#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2008-02-24
Буруу харж зөв ойлгов

 Таних мдэхгүй газар явж байхад энд  тэнд заасан замын заалт таних тэмдэгүүд маш их хэрэг болдогийг хэн хүнгүй мэднэ. Би Нюрнбергийн онгоцны буудал дээр явж байхад энэ таних тэмдэгүүд их сонин санагдаж билээ. Уг нь Observation Deck гэж заасан байсан боловч тухайн графикийг хийсэн дизайнер яагаад чухам ингэж сэтгэсэнийг сайн ойлгосонгүй. Миний толгойнд хамгийн түрүүнд майн баярын жагсаал санаанд ороод тэсэлгүй инээд хүрч билээ. Мөн түүнээс гадна хальт харвал эмэгтэй нэг төмрөөр эрэгтэйнхээ тун эвгүй газар цохиж байгаа мэт ч санагдаж болох юм.  мөн түүнээс гадна 2 дохь зураган дээр хүмүүс нисэхээсээ өмнө чекин хийлгэдэг газрын тэн голд нь тахир дутуу хүний симбол наажээ. Чиглэлийг нь харвал яахын аргагүй гадагшаа нисч байгаа улсууд руу чиглүүлсэн тул тахир дутуу хүмүүс эндээс гарч болно ч гэж ойлгож болохоор ажээ. Заза миний нүд гэж нүх болжээ. Мэргэн уншигч зөвөөр ойлгоно уу.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax