj baij hogjil gedeg uhagdahuuniig todorhoiloh ni zov yum daa. Saihan bichleg boljee Attila
Бичсэн: Mongolhuu (зочин) цаг: 16:09, 2009-01-22 | Холбоос | |


нэг л тайван сайхан харагдаж байна. Магадгүй бидний нэрлэдэг хөгжил л байхдаа
Бичсэн: piglet цаг: 12:08, 2009-01-22 | Холбоос | |


tanisangui shd. Is It Now Broken Rose? sad
Бичсэн: honzo цаг: 09:55, 2009-01-22 | Холбоос | |


sain bichleg bna,
Бичсэн: Amaraa (зочин) цаг: 09:08, 2009-01-22 | Холбоос | |


Тасархай бичлэг болжээ...
Нээрээ л тэр зурагнууд дээр яагаад ч юм их гэрэл гэгээлэг харагддаг, ер нь 80-аад оны зурагнууд дээр...
Одоо яагаад ч юм нэг л бүрсгэр, саарал болчихсон, агаарын бохирдлынх гэхээр арай л биш... Хөдөөний зурагнууд ч бас л нэг тий.. Бодвол аппаратандаа байсан юм болов уу даа tongue
Бичсэн: xvv цаг: 01:21, 2009-01-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax