#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2008-01-03
Би монгол хүн
Аргалын утаа бургилсан
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог.
Цэнхэр манан суунагласан
Алсын бараа ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад
Үлээж байгаа салхи нь
Үнсээд байгаа ч юм шиг
Өршөөлт ээжийн минь гар
Илээд байгаа ч юм шиг
Энэрэнгүй сайхан санагдахад
Элэг зүрх минь догдолж
Хосгүй баярын нулимс
Хоёр нүдийг минь бүрхдэг.
Өргөн сайхан нутгийнхаа
Өвчүүн дээр нь төрөөд
Өнөр уудам талынхаа
Өнгөт амьдралын төлөө
Амь биеэ зориулдаг
Ариун нандин заншилтай
Өвөг хөгшид дээдсийн минь
Үрээ гэж найдаад
Үлдээж над өгсөн
Өнөр монгол орны
Нар нь намайг гийгүүлж
Нарийн салхи нь үлээж
Намираа хур нь тэжээж
Найртай сайхан орон минь
Надтай хувь нэгтэй байдаг тул
Унасан энэ нутгаа би
Өөрийн бие шиг хайрлаж
Угаасан тунгалаг мөрнөө би
Эхийн сүү шиг санадаг.
Энэ нутагтаа би эзэн нь юм,
Энхрийлэлд нь өссөн хүү нь юм.
Ирээдүйг нь түмэнтэйгээ босголцох
Их үүрэг хүлээсэн юм.
Хэрэв хүн эх орноо
Хамгаас хүндтэй гэдэг бол
Хээр тал нутгаа
Юунаас ч илүү санадаг бол
Ажиллах хөдлөх бүрдээ
Ард түмнийхээ төлөө бол
Алхах гишгэх болгондоо
Аугаа орныхоо төлөө бол
Алтан шороо уруугаа дайрсан
Атаатны хорт сумыг
Аюуш шиг цээжээрээ таглан
Амиа өгөхөөс буцдаггүй бол
Энэ хүн монгол хүн
Эх орондоо хайртай хүн
Энэ хайр нь монголчуудад
Эртнээс хэвшсэн хайр гэнэ.
Би монгол хүн болохоор
Биндэръяа нутгийнхаа төлөө
Бие амь бүх насаа
Авч байгаа амьсгаагаа
Оргилж байгаа зоригоо
Алиныг нь ч хайрлалгүй зориулдаг.
Төрөлх нутгаа гийгүүлсэн
Нарны туяанд хайртай би
Түвшин талдаа цууриатсан
Эгшигт дуунд дуртай би
Ханагар чөлөөт нутгаа
Харах тутмаа баясаж байна
Халуун амиа дүйхгүй
Зүтгэх зориг нэмэгдэж байна.
 Ч.Чимэд       1945 он
Сэтгэгдэл:


hi
uneheer goy shuleg shu mp3 helbereer nairaglal n bdag yum bolu?
Бичсэн: naraa (зочин) цаг: 16:46, 2009-01-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax