#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2009-3-18
Тоглоомын Вант Улс

  •  

  1942 он, үндэстний социалист Герман Улс. Хайнрих Майснер (Heinrich MeiЯner), Давид Силбэрштайн (David Silberstein) хэмээх хоёр хүү хөрш зэргэлдээ амьдрана. Багаасаа тоглож наадаж өссөн хоёр хүү хэзээ ч нэг нэгнээсээ салахгүй хэмээн цусан тангарагa тавилцжээ.
Харамсалтай нь Давид болон түүний аав ээж жүүд гаралтай тул зовлонт ачлага тэдний гэр бүлийг тойрсонгүй. Хайнрих
ын ээж болох Марианне бүсгүй энэ хэцүү нөхцөл байдлыг хүүдээ тайлбарлахдаа, тэднийг "Тоглоомын Вант Улс" руу аялахаар явж байгаа хэмээн аргагүй эрхэнд худал хэлнэ. Гэвч бяцxан Хайнрих ээжийнхээ үгэнд гэнэхэнээр итгэн хамгаас сайн найзыгаа даган тэрхүү гайхамшигт "Тоглоомын Вант Улс" руу аялахаар бэлтгэж эхлэнэ.
Ээж нь үүнийг мэдээд тэр газар чинь асар том том чихмэл наадгайнууд бий, миний хүүд тохирохгүй ээ хэмээн ахин хориглоно. Хориглох тусам хүү нууц аялалд бэлдэн, хөрш найз Давиддаа хамт явах гэж буйгаа хэлнэ.
Нэгэн өдөр Марианне гэртээ иртэл
Хайнрих гэртээ байхгүйг олж мэдэн сандран гарч гүйнэ. Бяцxан хүүгээ хаашаа явсаныг гадарлан хаа сайгүй хайна.
Хорих лагерь лүү ачигдxаар бэлтгэгдсэн галт тэрэгний цуваа хөдлөхөд бэлэн болжээ. Сандарсан эх өөрийгөө жүүд биш хэмээн батлан, харуул хамгаалалтынханд хүүгээ эдэн дотор санамсаргүй орчихсоныг хэлнэ.
Харуулын цэргүүд хүүг нь хамт хайлцаж нэгд нэгэнгүй нэгжлэг хийнэ. Гэнэт Давидын ээж аавыг нь Марианне олж харна. Тэдний голд Давид хүү зогсох ба тэрхэн хэдхэн хугацаанд Марианне бүсгүйн гаргаж буй шийдвэр энэ киноны зангилаа.
Ердөө л 14 минут үргэлжлэх энэхүү Spielzeugland буюу орчуулбал "Тоглоомын Вант Улс" хэмээх кино 2009 оны Оскарын шагналд гадаад хэлтэй богино хэмжээний уран сайхны кинонд нэр дэвшигдcэн байсан хэдий ч энэхүү нэр хүндтэй шагналыг гардаад ирнэ гэж хэн ч тааварлаж байсангүй. Залуу кино найруулагч Jochen Alexander Freydank-ын хийсэн энэхүү гайхамшигтай киноны зураг авалт ердөө л 5 хоног үргэлжилсэн гэдэг.
Тухайн үеийн фашистын Герман Улсын ахуй амьдралыг энэ хэдхэн хоромд гайхалтай дүрсэл гаргасан бөгөөд хамгийн таалагдсан зүйл нь миний хувьд энэхүү киноны хөгжим нь санагдлаа.
Ингээд олон зүйл нэмж нуршилгүй тухлан сууж болгоон соёрхоно уу.

Сэтгэгдэл:


өө би дээр энэ бичлэгийг чинь уншаад, киног нь үзчихээд дуугүй гараад явчихсан юм байх даа?
эсвэл чи миний сэтгэгдэл устгачихсан юмуу? Unterstellen болж байвал sorry шүү.
Юутай ч гоё кино байна лээwinking
Чи нээрээн Atillaгийн тухай намтар, түүх замнал гээд бичлэг оруулбал би дуртай уншина шүү, Хүннүгийн хаан гэхээс илүү юм мэдэхгүй явж байгаа ш дээsad миний мэдлэгийн нэг цоорхой)

Мартсанаас attila! өнөөдөр нээрээн ямар гоё байваа, тээ? бид хэд grill -дээд. Чaмайг freibad-д хэвтэж байсан бх гэж тааж байна winking
Бичсэн: Blessing Tara цаг: 10:28, 2009-4-3 | Холбоос | |


orovdmoor ...
Бичсэн: Зочин цаг: 09:17, 2009-4-3 | Холбоос | |


Ene goyo kino baina lee,uzsen 10aadhan minutand ih goyo yom haruulj chadsan kino bnlee.
Бичсэн: Tugsoo цаг: 05:11, 2009-3-31 | Холбоос | |


yaj uzehiin be confused
Бичсэн: Tsoomii цаг: 12:02, 2009-3-19 | Холбоос | |


дотор минь хов хоосон оргив. би жаргалтай байна.
Бичсэн: ketchup цаг: 10:55, 2009-3-19 | Холбоос | |


nice.
Бичсэн: mess цаг: 12:24, 2009-3-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant