#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2008-09-14
Д. Баатаржав: Монголын анхны пара олимпын АЛТАН МЕДАЛЫН эзэн боллоо.

 
Дөнгөж сая маш сайхан мэдээ уншлаа. Манай Монголоос нийт 6 тамирчид Бээжинд пара олимпод оролцох эрхтэй байсан юм байна. Түүнээс хоёр нь эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй болсон гэж байна. (http://www.news.mn/news/section=home/page=index#0.7444096...

Үлдсэн 4 хүн тамирчидаас өнөөдөр Дамбадондогийн Баатаржав гэдэг ах байт харвааны төрөлд АЛТ авчээ. Бөөн баяр аа бөөн баяр аа. Сая гүүгл ахаас энэ хүний нэрийг хайж үзээд тун сонирхолтой мэдээлэл олов.

Д. Баатаржав өөрийн эх орон болох Монголдоо маш олон хүнийг протезоор(хиймэл гар, хөл) хангадаг байжээ. Харин энэ удаа манай Отто-Бок сангаас энэ хүнд тусламж үзүүллээ. Тэрбээр протез үйлдвэрлэдэг хувийн фирмтэй бөгөөд дийлэнхи эд ангиа Японоос оруулж ирдэг аж. Тэр бүү хэл өөрийнх нь зүүж явдаг байсан протез оо хүртэл энэ хүн өөрөө угсарсан юм байна.
2000 он, Сиднеин пара олимпод Д.Баатаржав байт харваан төрөлд тавдугаарт байранд орж байжээ. Яг энэ амжилтаа 4 жилийн дараа Афин хотноо бататгаж мөн л тавдугаар байранд орж байж. Гэвч энэ хоёр олимпийн тоглолтын үеэр манай Отто-Бок-сангаар үйлчлүүлэх боломж түүнд гарч байсангүй. Нэг бол цаг нь тулаад, нэг бол ямар нэгэн эд анги дутаад байдаг байж. Урд урьдын туршлагаас үүдэн энэ удаад Д.Баатаржав Бээжингийн олимпод оролцохоор нилээн эрт ирж бидэнтэй холбоо тогтоолоо. Тиймээс ч түүнийг азын тэнгэр энэ удаад ивээлдээ авлаа. Түүний хуучин протезийг нь засварлах ямар ч арга байгаагүй тул ноён Роберт Лаерманн түүнд зориулж цоо шинэ протез тааруулж бэлэглэлээ.
L.A.S.A.R. Posture хэмээх нарийн технологиор хийгдсэн багажаар түүний протезэн дээрхи үүсэх биеийн жинг тодорхойлоод үйлдвэр лүү захиалгаа өгөн шинээр хэв суулгаж бэлэн болход ердөө л 24 цаг л зарцуулагдав. Үүний зэрэгцээ үйлчилгээ хир хурдан хийгдэж болхыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын протез үйлдвэрлэдэг техникчидэд зориулж явагдаж байсан сургалтанд туршлага болгон үзүүллээ.
Дээд зэргээр анхаарлаа төвлөрүүлэн байж эдгээр сургалтанд оролцогчид яаж L.A.S.A.R. Posture дээр ажиллах талаар мэдэж авсанаас гадна хэмжүүр явагдаж байх үед элдэв янзын гэрэлтүүлэгч ашиглаж болохгүйг анхааруулав. Үүнээс үүдэн хэмжүүрийн үр дүн буруу гарах магадлал ихтэй.
24 цагийн дараа өөрийнхөө шинэ хөлийг хүлээж авсан Д. Баатаржав маань эхнийхээ алхалтыг туршиж үзэн сэтгэл хангалуун байлаа. Шууд маргаашнаас эхлэн шинэ хөлөн дээрээ дасгал сургуулилтаа хийнэ гэдгээ ч амлав. Элдэв асуудал үүсвэл ахиж ирж үзүүлнэ гэдгээ бас хэллээ. Шинэ хөлтэйгээ урд нь гаргаж байсан амжилтаа ахиулж эх орондоо анхны пара олимпын медаль авчихвал миний амьдралын хамгийн том үйл явдал болох болно оо хэмээв. Отто-Бок-сангийн ажилчид түүнд халуун баяр хүргэж, заавал хүзүүндээ медальтай эргэж ирж уулзаарай хэмээн нөхөрсөгөөр гар барилаа...гэнээ.

http://special.ottobock.com/index.php?id=38&tx_ttnews%5Bt...

Сайхан мэдээ сонсоод хам хум орчуулчихлаа. Жоохон модон бичлэг болчих шиг боллоо.

Юутай ч Баатаржав ах маань амласандаа хүрч медаль медалидаа АЛТан медаль хүзүүндээ зүүн эдгээр ач буянтай улсуудтай нүүр бардам уулзсан гэдэгт итгэлтэй байна. Ямар гамшиг тохиолдоод энэ ах хөлгүй болсоныг би нэг их мэдхийг хүссэнгүй. Өнгөрснийг мартаж өнөөдрөөр амьдран авч гээхийн ухаанаар амжилтанд тань баярламуй. Боломж нь байгаад, туслаад дэмжээд өгвөл бидэнд хир боломж байгааг саяны зуны олимп болон пара олимпын эдгээр тамирчид бүгдэд харууллаа. Мөн Отто-Бок-сангийн ажилчидад маш их баярласнаа илэрхийлмээр байна. Баатаржав ахын цаашдын ирээдүйд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эх орныхоо нэрийг өндөр гаргаж чадсан таньд баярлалаа. Таныг шүтэн биширч явах болно.

Хүндэтгэн ёслов.

Сэтгэгдэл:


Мундаг хүн байшдээ тэгвэл. applause applause applause ийм лаг гэдгийг нь мэдээгүй байсан...
Бичсэн: xvv цаг: 21:04, 2008-09-19 | Холбоос | |


bagiin nzdaa bayr hurgei
nziigaa tanij bnay bvdragchaan . jargajsaihan bnaa. nz n chamaig tv-eer vzcheed setgel hudulj suulaa =d>
Бичсэн: Б,Жаргалсайхан (зочин) цаг: 19:56, 2008-09-19 | Холбоос | |


Баяр хүргэе яаааа. Энэ олимп Монголчууд бидэнд их ээлтэй сайхан болж байнаа. Хэддэх алтан медал юм бол
Бичсэн: honzo цаг: 18:43, 2008-09-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax