МАНАЙ СУРГУУЛЬ
Түүний маргааш нэг дэх өдөр. Даваа гариг. Тэгэхээр эгч бид хоёр сургуульдаа явах ёстой байсан юм.
Би одоо ямар сурагч байснаа ярих болж байна. Ярихад жаахан ичмээр юм. Хорин жилийн өмнө надаас өөр тийм өөдгүй сурагч бараг байгаагүй гэж болно. Одоо бол та нарын дотор ийм сурагч лав байхгүй байх. Байж ч таарахгүй гэдгийг би урьдаас хэлье.
Юуны өмнө би үдэш унтаж өгдөггүй, өглөө босож өгдөггүй сурагч байсан юм. Намайг сэрээж босгох гэдэг өвөө, ээж, эгч гуравт минь амаргүй ажил байсан даг. Гэвч тэд намайг сэрээх өөр өөрийн аргыг бодож олдог байсан юм. Өвөө аягүй л бол халбага хүйтэн ус нүү...