АРГАЛИЙН ДУУЛЬ

I
Өглөөний нарнаар хөх өндрийн царамд сүрэг аргаль идээшлэн гарч ирэв. Уулын жалга, сархиаг, салаа дэвсэг үхэр улаан хадны үе зайвар, нураг дунхад тэд сүрэглэн өглөө оройн сэрүүнд идээшлэн, хадны ус шимж, үдийн наранд хорж, заримдаа харуул харан зогсох нь энэ орчны гоо чимэг байдаг.
Энэ сүрэг хэдэн жилийн өмнө хаанаас ч юм бэ, энэ нутагт дайжин ирсэн хоёр хургатай төлгөн аргалиас өсөж үржин өдий олон болжээ. Тэр сүрэг тод хүрэн бөөртэй, хонго өөхий нь дун цагаан, хошуу буурал, бие томтой байдаг нь эхээ тун дуурайжээ. Бас эндхийн газрын өнгө том том хүрэн асга, уул усны сайхнаас ч тийм...
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих
