#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2007-9-30
Монгол Улсын шилдэг улс төрчид буюу Монгол Улсын Улс Төрийн түүхэн замнал - 2

1990 он. Цагаан морин жилийн төвөргөөн айсуй

1990 он. Цагаан Морин жил. Ардчилсан хөдөлгөөн. Ардчилсан хувьсгал

Богд Гэгээн, Сайн ноён хан Т.Намнансүрэн (1878-1919),  ухаант жанжин Д.Сүхбаатарын (1893-1923) эхлүүлсэн эрх чөлөө, тусгаар тогтнолын ариун үйл санаа бусдын бузар нөлөөгөөр, ард түмнээ дарангуйлан алах зэвсэг болохыг хэн ч мэдээгүй. Алтан амиараа золиос тавьсан мянга мянган бидний өвөг дээдэс цусаараа түүхээ бичин ийн үлдээжээ.

Ардчилалын эцэг Д .Төмөр-Очир (1921-1985), С.Зориг (1962-1998) нарын бүтээсэн шударга төрт ёсны тэмцэл бусдын гар дор нухчин даруулахыг бид бас төсөөлсөнгүй.

Монгол хүн хэлэх эрх, дээдэс түүхээ хүндлэх эрх чөлөөгөө хасуулан оюун сэтгэлээ бусдын гараар хүчээр угаалган ухаант өмөг дээдсээ хэдэн мянгаар нь алуулсандаа дотроо багтарсан уур хилэнгээ дарж ядан байсан тэр 1990 он. Ард түмэн үнэн үгийн төлөө ангасан байлаа. Оросын Горбачевийн хийсэн өөрчлөн байгуулалтийн үрээр Монгол оронд гарцаагүй болох ардчилалын давалгааг хэн нэг нь дэлгэх удирдах их тэсрэлтийн туйлын цэгтээ хүрсэн байлаа.

Энэ их үүргийг С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Д.Энхбаатар, Д.Дорлигжав,  Бошигт, Дарь.Сүхбаатар, мальш Энхтүвшин, хонхийн дууч Цогтсайхан зэрэг МАН, Б.Баабар, Р.Гончигдорж, иргэн Д.Ламжав, А.Ганбаатар зэрэг МСДН, Да.Ганболд, Х.Дашзэвэг, нарын МҮДН, мэтийн нэрээ дуургасан олон залуусын чин үнэнч хүсэл дээр боссон билээ.

С.Зориг тэргүүт борчуул голдуу Монголын Ардчилсан Нам, багш, эмч сэхээтэн голдуу Б.Баавар тэргүүт Монголын Социал Демократ Нам, Да.Ганболд тэргүүт эдийн засагчид голдуу Монголын Үндэсний Дэвшилийн Нам, О.Дашбалбар тэргүүт Монголын Уламжлалын Нэгдсэн Нам, Б.Жаргалсайхан тэргүүт Хөрөнгөтний нам зэрэг олон намууд шил шилээ даран гарсан. Тэр цагт Эрэлийн Эрдэнэт, С.Оюун нар бараа сураггүй байсан. Намуудын нэрнээс ч харахад Монголын түүх соёлоо дээдлэн дэлгэрэхүүлэхийг хүсч байжээ.

МАХН болон Тагнуулын төв газар туршуулаа тавин тэднийг нухчин дарахыг оролдсон ч яаж ч чадсангүй. Ардчилалын олон хараацайн дунд тагнуул туршуул, нэр алдарт дурласан хүмүүс ч бас шурган орсныг ард түмэн мэдсэнгүй. Ард түмэн үнэний төлөө цусаа урсган заль мэхт нь түүнийг ашигладаг нь түүхийн үнэн. Монголын ард түмний ариун хүсэл тэмцэл өнөөдөр хаа явна вэ. Ийнхүү дөнгөж 1990 онд л уушигандаа зүү шаан эх орныхоо үхэх Д.Самбуу мэтийн олон мянган хилсээр хэлмэгдсэн хүмүүсийн үр сад үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэхийн үлгэрээр цагаадсан билээ. Насан туршаа хэлмэгдсэн ард түмний зовлонг хэн нэгэн цагаатгасан нэрээрээ нимгэлж чадсан гэж үү.

1990 он. Цагаан морин жил. 3 сарын 8. Анхны өлсгөлөн.

Дамдиний Сүхбаатар 1921 онд эрх чөлөөний хувьсгал хийгээд 2 хон жилийн амиа алдахаа мэдээгүйн адил Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн С.Зориг 8 хан жилийн дараа С.Төмөр-Очирийн адил бусдын гарт яргалуулан алуулахаа яахан мэдэх билээ. Тэр цагт Сүхбаатарын талбай зүрх сэтгэлээрээ нэгдсэн ард түмний үхлээс айхгүй зоригийн дор донсолж байлаа. Бүү март. Мартвал сөнөнө хэмээх номоороо олныг хуйлруулж Б.Баавар ард түмэнд далдлагдсан дарангуйлалын буяар илчилж байсныг түүх бас мартаагүй. Ардчилалын дууч Хонхийн Цогтсайханы Хонхны дуу биднийг сэргээж, албан тасалгааны амьдрал сайхан харагдаж байсан. Тэр цагийн Сүхбаатарын талбай Хятадын Тяан Миний талбай адил ард түмнийхээ цусаар будагдахад ойрхон байсаныг түүх гэрчилнэ. МАХН-н үзэл сурталтан Цахилгаан Лантуу тэргүүлэн хариу барьж ард түмэн Засгийн Газрын ордонг бүслэн, цэрэг цагдаа ордныг хамгаалж байлаа. Танк, цэрэг зэвсэгийн хүчээр дарах тушаалыг үйлдээд гарын үсэг зурахад л дутуу байсныг түүхийн баримт нотолно. Гэвч энэ цаг өөр ард түмнээ хүчээр барих цаг нэгэнт өнгөрсөн учраас төрийн тэргүүн ухаант Жамбын Батмөнх гарын үсэг зуралгүй, тушаал өгөхийг болиулан бууж өгсөн түүний ачийг түүх мартахгүй. Тэр цагт Сүхбаатарын талбайд ирээдүйн Монголын хувь заяаг яахыг хэлэлцэн үхэхэд бэлэн хуран чуулсан хэдэн мянган ард түмэн, хөдөөгийн малчин ардууд өнөөдөр өөрсдийн бүтээсэн үйл хэргээ ямар болсныг харан шаналан уйлж сууна.

Монгол улс ийнхүү анхны ардчилсан төрт ёст Хүн гүрнээ Модун Хаан байгуулснаас хойш 2100 жилийн дараа, Их Монгол улсаа Чингис хаан бүтээснээс даруй 800 жилийн хойно хойш Ази тивд анхны ардчилсан улсаар тодорсон нь нүүдэлч ард түмний язгуурын гэгээлэг хүсэл мөрөөдөл, чин үнэнч сэтгэлийнх дуудлага байжээ. Ард түмнээсээ санал асуулга аван анхны ардчилсан сонгууль явуулж, Туул голын хөвөөнөө анх удаа ард түмнээсээ сонгосон Их Хуралдай чуулж Үндсэн Хуулиа ахин баталж ардчилсан засаглал, олон намын бүтэц, ерөнхийлэгч, парламентийн засаглалын сууриа тавилаа.

1992. Хоёрдахь Ардчилсан чөлөөт Сонгууль.

Сонгуулийн хуулийг шинээр баталж Баруун талаас Улаан нам, Зүүн талаас Хөх, Цэнхэр, Шар, Ногоон намууд зодоглон 26 тойрогт 300 гаруй охид хөвгүүд хүчээ сорилоо. МАХН олонхийн суудлыг авчээ.

Барууны магнайд аварга Н.Багабанди, аварга Л.Энэбиш, П.Жасрай, арслан Ц.Нямдорж, Ж.Бямбадорж, заан Т.Очирхүү, Далайхүү, Базархүү, Лүндээжанцан тэргүүтэй начин, шонхорууд, давж арслан Н.Энхбаяр өвдөг шороодлоо.

Зүүний магнайд аварга Ц.Элбэгдорж, аварга Р.Гончигдорж нарын цөөхөн начин шонхорууд магнайлж, Даян аварга С.Зориг өвдөг шорооджээ.

Бямбасүрэнгийн засгийн газар огцорч, Жасрайн засгийн гарч, ардчилсан хүчин цөөнх хэвээр хүчтэй шүүмжилж, МАХН-н явуулсан үйл хэргийг шүүж байлаа.

Дэлгүүрийн лангуу хоосорч, мөнгөний ханш хоёр дахин унаад, залгуулан Жасрайн засгийн газар гадаад валютын их өрөнд унасан. Ард түмэндээ гадаад пасспорт олгон ганзагын наймааны оргил үе эхэлж, ард түмний хүчээр дэлгүүрийн хоосон лангуу дүүрч эхэллээ.

Энэ удаагийн сонгуульд ардчилсан хүчин, олон намууд тус тусдаа орон суудал авч чадаагүй ба ард түмэн ч бас шинэ хүн сонгохоо хаширласан сонгууль болжээ. Ходоодоороо өгсөн сонгууль гэж бас нэрлэдэг.

1993. Анхны Ерөнхийлөгчийн сонгууль.

Олон нийтийн сонгуульд МАХН ялалт авсан ч ад түмэн ардчилсан хүчнээс нэр дэвшсэн П.Очирбатыг анхны ардчилсан хаан ерөнхийлэгчээр сонголоо.

1996. Гуравдахь Ардчилсан чөлөөт Сонгууль.

Сонгуулийн хуулийг шинээр баталж Баруун талаас Улаан нам, Зүүн талаас Нэгдсэн том Эвсэл зодоглон 76 тойрогт 300 гаруй өсч торнисон залуус хүчээ сорилоо. Нэгд ард түмэн туйлдаа хүрч, хоёрт ардчилсан намууд эвсэн цөөхөн хүн дэвшүүлсэн учир МАХН бараг суудалгүй гэж хэлмээр ялагдан олон залуу цолгүй бөхүүд арслан аваргуудыг хаян хаан ширээнд заларчээ. Дэлхий даяар шуугиж хуучин коммунист үзэлтэй МАХН сэргэхгүй боллоо хэмээн гайхаж байлаа. Яг энэ үед МАХН –аас олон сэхээтэн гарч, хоосон орон үүсэхэд урьдын сонгуульд өвдөг шороодсон арслан Н.Энхбаяр ахин унахаас халширан зодоглолгүй МАХН-н сууринд сууж хожмын их хаант улсын үйл хэргийг залжээ. Энэ бол яг одоо ардчилсан намд тохиож буй үйл явдалтай адилхан байна. Далантай өвгөний далан улаан үхэрийн үлгэр ийнхүү домгоос амьдралд биелэлээ олов. Улс орныг 76 хүн 76 тийш удирдахаар яаж ч өөдлөх билээ дээ.

Барууны магнайд Улаан намаас даян аварга Н.Багабанди хоёронтоо, аварга Л.Энэбиш өвдөг шороодож, далай аварга П.Жасрай хоёронтоо, шинээр аварга цол хүртсэн арслан Ц.Нямдорж хоёронтоо, харишгүй хүчит Ж.Бямбадорж арслан хоёронтоо, шинээр арсланг алгасан аварга цол хүртсэн заан Т.Очирхүү хоёронтоо, яс сайт аварга С.Төмөр-очир анх удаа, Өндөр гэгээний нутгаас өндөр аварга Лүндээжанцан хоёронтоо, үнэхээрийн их аварга М.Зэнээ хатан Л.Эрдэнэтуулыг орхин анх удаа, хурц арслан Ч.Улаан анх удаа, баараггүй арслан А.Базархүү хоёронтоо, далай ээж Түвдэнгийн Бор цолт Т.Ганди анх удаа  давж үнэхээрийн харгүй хүчтэй, хаатай гэдгийг харуулж хэцүү бэрх цагт ч уналгүй торон үлджээ.

Зүүний магнайд аварга С.Зориг анх удаа, дархан аварга Ц.Элбэгдорж хоёронтоо,  далай аварга Р.Гончигдорж хоёронтоо, дархан аварга Бат-Үүл, Баабар анх удаа, арслан Ша.Батбаяр, Ши.Батбаяр, Д.Энхбаатар, дархан аварга Л.Энэбишийг өвдөг шороодуулж арслан Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Ү.Наранцацралт, Да.Ганболд, До.Ганболд, С.Ламбаа, Р.Амаржаргал, А.Ганбаатар, заан С.Чимэдцэрэн, С.Болдхэт, Лу.Болд, Эрдэнэт мэхээрээ алдаршсан залуу бөх Р.Одхүү, Ч.Сайханбилиг, С.Баярцогт, ардчилалын загалмайлсан эцгийн нэгэн Төмөр-Очирын ач З.Эрдэнэбилэг,  Ц.Ганхуяг алдарт хоньчин Ц.Нямхайнямбууг өвдөг шороодуулж, хатан ээж Б.Дэлгэрмаа, охин Х.Хулан нарын олон цолтой, цолгүй, чимэгтэй чимэгтэй начин шонхорууд дэвэн дэлсээр гарч иржээ. Аварга М.Энхсайхан их хэнгэрэгээ дэлдэн Их эвсэлээ удирдан Ерөнхий сайдын сэнтийд залрахаар зодоглосонгүй.

Зүүн урдаас байгалийн нэгэн сонин хур буусан нь МУНН, Шарын намын билиг танхай О.Дашбалбар ажээ. Тэрээр Газар бол улсын өмч хэн ч дураар зарж үл болно хэмээн Хүн гүрний Модун хааны алдарт сургаалаар лүндэн буулгаж хаан ширээнд заларваа. Байгалийн нэгэн сонин үзэгдэл хэмээх нь хэдийгээр Ардчилсан хүчин үнэмлэхүй ялсан ч хуулиндаа захирагдан хууль батлах үед О.Дашбалбар хаашаа хандах зүг тийшээ тогтож ардчилсан хүчин эрх дураараа хууль гаргахад гацаатай болжээ.

МАХН газрыг хэзээ ч үл хувьчилж болно хэмээх онолын сургаалаа айлдан дараагийн сонгуульд амнаасаа буцан өмхлөн идэхээ мартсангүй.

Энэ цаг дор асар их хурц тэмцэлдээн болж, Их Хурилдай чуулж эхэлбээ.

Төрийн их зайран тэнгэр Дашцэрэн олон гамшиг тохиохыг урьдчилан харж, галав юүлж магадыг хэлвээ.

Их эвсэлийн тэргүүн М.Энхсайхан хишиг шангаа хүртээж, Засгийн газраа байгуулж, олон зуун ноёд түшмэлээ Ноёны сэнтийд залбаа. Энэ цаг дор М.Энхсайханы бүтээсэн төр асар хүчтэй, чин үнэнчээр зүтгэн алдар ихийг олсон ч нэгэн гарын дор эрх тушаалыг хураах хүслийн галандаа болж баруун зүүн жигүүрээсээ шахагдаж эхэлвээ. Төрийн зайран алдсангүй. Удалгүй барцад үүрлэж, гай гамшиг тохион лус савдаг хилэгнэд эхлэв.

С.Чимэдцэрэн золгүй явдлаар өөд болж, ардчилалын охин Х.Хулан, хаан МАХН-н хан хүү С.Баяр нар ураг барилдаж, бага хаадын өрсөлдөөн эхэлж хэдэн удаа төрийн тамга шилжлээ. МАН-н дарга Ц.Элбэгдорж М.Мэндсайханаа хаан ширээнээс буулган тамгийг авсан ч удалгүй төр эргэн, Р.Амаржаргал Ү.Наранцацралт нар хасбуу тамгийг дараалан барьж сайдын сэнтийд олон арван ноёдууд заларваа.

Засаг төр хямарсан энэ агшинд нэгэн гамшиг тохиосон нь ардчилалын загалмайлсан эцэг С.Зориг (1962-1998) 1998 оны 10 сарын 2-ны өглөөнөө хаан ширээнд суухын өмнөхөн ардчилалын хаад Д.Сүхбаатар, Төмөр-Очир нарын адил түүхээр бусдын гарт тамлагдан алтан амиа алдлаа. Тэрээр Монгол хүний саруул ухаанд итгэнэм хэмээх алдарт үнэн үгээ хэлж амжаад бурханы оронд заларсан. Одоо түүний бас дараагийн хаадыг харан суугаа. Эх оронд минь асар их эмгэнэл, ардчилалын гарз хохирол бага хаадын өрсөлдөөн дунд гуниг авчирлаа. Хэн алсан, яах гэж. Дээрх хоёр эцгийн адил одоо тайлагдаагүй оньсого.

Эрэмгий С.Оюун МАХН-н С.Баярын ахын хатан ардчилалын Х.Хулан, хатан дүү З.Эрдэнэбилэг,  Ц.Ганхуяг, Л.Эрдэнэтуул нэгдэн МАХН эрх ашигт нийцүүлэн ардчилалаа дотроос таслан Иргэний Зориг намаа байгуулбаа. Ирээдүйд ардчилалын Их үйл хэргийн тулалдаан ялагдахыг дараа харах бөлгөө.

Хаан төр хаан эцэг таалал болж, хас төрийн тамга олон хүн дамжин, Ардчилал тасран салж дагаар орж эхэлбээ. Энэ цаг бас нэгэн самуун болсон нь ардчилалын төлөө эхнээс нь тэмцсэн түмнийг хагалан бутаргах чадалтай эртнээс суу заль ихт, хэлмэгдүүлэхээ ч мэддэг нарийн хурц ухаант МАХН –н ам болон уран мэхэнд туршлагагүй олон залуу бөхчүүл олноороо бууж өгч эхэлсэн. төрийн сайд цөст ихт Дорнодын хөвүүн Д.Энхбаатар, хууль зүйн сайд С.Батчулуун, Д.Баттулга нарыг казиногийн хилс хэргээр шоронд хатааж ард түмний ардчилалыг улайран нухах бузар аргаа хэрэгжүүлж чаджээ. Бас олон засаг төрийг яаж солих, хооронд нь хагаруулах нарийн аргаа бүтээж чадсаны өнгөрсөн цагийн үнэн түүх ард түмэнд харуулсан. Бас нэгэн гамшиг учирав.

Их Эцэг Есүхэй баатар бусдад хорлогдон зуурдаар үхсэний адил МУНН, Шарын намын билиг танхай О.Дашбалбар (1957-1999) газрын төлөө, эх орныхоо л орь ганц үйл хэргийн төлөө ганц дайчин цогтой тэмцэн "Амьддаа бие биеэ хайрла Хүмүүсээ" хэмээн яруу онгодоо буулгаж, ард түмнээ их эв эвсэлд уриалаад сэжиг бүхий байдлаар, Д.Сүхбаатар жанжины адил хордсон байж болохуйц оноштойгоор зуурдаар цагийг элээжээ.

2000 он. Дөтгөөр Ардчилсан чөлөөт Сонгууль.

Далантай өвгөний далан улаан бух мөргөлдсөн хэвээр. Ардчилалын дархан аварга Б.Баавар гутарсандаа лааз өшиглөн энэ цагийг зөгнөв. Хааны суудалд хүн бүхэн ам ташиж толгойтон бүхэн хаан суухаар 76 тойрогт асар олон намын асар олон 600 зодогловоо. Эх орны хэвлийг ухан ард түмнийхээ хөрөнгөөр хөрөнгөжсөн Эрэлийн нам мөнгө зодон байгуулагдаж ардчилалыг хагалан бутаргах үйл хэрэгт үнэнчээр зүтгэвээ.

Сонгуулийн хуулийг шинээр баталж Баруун талаас Улаан нам, Зүүн талаас Нэгдсэн том Эвсэл, дундуур нь Иргэний Зориг, Хөрөнгөтний нам, зэрэг өсч торнисон их бага хаадууд, хар борчуул хүчээ сорилоо.

Нэгд ард түмэн туйлдаа хүртэл гомдсон хоёрт ардчилсан нам хагаран бутарч дундуур нь Эрэлийн  нам шургалан орсон учир галав юүлж МАХН бараг бүх суудлыг авлаа. Ардчилсан хүчин суудалгүй гэж хэлмээр ялагдан олон залуу цолгүй бөхчүүл ардчилалын аварга арслангуудыг өвдөг шороодуулжээ. Дэлхий даяар шуугиж хуучин коммунист үзэлтэй МАХН сэргэн мандлаа, Монголд ардчилал уланд гишгэгдлээ хэмээн гайхаж байлаа.

Яг энэ үед Ардчилсан хүчний олон сэхээтэн удирдагчид үүрээ орхин гадаад дүрвэж, хоосон орон үүсэхэд урьдын сонгуульд Д.Нямдоржод аргагүй өвдөг шороодсон арслан Д.Дорлигжав МАН-н сууринд сууж ардчилалаа аврахын төлөө тэмцэвээ. Энэ бол яг өмнөх сонгуульд ялагдсан МАХН-д тохиосон үйл явдалтай адилхан байлаа.

Энэ удаад Н.Багабанди, Энэбиш, Отгонбилиг, Балдорж, С.Баярын цуутай бүлэглэл хүчгүй болж дархан аварга Энхбаяр хэмжээгүй их хаант төрийг барьсан болно.

Барууны магнайд Улаан намаас аварга Н.Энхбаяр анх удаа, үнэнхүү харшгүй хүчит аварга Булганы хүү Л.Энэбиш энэ удаа өвдөг шороодолгүй хол тасархай хоёронтоо, далай даян хашир аварга Алтайн хүү П.Жасрай гурвантаа, Өндөр гэгээний нутгаас өндөр аварга Лүндээжанцан гурвантаа, Увсын хүү аварга Ц.Нямдорж алгасалгүй гурвантаа, харишгүй хүчит Ж.Бямбадорж аварга гурвантаа, Говь-Алтайн хүү аварга Т.Очирхүү гурвантаа, яс сайт аварга С.Төмөр-очир фортуна Н.Батбаяраар хооронд уралдуулж байгаад хоёронтоо, цагийг эзэлсэн их аварга Төвийн хүү М.Зэнээ хоёронтоо, шинээр аварга цол хүртсэн хурц арслан Ч.Улаан хоёронтоо, баараггүй арслан А.Базархүү гурвантаа, далай ээж Т.Ганди бууриа сэлгэн Брижийн Д.Ганхуягаар хоёронтоо гурвантаа, хашир аварга Чадраа дархан аварга Р.Гончигдоржоор анх удаа,  яруу монгол хэлээрээ заан цолыг хүртэн С.Дулам Хонгор нутгаас анх удаа,  залуу бөх Б.Баатарзориг дархан аварга Ц.Элбэгдоржийг Дорнодын талаас анх удаа, Эрдэнэтийн загалмайлсан эцэг Завханы хүү Ш.Отгонбилиг магнайдаа тоосгүй анх удаа, Отгонтэнгэр ууландаа тахил өргөсөн хатан Д.Оюунхорол анх удаа, Өвөрхангайн хүү Сугар заан анх удаа,  Өмнөговиос хатан Б.Долгор заан Бямбадоржоор анх удаа, заан Р.Содхүү аварга Э.Бат-Үүлээр талыг там болтол хоёр Мөнх аварга шиг ач тач үзэн анх удаа, Төвийн заан Д.Дондог Да.Ганболдоор анх удаа, Р.Гаваа генерал Ш.Түвдэндорж аваргаар анх удаа, А.Шагдарсүрэн аварга ерөнхий сайд Р.Амаржаргалаар анх удаа,  Хэзээд бэлхэн байхтүн хатан ээж Н.Болормаа аварга Н.Алтанхуягаар анх удаа, А.Базархүү заан аварга Баавараар анх удаа, Мөрөн хурандаа намаасаа урван Төмөр-Очир агсаны ач Т.Эрдэнэбилигээр анх удаа ам мэхээр тасархай түрүүлбээ. 

Зүүний магнайд аварга С.Зоригийн суурийг залган Иргэний Зориг намын хатан ээж С.Оюун анх удаа, хүчит аварга Дундговийн хүү Ү.Наранцацралт хоёронтоо, Хөвсгөлийн залуу бөх, хурц арслан Л.Гүндалай хурц мэхээрээ олнийг баясуулан анх удаа, Эрэлийн Эрдэнэбат хаан аралтай арслан П.Цагаанаар анх удаа тус тус давж дархан аварга Ц.Элбэгдорж, далай аварга Р.Гончигдорж, дархан аварга Бат-Үүл, Баабар,  арслан Ша.Батбаяр, Ши.Батбаяр, Д.Энхбаатар, Н.Алтанхуяг, Да.Ганболд, До.Ганболд, С.Ламбаа, Р.Амаржаргал нарын цолтой бүх бөхчүүл цолгүй бөхчүүлд өвдөг шорооджээ.

Хаан Н.Энхбаяр их хэнгэрэгээ дэлдэн Их намаа удирдан Ерөнхий сайдын сэнтийд заларваа.

Хойд зүгээс байгалийн нэгэн сонин хур буусан нь намгүй, цолгүй залуу бөх Л.Гүндалай найрагч О.Дашбалбарын орийг залган гарч иржээ.

Тэрээр Ардчилал бол ард түмний өмч хэн ч дураар зарж үл болно хэмээн ганц дайчны адил асар тэмцэлдэн үзвээ. Алтан ураг мөхөлгүй залгахын адил ард түмэн дамжуулан ардчилалын дуу хоолойг сонсож байлаа.

МАХН газарыг хэззэ ч үл хувьчилж болно хэмээх онолын сургаалаа өмнөх сонгуульд айлдсан ч энэ сонгуульд амнаасаа буцан хувьчилж эхэлвээ.

Энэ цаг дор асар их хурц тэмцэлдээн болж, Их Хурилдай чуулж эхэлбээ.

Төрийн их зайрангууд олон гамшиг тохиохыг урьдчилан харж, галав юүлж магадыг хэлвээ.

Их намын хаан Н.Энхбаяр цагаан ордондоо суу залиар заларч хишиг шангаа хүртээж, Засгийн газраа байгуулж, олон зуун ноёд түшмэлээ Ноёны сэнтийд залбаа. Энэ цаг дор Дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хүчит тулалдаан боллоо.

С.Зориг (1962-1998),  Дашбалбар (1957-1999) гишүүн сэжигтэйгээр нас баран, С.Отгонбилиг (1952-2001) онгоцны ослоор таалал болж, Л.Энэбиш (1947-2001), М.Зэнээ (1947-2002) зуурдаар таалал болж хачин зүйлс эхэллээ.

2004 он. Тавдугаар Ардчилсан чөлөөт Сонгууль.

Далантай өвгөний далан улаан бух мөргөлдсөн хэвээр.

2005 он. Ерөнхийлөгчийн Дөтгөөр сонгууль.

Энэ удаа ард түмэн нийтийн сонгуулиа ардчилсан хүчинд өгч ерөнхийлэгчийн сонгуулиа МАХН-д өгөн, их хаан ширээнд Н.Энхбаяр заларлаа.

Ингээд миний өчүүхэн бодлоор 1990 он хүртэлх шилдэг 10 Улс Төрчөөр эдгээр Улс Төрчид зайлшгүй багтаж байх юм.

1. Ерөнхий сайд Сайн ноён хан Т. Намнансүрэн (1878-1919) хорлогдсон
2. Ерөнхий сайд Д. Бодоо (1885-1922) бусдад алуулсан
3. Д. Сүхбаатар (1893-1923) хорлогдсон
4. Солийн Данзан (1885-1924) бусдад алуулсан
5. Лхүмбэ (1902-1934) бусдад алуулсан
6. Ерөнхий сайд П. Гэндэн (1895-1937)  бусдад алуулсан
7. Маршал Дэмид (1900-1937) бусдад алуулсан
8. Д. Лосол (1890-1940)  бусдад алуулсан
9. Ерөнхий сайд А. Амар (1886-1941) бусдад алуулсан
10. Д. Төмөр-Очир (1921-1985) бусдад алуулсан

(Энд би Ю. Цэдэнбалыг оруулах үү үгүй юу гэж их эргэцүүллээ?)

1990 оны эргэлтээс хойших миний бодлоор шилдэг 10 улс төрчид.

1. С. Зориг (1962-1998) бусдад алуулсан
2. О. Дашбалбар (1957-1999) зуурдаар
3. Л. Энэбиш (1947-2001) зуурдаар
4. М. Зэнээ (1947-2002) зуурдаар                                                                                           
5. Б. Баабар
6. С. Оюун

(7, 8, 9 ,10. Цаашид хэн байж болох уу?)

Сэтгэгдэл:


Tsedenbal guai bailgui yhw. Unuudriin bichih bui bichig8 yrij bui yria, amidarch bui bair bugdeeree TSEDENBAL guatia holbootoi. Tiimees zailshgui bh ystoi
Бичсэн: Зочин цаг: 04:29, 2011-10-20 | Холбоос | |


90 оноос хойшхи шилдэг улс төрчөөр нэр дэвшүүлсэн хэдийн дотроос О.Дашбалбараас бусад нь ч мэдэхгүй ээ, ялангуяа тэр С.Оюун-утсан хүүхэлдэй яахаараа шилдэг улс төрч байдаг юм бэ? бодоод үзд ээ, таминь ээ
Бичсэн: Зочин (зочин) цаг: 08:30, 2011-6-8 | Холбоос | |


энхсайханы монголын төрд оруулсан хувь нэмэрийн талаар бичээгүй нь харамсалтай гуниглах
Бичсэн: тэгшээ (зочин) цаг: 04:44, 2009-11-25 | Холбоос | |


монгол зүрх
хувьсгалыг
Бичсэн: хандаа (зочин) цаг: 09:49, 2009-5-5 | Холбоос | |


Ганбат
Энэ чинь одоо юу вэ? Түүх үү, уран зохиол уу? Зарим нэг юм нь болсон явдалаас зөрөөд байх чинь.
Бичсэн: Зочин цаг: 03:31, 2008-3-6 | Холбоос | |


Сэтгэгдэл
neeree bi sayhan loohuuz agsanii achtai taniltsaj neleen ikh yum sonsson daraa tuhtai helnee, taalagdlaa happy
Бичсэн: Tsoomii цаг: 04:41, 2007-10-12 | Холбоос | |


Сэтгэгдэл
сэтгэгдэл бичихээр нэр ордоггүй байсан юм уу. Саяын сэтгэгдлийг би бичсэн шүү.

Эрдэнэболор
http://erdenebolor.blogspot.com
Бичсэн: зочин цаг: 09:25, 2007-10-2 | Холбоос | |


баярлалаа
Миний хөндсөн сэдвийг сайхан дэлгэрүүлээд баримт баталгаатай нь бичсэнд баярлалаа. Глобальчлалын үед бид өөрийнхөө үндэсний identity-г алдахгүйн тулд өөрийн ёс заншил, урлаг, мөн элитүүдээрээ бахархаж байх ёстой.
Харин чиний жагсаалтанд байгаа хүмүүсийн хувьд заримтай нь санал нийлэхгүй юм байна. Хэлмэгдсэн хүмүүсийг хэт их өргөмжилсөн юм шиг санагдав.
Жишээ нь Данзанг би тийм сайн удирдагч гэж боддоггүй. Тухайн үед Ардын намынхан Данзангийн үгэнд орж хөрөнгөтний замыг сонгосон бол Монгол орон тусгаар тогтнолоо алдах байсан гэж би боддог. Лхүмбийн хувьд бол Монголын төлөө юу хийснийг нь ерөөсөө мэдэхгүй юм байна.

1990 оноос хойших улс төрчдийн тоонд Зоригийг эхний байранд оруулсныг бол хэдийгээр 100% зөвшөөрөхгүй ч бас 100% эсэргүүцэхгүй. Ер нь бол тухайн үед ардчилсан хувьсгалыг олон хүн хийсний нэг нь гэж боддог л доо. Нарийн ширийнийг бас сайн мэдэхгүй юм, 1990 оны үеийн түүх угаасаа их но-той байдаг. Ерөөсөө хувьсгалын гол ажлыг нь АХ хийсэн юм уу, эсвэл МАХН хийсэн үү гэдэг асуулт ч их төвөгтэй.
Энэбиш гуайн талаар мэдээлэл их муутай болохоор бас сайн мэдэхгүй, гэхдээ 3-р байранд оруулсан нь арай л ахадсан юм шиг санагдаад байх юм.
Гүндалайг эхний 10-д оруулчихад буруудахгүй байх. Заримдаа хэтэрхий популист байдал гаргадаг нь онцгүй ч гэсэн Монголын бөглүү бөгчим, худал хуурмагтаа ялзарсан нийгэмд цэвэр агаар оруулдаг ганц хүн нь шүү дээ.
Бичсэн: цаг: 09:24, 2007-10-2 | Холбоос | |


Сэтгэгдэл
Өө энийг уншилгүй түрүүний бичлэгт комент хийчиж.90-ээд оноос хойш гарсан улс төрийн шуурга бидний болон биднээс арай өмнөх үеийн зарим товарищуудад улс төр маш амархан гэсэн өгөгдөл суулгацан юм бол уу даа гэж ажиглагддаг. Оюутны холбооноос эхлэн кареер хөөсөн гаруудын нэг нь цаашлан МАХН-ы Ардчилсан социалист залуучуудын холбоо ..... гэхчлэн мацаад тэндээ суугаад авахлаараа тархи толгойгоо цэнэглэх шаардлагагүй гэж үзээд, нэг эрх мэдэл бүхий хүний суганд хавчуулагдан долигнож авсныгаа тэнгэрийн умдаг атгалаа гэж сагсуурч, би ард түмэнтэйгээ адилхан болох гэж/ байх гэж гудамжаар алхаж явдаг гэж балайтхыг сонсоод хөх инээд хүзүү толгойгоор минь дүүрч, хөөрхий азгүй чихэндээ гомдох шахсан удаатай.Хадуурсан намайг уучлаарай. raised eyebrow
Бичсэн: tungaamaa цаг: 12:45, 2007-9-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant