#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }

ХУЛАН БИД ХОЁР

бичсэн: AttiIa, 2008-02-22, 03:50

Гучин жилийн дараа

Би сумын зочид буудалд нар хөөртөл унтаад сэрлээ. Нээлттэй цонхоор Онон голын зvгээс цэнгэг усны vнэртэй сэрvvхэн салхи сэвэлзээд, гудамжаар хvvхдvvд шуугилдан наадаж байв. Зочид буудлын «люкс» өрөөний хvрэн модон орны цагаан даавуунаас угаалгын нунтаг анхилан, харин жинтvvнээс нь өвсний vнэр vнэртэнэ. Орны хажуугийн явган ширээн дээр халуун савтай цай, мойлтой хурууд цөцгий зэргийг авчирч тавьсан нь буудлынхан намайг их л анхаарсны тэмдэг. Ер нь ч манайхан сонины ажилтнуудыг баахан ойшоож, тал засдаг зантай. Yvнд муу нь юу байх вэ. Тэгээд бас өчнөөн жил төрсөн нутагтаа ирэ...

төрөл:Шүлэг найраг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ХУЛАН ЦАМБА ХОЁР

бичсэн: AttiIa, 2008-02-22, 03:47

Тvрvvчийн цаснаар би нутагтаа очсон байв. Муу нэртэй мичин жилийг дагаж халуун намраар их цас орон хvйтэрчээ. Гэвч Онон голын шугуйд навч унаж гvйцээгvй цасан дунд улаа бутран байв. Би амралтаар яваа ажилгvй бөгөөд яаралгvй хvн болохоор сумын төвөөс хэдэнтээ өртөө алслан айл амьтнаар хэсvvчилж гөрөөчдийг дагалдан уул хөвчөөр тэнэж «Унасан газар, угаасан усандаа» хvрч, хvйсийг минь булсан тоонотоо хvртэл vзээд буцах замдаа цас оруулав. Би Жирмийн даваа уруудан галигуулж энэ их цасанд хvн мал цочирдон бас л зуд турхан болох нь уу гэж эмээж байгаа болон ер нь байгаль хачин хувирч байгаа тухай бод...

төрөл:Шүлэг найраг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ХУЛАН БИД ХОЁР

бичсэн: AttiIa, 2008-02-22, 03:40

 

Арван долоон нас ч дээ. Хөөрхий. зайлуул. Би тэгэхэд өөрийгөө эр хvнд тооцож явжээ. Гэтэл тэр зун ёстой шалчгар эр болохоо мэдсэн юм. Долдугаар сарын нэгэн өдөр би нутгийнхаа Чингис хаан болоод тvvний залуу гэргийн хамт сумынхаа наадамд очихоор эртлэн мордлоо. Гэр Чингис хаан гэдэг маань ердөө л шар Цамба юм шvv дээ. Би тvvнд ийм догшин сvртэй хоч өгсөн боловч хvнд хэлдэггvй байлаа. Хурдан морь уяхад нь би тvvнд туслалцсан юм. Тэгэхэд над шиг жулдрай амьтан салхин зээрд, цахилгаан хээр гэх мэт vлгэр домгийн нэртэй тэр сvрхий хөлөг морьдыг нь vдшийн чийг буусан хойно хээр аваачиж идээшлvvлэх...

төрөл:Шүлэг найраг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих