#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2009-10-15
 Christian Holl - Аялгуун ангуучин
 Ийм цуврaл 3 ангит нэвтрүүлэг өчигдөр үзэж дуусгав. Маш сонирхолтой санагдлаа. Өөрийгөө хөгжмийн зохиолч гэж нэрлэх энэ Франц хүн дэлхийн олон орноор аялж, төрөл бүрийн сүм дугана, уул ус, баяр ёслолд оролцон тэдгээрийн дуу авиаг бичиж аван, үүгээрээ ая зохиодог юм байна. Катмандугийн дуганы мөргөлчидийн будаа цацах, навчис сэрчигнэх, араатан амьтадын хүржигнэх, сүм дуганы баганыг бөмбөр мэт балбан эсвэл зүгээр л гол горхины чимээ гэх мэт хуурцагандаа буулгаагүй чимээ байхгүй мэт.

1-р Xэсэг:

 Энэтхэгийн далайн тэг дунд орших Мадагаскар арал улс дээр нийт ургамалын гарлын 80% нь оршдог гэвэл гайхах биз. Эрдэмтэд судалаачид энэ их баялагийг судлахаар байнга энэ арал дээр ирдэг аж. Christian Holl - ч гэсэн 200 сая жилийн настай чулуун ойд очиж тэдгээрийн зэрлэгшисэн ан амьтадыг ажиглан тун сонирхолтой бичлэг хийнэ. Аялалын явцад байгалийн тэнцвэр алдагдаж буй талаар, хүн байгаль хоёр ямар нарийн хүйн холбоотой гэх мэт сонирхолтой яриа дэлгэнэ.

 http://www.arte.tv/de/2862480.html

2-р Хэсэг:

 Ouidah болон Salvador de Bahia зэрэг нь нийт хүн төрөлхтөний боолын нийгмийн олон зуун жилийн түүхтэй хотууд. Эхнийх нь далайн боомттой бөгөөд дээр үед уг боомтоор дамжин олон мянган боолчуудыг худалдаж наймаалдаг газар байхад удаахь хотод эдгээр боолчуудыг худалдаж авдаг амьд зах байдаг байж.
Өнөөдрийн байдлаар уг боолчлолын нийгэм устаж үгүй болсон гэх авч ул мөрийг нь эдгээр хотуудад очиж мэдэрч болно. Ядуу буурай хүмүүсийг хэрхэн дарамталж ажил хийлгэдэг, тэдгээрийн хүнд хүчир амьдралын талаар сэтгэл өвдөм дурдана.
Гэвч эдгээр ард түмний олон зуун жилийн настай дуу хөгжим тэдэнд жигүүр хайрлан, өдөр тутмынх нь зовлон зүдгүүрийг хөнгөвчилж өгдөг талаар энэ анги дээрээ гарна.

 http://www.arte.tv/de/suche/2883176.html

3-р Хэсэг:

 Гималайн нурууны ар хөвөөгөөр хүн төрөлхтөний сүсэг бишрэлийн хоёр ертөнц эвтэй найртай амьдарцгаана. Хиндус болон Буддын шашинтангууд хөрш зэргэлдээ аж төрөх ба тэдгээрийн ертөнцийг харах үзэл, аж амьдралын онцлог нь тэнгэр газар мэт. Катмандугээс эхлээд Боднат хүртэл Гималайн нурууны оргил дээгүүр зугаалан, салхины сэрчигнэх чимээ, мөргөл үйлдэж буй ард иргэдийн дуу авиа, мөргөл уншиж буй бяцxан лам банди нар, тэдгээрийн ариун мөргөлийг өөрийн хуурцганадаа буулгаж авна. Даяарчлалаас хол хөндий өөрсдийн соёл иргэншилээ хадгалан авч яваа ард иргэдийн талаар, бөөгийн шашин, буддын шашингийн гүн гүнзгий бэлэг дэмбэрэл гээд л. . .маш сонирхолтой нэвтрүүлэг байлаа.

 http://www.arte.tv/de/suche/2883178.html

 Герман хэл дээр авч хэн ч үзээд ойлгож болмоор санагдсан тул дээрхи нэвтрүүлгийг танилцуулав.

 Болгооно уу!
Сэтгэгдэл:


Герман хэл мэддэг юм шиг санагдчихлаа гсн. хэхэ. Сонирхолтой ийн тэ. баярласан шоо... smug smug smug
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 11:31, 2009-10-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax