#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2009-3-30
Xатагтай Фантомаз
Саяны бүтэн сайнд цаг урагшилчихсан чинь санаа сэтгэл дагаад ч тэрүү нүд анилдаад байна чихшик.

За тэр яахав. Бага байхдаа Чейз гээд л крими цуврал номыг их уншдаг байж билээ. Элдэв янзын адармаатай гэмт хэргүүдийг хэрхэн яаж илрүүлж байгаа нь тухайн үедээ л содон, алуурчинг элдвээр дүрслэн ургуулан бодож энэ тэр уран зохиолын нэгэн сонирхолтой төрлийг өөртөө нээж билээ.

Түүнээс хойш нэг их крими уншихаа ч байж, элдэв крими кино ч сонирхохоо байгаад удчихжээ.

Гэтэл саяхан Германчууд 40 гарам гэмт хэрэгт холбогдсон, одоог хүртэл ул мөр байхгүй, нэгэн нууц "алуурчин"-г илрүүлсэн нь сонирхол татахгүй байхын арга үгүй.

Тэр "алуурчин"-г ямар ч байсан эмэгтэй хүн гэдгийг нь тэд тухайн гэмт хэрэг болсон газраас авсан ДНХ тестээс олж мэдсэнээс өөр мэдээлэл тэдэнд байсангүй.

Үүнээс үүдэн "Хайлбронны Хатагтай Фантомаз" буюу "Phantom von Heilbronn" ийг олж илрүүлэх гэж нилээн хэдэн жил болжээ.

Ард иргэдийн дунд нэгэн нууцлаг, зөвхөн Германд ч биш Европ даяар энд тэнд зугаалан, өөрийнхөө ДНХ гаа үлдээгээд өөр элдэв ул мөр үлдээдэггүй хачин жигтэй эмэгтэйн дүр зураг хэвлэл мэдээллээр цацагдан, хүмүүст элдвээр төсөөлөгдөх болж.

Гэвч энэ өндөр хөгжилтэй гэгдэх барууны орны ард иргэд хэтэрхий техник технологио шүтэн амьдардаг нь саяны гэмт хэрэгтэнийг илрүүлсэнээр батлагдлаа.

Уг ёсондоо тэр гэмт хэрэгтэн нь цуврал "аллага" хийгээд яваад байдаг нууц хатагтай бус зүгээр нэг энгийн үйлдвэрийн ажилчин эмэгтэй болхыг тогтоосныгоо тэд их амжилт үзүүллээ хэмээн хөөрцөглөж байна.

Чих ухагч үйлдвэрлэдэг Баваарын нэгэн үйлдвэрийн дамжлага дээр насаараа ажилладаг нэгэн эмэгтэй өөрийн дамжлага дээрээ тухайн чих ухагчуудыг анзааргагүйн үүднээс савлахаасаа өмнө бохир гар, элдэв зүйлээрээ барьсанаас үүдэн сүүлийн хэдэн жил үйлдвэрлэгдэн савлагдсан чих ухагч нарыг өөрийн ДНХ аар бохирдуулж байсан нь батлагдав.

Тухайн фирм нь зөвхөн Германд бус, Европ даяар өөрсдийн бараагаа экспортолдгийн үүднээс тухайн эмэгтэйн ДНХ газар сайгүй яваад байж.
Хаана гэмт хэрэг гарна, тэнд нь тэр эмэгтэйн ДНХ дагалдан байдаг байсан нууц ийм байжээ.

Би яагаа ч үгүй шд хэмээн гэмшингүй доошоо харан зогсох хижээл насны мариалагдуу авгай ийнхүү Европыг донсолгож байсан хатагтай Фантомаз байжээ.

Сэтгэгдэл:


sick
Бичсэн: Зочин цаг: 09:09, 2010-3-28 | Холбоос | |


xexe, hariutsalagagui hogov tongue
Бичсэн: Зочин цаг: 09:10, 2009-4-3 | Холбоос | |


би жоохон дутуу ойлгомжгүй бичсэн юм шиг байна.
днх ийн эзнийг олж илрүүлснээс тэр 40 гаран гэмт хэргийг илрүүлээгүй шүү.

Б.- Тара баярлалаа.
Бичсэн: AttiIa цаг: 01:27, 2009-3-31 | Холбоос | |


Техник, техонлоги нарийсах тусмаа бодит амьдралаас хэтэрхий тасраад байх шиг санагдаад байдийн. Гэхдээ энэ тохиолдол үнэхээр гайхаш бараад хаячихлаа. Гэмт хэрэг гарсан газар болгоноос тэр эмэгтэйн ДНК олдоод л... Аав маань "Амьдралд тохиолдлын зүйл нэг ч байдаггүй" гэж хэлдийн...
Бичсэн: gereltuya цаг: 06:15, 2009-3-31 | Холбоос | |


hehe нээрээн Attila гол зангилаа болсон юмыг бичихээ мартчихсан байна.
Цагдаа нар чинь гэмт хэрэг аллага гарсан газар очоод чих ухагчын хөвөвтэй хэсэгээр гэмт хэрэгтэний ДНХ хайдаг ш дээ тээ?
Тэгээд тэд нарын тэр хэрэглээд байсан хөвөнд нь тэр чих ухагч үйлдвэрийн ажилчин эмэгтэйгийн ДНХ байсан бхгүй юу, Тэр гэмт хэрэгтэний биш..
Уг нь тэр чих ухагч үйлдвэр бараагаа цааш түгээхээс өмнө угааж ариутгадаг юм байна лээ, Гэхдээ хүний арьсны эс, хөлс гэх мэт чинь хэр бараг амархан бүр мөсөн арилна гэж байхгүй...
Бичсэн: Blessing Tara цаг: 10:38, 2009-3-30 | Холбоос | |


инээдтэйн тэгээд дандаа тохиолдлоор тэр хүний хийсэн чих ухагч гэмт хэрэг гарсан газар байгаад байсан болжийн уу нэг л итгэж өгөхгүй байна шүү big grin
Бичсэн: dao цаг: 12:06, 2009-3-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant