#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2008-9-13
The Kite Runner

The Kite Runner-г сая умшиж дуусгав. Хэдэн ч жил ном уншаагүй юм бэ дээ, бурхан минь мэдэхгүй  ээ үнэнээ өчие. Нэг анд маань төрсөн өдрийн бэлэг болгож шуудангаар энэхүү номыг илгээсэн учир хоол болтол шийр зугаа гэгчээр цүнхэлчихээд яваад байдаг байсан юм. Лаг амьтан ганц удаа ном уншчихаад бичмээр санагдаад сууж буй минь энэ. Ажил гэр <-> гэр ажил гээд нэг талдаа 10 минут л замдаа нийтийн тээврээр зорчдог юм. Тэр хооронд л ном унших боломж гардаг тул хир удаан уншисаныг төсөөлж байгаа байх kkk... Тэгсэн сүүлдээ өглөө хурдан болж номоо үргэлжлүүлэх юм сан энэ тэр гэчихсэн амтанд нь орж арай гэж уншиж дуусгалаа.  Сэтгэл хөдлөв.

...1970 аад оны дунд. Кабул хотын иргэд энэ үед буун дуу сонсож үзээгүй, хүүхдүүд нь гудамжаар гүйлдэн, ард иргэд нь тайван амгалан, цаг төрийн элдэв үймээнгүй, бусад улсуудаас илүү гарна уу гэхээс дутахгүй хөгжилтэй байсан цагийг тун сайхан дүрсэлсэн байдаг...

Гудмаар алхаж явхад хиппи америк жуулчидаас эхлээд гудамжны циркчид хүртэл түм түжигнэж бум бужигнан барууны машин тэрэг хөлөглөсөн томчууд сүлжилдэн, энд тэндхийн булангаас үнэртэх шарсан махны үнэр, жимс буйлсны моддоос үнэртэх үнэр...гэх мэтээр тухайн үеийн Кабулыг нүдэнд харагдтал дүрсэлсэн байдаг. Одооны бидний мэдэх Афганистаныг дайны өмнөх Афганистантай харьцуулалтгүй юм. Яагаад ч юм би одоо Афганистан гэж сонхоор өөрийн мэдэлгүй Талибан, Осама бин Ладен гэх мэт нэр л шууд орж ирдэг байсан бодол минь энэ ном уншисаны дараа ор сураггүй арилсан.

Баян ядуугийн ялгаа, үндэстэн ястаны гадуурхал, лалын шажинтан ард түмний бахархал, нэр төр, энгийн гэр бүлийнхэний хоорондын зөрчил, аав хүү хоёрын хөндий байдал, түүнээс үүдэн шил шилээ даган урсах бартаа, найз нөхөрлөл...асарppppppp олон сэдэв хөндөж энгийн үгээр сэтгэлийн утсыг хөндөж чадсан сайхан ном байна лээ. 

Номын төгсгөлд бүх зангилаа тайлагдаж, өдийг хүртэл туулж ирсэн амьдрал нь тэр чигээрээ худлаа болж, итгэж хүндэлж явдаг байсан хүн нь насан туршид нь хуурч явсаныг мэдэж дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу, өөрөө өөртэйгээ тэмцэлдэж, нэг ч гэсэн удаа энэ олон худал хуурмагаас үнэнийг олж авхаар зориг гарган хорь гучин жилийн дараа Афганистан руугаа буцаж буй байдал...Нулимс гарахгүй байхын аргагүй.

Khaled Hosseini залуу зохиолч гэхэд их ирээдүйтэй санагдсан. Дараа дараагийн зохиолуудыг нь заавал олж уншина гэж бодож байна. За тэгээд олон долоон үгээр юүхэв, заавал олж уншаарай гэж зөвлөе. Маш их таалагдав.

Жич: Киног нь сүүлд нь үзээд сэтгэлд тэгтлээ их хүрч чадаагүй. Ер нь ном уншиж байхдаа төсөөлөгдөж байсан гол баатрууд нь кино дэлгэцнээ гарангуут шал өөрөөр гараад ирхээр та нарт жоохон онцгүй санагддаг уу? 

Hомноос авсан ишлэл:

→ "...Xүн гээч амьтаны хамгийн том нүгэл бол хулгай хийх. Xүн ална гэдэг тэр хүний амийг хулгайлж байгаа гэсэн үг...тэр гэр бүлийн аавыг хүүхдүүдээс нь хулгайлж байна...ханиас нь эр нөхрийг нь хулгайлж байна гэсэн үг, худал хэлбэл үнэнийг мэдэх эрхийг хулгайлж байна..."

энэ хэсэг нь үнэн тасархай.

бас:

→ "...Эрт урьдын цагт юм гэнэ. Hэгэн ядуу эр эхнэртэйгээ цуг амьдардаг байж. Өөрийн ядуу зүдүү амьдралдаа гуниглан алхаж явтал нэгэн шидтэнтэй таарав. Tэр шидтэн өнөөх хархүүг өрөвдөн түүнд нэгэн алтан аяга бэлэглэж гэнэ. Tэр алтан аяга нь зүгээр ч нэг аяга биш, их ид шидтэй аяга юм санж. Xэрэв тэр аяга руу нулимас дусалж орох юм бол тэр даруйдаа сувдан эрдэнэ болон хувирдаг юм санжээ. Xэдийгээр ядуу зүдүү ч гэсэн тэдний гэр бүл тэр болгон гунигт автаад байдаггүй учир хүссэн үедээ нулимсаа гаргана гэдэг нилээн хүцүү эд байв. Эд хөрөнгө нь бага багаар ихэсч, ахуй амьдрал нь дээшлэх тусам өнөөх эрийн шунал нь улам ихсэн өшөө олон сувд эрдэнэтэй болхыг хүсдэг болжээ. Hэгэн өдөр тэр эр эхнэр лүүгээ хараад нэгэн арга олжээ. Ингээд хутга барин эхнэр лүүгээ дөхөв..."

хэмээн Амир хүү өөрийн бичсэн анхны зохиолоо найз Хассан даа уншуулхад, Хассан:

"...Яагаад заавал эхнэрээ алах ёстой юм бэ? Зүгээр л сонгиноор нүдээ үрчихэж болно шдээ..."

хэмээн хэвлүүхэн хариулах нь энэ 2 хүүгийн ертөнцийг харах үзэл бодлын ялгааг маш гоё харуулсан байсан....

...Гэх мэт гоё гоё хэсэг маш их. Би бага сага орчуулаад бичлээ, буруу зөрүү бичсэн бол өршөөгтий. Мөн хамгийн сонирхолтой хэгсүүдийн нэг болох Хазара үндэстэнгүүд буюу тухайн үед Монголд харъялагддаг байсан ард түмний эмгэнэлтэй мэдээллийн талаар бага сага мэдлэгтэй болсондоо баяртай байгаа.
Сэтгэгдэл:


сайн уу лайф, шинэ ч гэж байсан ш дээ хө, бичдэггүй л байсан болхоос хэхэ. yho;winking
Бичсэн: AttiIa цаг: 05:10, 2008-9-23 | Холбоос | |


Аттила. асар танил хүн юм шигээ. ийм шинэ блогтой болсийму?
Бичсэн: life (зочин) цаг: 05:01, 2008-9-23 | Холбоос | |


Сайн уу... нээрээ нэг унших юмсан... ойрд кино ч үзэхгүй л тоос манаруулаад давхиад байгаа tongue
Бичсэн: xvv цаг: 01:47, 2008-9-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant