#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2007-10-02
Дуулим xорвоод дуулах гэж төрсөн минь

Мартаж боломгүй бурхад

Бид сониуч бас мартамхай улс юм. Жил ирэх тусам л хэн нэгнийг, ямар нэг зүйлийг ор тас мартаж, гээж байдаг. Гэхдээ мартаж болохгүй хүмүүс, мартагдах учиргүй гавъяатай алдартангууд Монголын ард түмэнд байх ёстой. Түүний нэг нь уртын дуучин Намжилын Норовбанзад. Хүн төрөлхтөн үүсч бий болсон, өөр хоорондоо харилцаж дуу авиа гаргаж чаддаг болсон тэр үеэс үүсэлтэй хэмээн тайлбарладаг уртын дууг Монголынх гэдгийг дэлхийд таниулсан энэ эрхэм хүнээ сүүлийн үед залуус бид хэр олон дурсаж байгаа билээ дээ. Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жvжигчин Н.Норовбанзад агсаныг “Уяхан замба тивийн нар”-ыг дуулахад  нүдээ анин, амьсгаа даран чагнахад нэн ялангуяа дээд өнгө авч шуранхайлахын үес миний Монголын гүн цэнхэр тэнгэрийн дор хаяа хязгаар нь үл харагдах уудам талын сайхныг мэдрүүлдэг агуу увьдастай санагддаг.

Мунхагийн ухаан хойноо

Гэвч их дуучиныгаан бид дурсахын хажуугаар телевиз, радиогийн маань сувгаар түүний дууг нэвтрүүлж байхыг ховор харж байж билээ. Мунхагийн ухаан хойноо гэдгээр би ч үүнийг саяханаас л анзаарав. Ингээд хэрэг болгон амралтын хэд хоногтоо монголын хэдэн интернет телевиз радиогийн бүх сувгийг өглөөнөөс орой болтол эргүүлсэн ч олигтой зүйл олсонгүй. Жавхлан, Баясгалан, Бат-Эрдэнэ гэсхийгээд зохиолын дуучдын гоёж чимж бичүүлсэн хэдэн клипийг суваг бүр хуудас бүхэн ар араас нь цувуулаад л...Тэд голдуу л хэн нэгэн өмнө нь дуулж олны танил болгочихсон дууг “амилуулдаг”. Нэг бол ая аялгуу нь тэр бүр ялгагдахгүй ижил өнгөтэй дуугаа богино долгионы радио, телевизийн сувгаар залхтал цацаж, хүний чихэнд хүчээр “наалдуулдаг” менежменттэй. Залуу дуучдын хэнээс нь ч шинэ соргог зүйл гардаггүй гээд хэлчихвэл хатуудсан болохгүй байх.  Телевизийн суваг бүрт шахуу хүмүүсийн захиалсан дууг явуулдаг хөгжмийн нэвтрүүлэг бий. “Хөгжимийн шуудан”, “Сэтгэлийн илгээмж” гээд өөр өөр нэртэй ч яг л ижилхэн. Сувгаа солиод ч нэмэргүй. Тэдгээр нэвтрүүлэгт ирж байгаа хүсэлтийг анзаараад нэг үзээрэй. Хамгийн сүүлд Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны 10 жилийн ойд зориулсан захиалгат нэвтрүүлгийг үзлээ. Тус холбооны “томчууд” баяр хүргэж хэдэн үг хэлээд нэг нэг дуу захиалж байгаа бололтой юм. УИХ-ын гишүүн байгаа болон байсан хатагтай нар зохиолын залуу дуучдын дуунаас сонсгохыг хүслээ. Харин нэвтрүүлгийн төгсгөлд Эрүүл мэндийн дэд сайд асан Н. Удвалын захиалгаар “Хан шувуу”-г гавьяат жүжигчин Найдалмаа, Б. Жавзандулам, А. Бүтэд нар дуулсан. Дууны хүч, хоолойн цараа гэгч тэднээс л мэдрэгдэж байлаа. Харин миний сонсохыг хүссэн уртын дуу, Норовбанзад агсан хоёроос сураг ч гарсангүй. Үнэн хэрэгтээ тэднээс хоолойн чадал, цараагаар алдарт Н. Норовбанзад, Ж. Дорждагва, Ц. Пүрэвдорж, Х. Уртнасан, П. Ганбат, Б. Жавзандуламын энд хүрэх нь хэд бол. Ингээд энэ сайхан хүний хэдэн зургийг алтан фондноос олсондоо урамшин миний зүгээс жаал тайлбар хийе гэж шийдсэн минь энэ бөлгөө.

Урлагийн тэнгэр Янжинлхам бурхан минь ивээн тэтгэмүй!

Бусдын орон зайд гайхуулах бидний бахархал

Норовбанзад гэхээр л уртын дууны шуранхай хамтдаа сэтгэлд буудаг гэж түрүүн би хэлсэн. Тал шигээ уудам сэтгэлтэй өвөг дээдэс минь урлагийн сайхныг цогцлоож, түүнийгээ хүнд хүргэж чаддаг байсны тод жишээ нь уртын дуу. Харамсалтай нь бид үүнийхээ талаар тийм ч олон зүйл мэдэх бил үү. Японы судлаач Х.Харуоми “Уртын дуу бол Монголын хязгааргүй цэлийх өргөн тал нутгийг өөрийн эрхгүй санагдуулах ая эгшиг юм. Энэхүү өндөр дуурьсах хүчит хоолой бол бусдын орон зайд гайхуулах тэдний бахархал. Тэр бол байгалийнхаа дунд аж төрж буй хүн ардын үүрдийн ая эгшгийн цуурай” хэмээн уртын дууг минь магтсан байдаг. Харин бид бусдын орон зайд гайхуулах бахархлаа алдарт дуучинтайгаа хамт тэнгэрийн оронд илгээчихгүйн тулд судлах, цуглуулах, баяжуулах тал дээр ихийг хийх хэрэгтэй байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч уртын дууг түгээн дэлгэрүүлэхэд төр засаг анхаарал тавихаар болсон. Гэвч бодлого хариуцдаг яамнаас нь ямар нэг дорвитой санаачилга гараагүй л байна. Харин Уртын дууны нэртэй төрийн бус байгууллага, Утга соёлын өвийн үндэсний төв зэрэг тоотой хэдхэн газар л бэл бэнчингийнхээ хэрээр хэд гурван ажил зохиодог. Гэвч энэ нь төдийлөн олныг хамарч чаддаггүй. Санаагаар болдогсон бол судлаач, дуучдаа хөдөө гадаа явах зардлыг нь өгөөд ихэвчлэн хөгшидийн “бор авдарт” бүрэн эхээрээ буй уртын дуунуудаа цуглуулахсан. Тэгээд олоод ирснийг нь ноотолж ном болгоод хадгалчихвал үүнээс илүү хойч үеийнхэндээ хийх буян гэж байх уу? Үнэндээ манайхан жинхэнэ од дуучдаа түүний дайтай хүндэлж дээдэлж, элбэг дэлбэг амьдруулж чадсан бил үү?

Намжилын Норовбанзад Дуулим Хорвоод Дуулах гэж  төрсөн минь (1931-2003)

Сэрүүн сайхан Хангай

Сэрүүн сайхан хангайд
Тунгалаг ус урснаа минь уу зэ
Сэтгэлийн дундаас тодорхой
Миний нэгэн алдрай минь уу зэ
 
Магнай дундаа сартай
Хөөрхөн борлог морь минь уу зээ
Манийн төлөө зовнигч
Манхан буурал аав минь уу зээ

Алтай хангайн гургайлдай
Арынхаа модонд жиргэнэ минь уу зээ
Ахан дүү та нартайгаан хамт
Тэнүүн сайхан жаргана минь уу зэ

Төрсөн газрын тэнгэр минь
Тэнүүн болоод уужим минь уу зээ
Тэр олон нөхөдтэйгээн
Тэнгэрийн жаргалангаар жаргая минь уу зээ

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
8493-010-03-1047[1].gif
Бичсэн: AttiIa цаг: 02:59, 2007-10-03 | Холбоос | |


Сэтгэгдэл
Нээрээ гоё гоё сэдвүүд хөндөж бичих юмаа... Би чигсэн юугаараа дутахав хаха /маангар барьцамтгай/ big grin
Бичсэн: xvv цаг: 23:08, 2007-10-02 | Холбоос | |


Сэтгэгдэл
тэр сиди ндээ салхи оруулаа, нэг тайван байх үедээ тавиад сонсоод үзээрэй, тасархай шүү. манайхан бахархах зүйлс ихтэй сайхан ард түмэн. морин хуур, уртын дуу, хөөмий гээд л дэлхийд байхгүй сайхан зүйлстэй. тэднээс сонсохоор л арьс биржийгээл хэхэ, түүнд насны ялгаанаас болж буй биш байхөө, бидний цусанд л шингэсэнд байх шиг.
Бичсэн: AttiIa цаг: 22:12, 2007-10-02 | Холбоос | |


Сэтгэгдэл
Аттила арай Норовбанзад гуайтай хамаатан садан биш бээз? Банзрагч гуай тэр 2-ийн гоё зургийг хаанаас олвоо? Тэднийд жоохондоо ганц 2 орж үзэж байлаа, ач нар нь манай сургуульд явдаг байсан. Соц нийгмийн үед бол Норовбанзад гуайн үейин алдартай жүжигчид дуучид бол тухайн нийгмийхээ хэмжээнд л сайхан тохь тухтай амьдарч хөдөлмөрөө үнэлүүлж байсан гэж боддийштэ. Мэдээж одоогийн luxury-тай яаж зүйрлүүлэхэв.

NY-д аялан тоглолт хийгээд явжийсан уу нэг жижиг газар дуулахад нь очиж үзээд СД-г нь авсан хэрнээ одоо болтол тоглож үзээгүй юм байна. Интэрнет дээрээс нэг дууг нь саяхан сонсох гэсэн чинь айхтар high pitched шуранхай байсан уу яасан гүйцэд сонсч чадаагүй. Уртын дуу ч гоё шүү, морин хуур бүүр тасархай, сонсоол шууд нулимс гардаг болсон байлээ. Хөгширч байгаам уу яажийгаан laughing
Бичсэн: dusal цаг: 06:23, 2007-10-02 | Холбоос | |


Сэтгэгдэл
хүн онгироогоод байх юм, баярлаад унтаж чадахгүй шд. хаалттай бичлэгэндээ жоохон хувийн асуудалуудаа нээлттэй бичлэгүүддээ жоохон хувьсгалын шинж чанартай далайд дусал нэмэр болох зүйлүүд оруулж байя гэж бодоод л тэр.
нээрэн зураг оруулахдаа Крилл хөрвүүлэгч ч билүү тэрний хажуу талд нь загвар ашиглах гээд байсан тэрнүүгээр дараад оруулхаар бичлэгийн яг хажууд зураг орох гээд ворд дээр байдаг шиг адилхан фүнкц байдаг юм билээ, эсвэл чи оруулсан зурагныхаа хтмл кодыг нь хуулж байгаад л эсвэл шууд копи хийгээл дуртай газраа хуулж оруулж болох юм. тэгэхдээ бичлэгээ юу ч гэсэн тусад нь хадгалж байгаад болгоомжилж оруулахгүй бол тэр кнопон дээр дархаар бичиж байсан бүх бичлэг арилчихдаг юм билээ, эсвэл огт шинээр бичлэг оруулхаасаа өмнө тэр кнопоо дарж байгаад л оруулчих. хэхэ ойлгуулж чадсан болов уу, юун гачин тайлбарлачихав аа.
Бичсэн: AttiIa цаг: 03:26, 2007-10-02 | Холбоос | |


Сэтгэгдэл
Аттила их дажгүй сэдвүүд хөндөж, үнэн сэтгэлээсээ блогийг бичиж хүнд хүргэдэг тун сэтгэлтэй залуу юмаа. Болд гэж залуу надад хэдэн уртын дуу явуулж би худалч хүнд анх удаа л их анхаарч сонссон юм байна.
гэснээс чи энэ бичлэгэн дундуураа зураг оруулдагаа зааж өгөөч. би зураг оруулахаар бичлэг нь доошоо орчихоод байх юм.
Бичсэн: Just me цаг: 03:05, 2007-10-02 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax