2009-01-14
Нэвтрүүлгээс үүдсэн бодол
-
Энэтхэгийн нэг тосгонд нэгэн эмэгтэй аж төрөх аж. 6-8 м² нэгэн урцанд эгчтэйгээ, тэдний хүүхдүүд нь гээд 10 аад хүн давхар орорхуу юман дээр зэрэгцэж унтан, ядуугийн дээдээр амьдарч байх юм.
Гол нь зүгээр суугаад залхуурч хэвтээд, арчаагүйдээ ядуурчихсан биш, тийм орчинд хөдөлмөрийн хөлс гэж хэдхэн зоосоор л тооцогддог аж.
Өглөөнөөс орой хүртэл тариан талбай дээр борви бохис хийхгүй хүнд хүчир нөхцөлд ажиллана. Өдөртөө олсон хэдхэн зоос нь юу юундаа ч хүрэхгүй.
Хамгийн гол нь тэр эмэгтэй зөвхөн ядуугийн зовлонгоос гадна өдий хүртэлхи насандаа их зовлон туулжээ.
Нохой сүүлээ гэдэг шиг дорой буурай улсуудад дээрлхэх хүн мундахгүй юм даа.
15 жилийн тэртээ өөрийн төрсөн хоёр охинтойгоо одооныхоос дээрдэхгүй байдалтай ч элэг бүтэн, охидынхоо өсч томрохыг харан сэтгэлээр "баян" аж төрдөг байж. Нэг удаа тариан талбайны газрын эзэн нь тэдний хөдөлмөрийг шулаад зогсохгүй, ургац ургаагүй, сайн ажиллаагүй, дээрээс нь элдэв татвар түрээс гээд өнөөх бүсгүйг яалт ч үгүй өрөнд оруулчихсан юм байх.
Хөөрхий бүсгүй өрөө төлөх чадваргүй, юугаараа ч төлөх юм билээ. Харин эзэн нь өрийн төлөөсөнд хоёр охиныг нь гэртээ зарцлахаар хүчээр авчихсан юм байж. Өнөөх хоёр охин тухайн үед 4, 6 орчим настай байсан бөгөөд өнөөх зовлонт эх охидуудаа түүнээс хойш олж харалгүй сураг алдарчээ.
Төрүүлсэн хоёр сайхан охидуудаасаа хагацсан эх цөхрөнгөө бартал хайж сураглан, өнөөх хүнээс хүүхдүүдээ нэхтэл, "...гэрийн ажил хийж чадахгүй байсан тул асрамжийн газар өгсөн, тэрнээс хойш сураг алдарсан..." гэхээс өөр өөдтэй хариу сонсолгүй, дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу явсаар өчнөөн жилийг өнгөрөөсөн ч нэг ч сураг байсангүй. Тэр эхийн үгийг тоож сонсох хүн ч байсангүй.
Ядуу айлын хүүхдүүдийг энэ мэт аргаар дарамтлан эцэг эхээс нь салган, асрамжийн газар байлгаж байгаад, нэр усыг нь өөрчлөн "өнчин" хэмээн тодотгоод, гадаадын үр хүүхэдгүй айлуудад их хэмжээний мөнгөөр зуучлан "үрчлүүлж" буй журмаар "зардаг" асар том бүлэглэл байдаг нь олны нүдэнд илт боловч, тэдгээр мафиуд нь цагдаагийн газартай гар хөл нь болон хамсаатан болчихсон тул энгийн ард иргэд нь яаж ч чаддаггүй аж.
Ингээд нэгэн сайн санаат хүн 15 жилийн дараа энэ хэргийг судлахаар болж, туйлбартай хайсны эцэст сураг алдарсан хоёр охиныг олж байх юм.
Хоёр охин нас биенд хүрсэн, сайхан охидууд болжээ. Баян америк гэр бүл тэр хоёр охиныг тухайн үед Энэтхэгт байхдаа үрчилж авсан бөгөөд мэдээж тухайн байгууллагын ард нь ийм мафиуд байдгийг мэдээгүй гэх. Хоёр охин хоёулаа коллежид сурдаг, дутагдах гачигдах зүйлгүй сайхан л амьдардаг аж. Үрчилж авсан аав нь ярихдаа, манай хоёр охин бага байхдаа элдэв юм асууж их өр өвтгөдөг байж билээ. "...Ээж минь бид хоёрыг голчихсон юм уу...?, бид хоёр муу хүүхдүүд байсан юм уу?, эсвэл миний ээж муу хүн юм уу ?" гэх мэтээр элдвийг асуун, орчиндоо дасталаа их л уйлдаг байсан тухай дурсаж байна.
Хүүхэд үрчилж авч буй ихэнхи гэр бүлийн хүмүүс ийм байдлийг нь мэддэг авч, хэрэв хүүхдүүддээ энэ байдлийг хэлвэл хүүхдүүд нь сэтгэл нь "урваж", эх орон луугаа буцна, цаашлан өөрсдөө үр хүүхэдгүй хоцрохоос эмээн, энэ хэргийг мэдсэн ч нүдээ анин өнгөрөөдөг аж.
Асрамжийн газар нь очиж асуувал, нэг байшин дотор хэдэн зуун хүүхдүүд аж төрөнө. Эзнээс нь ярилцлага аван, энэ талаар юу гэж боддог талаар асуувал, "...хэрэв тэр хоёр охин энэ америк гэр бүлд үрчлүүлээгүй бол одоо эх шигээ л дээрдсэн юмгүй, их л удаж биеэ үнэлэгчид болсон байх байсан. Харин ч энэ хоёр хүүхдэд ийм ирээдүй олгосон бидэнд баярлах хэрэгтэй..." хэмээн хээв нэг өгүүлэх юм.
Өнөөх хүн хоёр охиныг үрчилж авсан айлыг олж очин, охидуудад ээжийнх нь талаар ярин, эсэн мэнд байгааг нь дуулгана.
Охид ч баярлалдан уйлалдах авч бага охин нь ээжтэйгээ очиж уулзахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлэх юм. "...Намайг тэнд очвол, тэр чигт нь үлдээчихвэл би яах болж байна, би энд өссөн эндээс ахиж явахгүй..." гэх юм. Том охин нь бага дүүгээ бодвол ээжийгээ гэх дурсамж нь илүү юу, юутай ч төрсөн эхтэйгээ очиж уулзана гэдгээ хэлэв.
Ингээд телевизийн нэг баг дагуулан өнөөх охиныг, үрчилсэн аав ээжтэй нь дагуулан өнөөх тосгонд гэнэт давхиад очиж байна.
Зовсон эх тариан талбай дээрээсээ өөрийг нь чиглэн ирж буй цуваа машиныг гараа далдлан тосон авна. Машин дотроос нь үзэсгэлэнтэй сайхан охин бууж ирээд, "...ээжээ би байна, охин нь байна" гэхэд өнөөх эх охиноо харан шууд ухаан балартан унах юм.
Удалгүй буцаж сэргээд, охиноо тас тэврэн уйлан хайлан өөрийн хэлээрээ "...чи минь хаашаа явчихав даа, энэ олон жил ямар их хайсан гэж сананa, хэдэн шөнө нойргүй уйлж, нулимсаа дуустал мэгшисэн гэж санана..." хэмээн уйлан хайлан сууна. Харамсалтай нь өөрийн хэлээ мартсан охин ээжийнхээ юу гэхийг үг бүрчлэн ойлгоогүй, дэмий л тэврэн зогсоно.
Удалгүй бэтгэрсэн эх он удаан жил мөрөөдсөн охиныхоо үсийг нь самнан бага дүүг нь сураглана. Охин ээждээ, "...дүү маань шалгалт шүүлэг ихтэй байгаа тул ирж амжаагүй, дараа жил яг ирнэ гэдгээ амласан" гэж хэлнэ.
Охиноос сурвалжлагч асууж байна, чи одоо төрсөн ээжийгээ оллоо, эндээ үлдэх үү гэхэд, "...үгүй би энд үлдэхгүй, миний гэр бүл, миний найзууд бүгд америкт байгаа, би унаган хэлээрээ ч ярьж чадахгүй, түүнээс гадна ийм нөхцөлд амьдрана гэж надад төсөөлхөд бэрх байна" гэлээ.
Ийм нэгэн нэвртрүүлэг өчигдөр үзэв. Эцэст нь бодов, хэн нь буруутай юм бэ?
1. Амьдралаа өөд нь татаад явах тэнхэлгүй ядарсан эх буруутай юу?
2. Эцэг эхээс нь хууран салгаад, бусдад үрчүүлдэг байгууллага буруутай юу?
3. Харийн хүүхэд ямар замаар үрчлэгддэггийг мэддэг хирнээ, өөрсдийн боломжийг илүүд үзэн, энэ наймааг хөхүүлдэг гадаадын гэр бүлүүд буруутай юу?
4. Сүүлд, төрсөн эхийгээ голон, ийм газар амьдaрч чадахгүй гэж ярих охидуудад бас буруу байна уу?
Юу гэж бодоцгоож байна?
Сэтгэгдэл:
hen ch buruugui ee, uiliin ur gedeg bol hamgiin asuudlaas 'zailshiisen' hariult bolov uu. bugdiig uiliin ureer tailbarlaad nud anir chih amgalan yavbal horvoo delhiin yamar ch asuudalgui, uiliin ureeree l hovrood baih bailgui
Бичсэн: wow
цаг: 09:18, 2009-01-18 | Холбоос | |
humuusiin commentiig harahad diilenh ni henii ch buruu bish, yalanguya ter suljee baiguullaga bol ashgiin toloo l yavaam chini buruugui gesniig haraad eruu maani shaltai naaldav.
Minii bodloor eej bolon ohid ogthon ch buruugui. Enethegt yaduusiin amidral ih hundees gadna cast system ni huniig yaduu torson l bol ter davhargadaa nasiig eleehees oor gartsgui bolgodog baih. Ohid baga nasandaa urchlegdeed tes oor orchind osson bolohoor iimerhuu reakts gargah ni medeej, oorsdoo ehee hayaad yavsan bish tednii buruu gej yu baihav. Uhaantai ohid bol eejiigee todorhoi hemjeegeer harj uzeh ni oilgomjtoi.
Harin hen buruutai ve? gesen jagsaaltand 2 joohon huuhdiig zartslah(!) geed ehees ni salgaj avchihaad tsaash damjuulaad hudaldchihsan (bodvol hudaldsan bailgui) hamgiin tom buruutan boloh hunii unergui ezniig durdaagui baigaad gaihlaa. Tsever tuunii buruu, mon hunii zovlongoor business hiij etseg ehteig ni medseer baij gadaadad urchluulj mongo oldog suljee baiguullaguud yalt ch ugui buruutai. Tuuniigee huuhduuded saihan amidral ogch baigaa gej yarih ni utgagui, ted Burhan bish, hunii naimaachid.
Orgoj avsan gadniihnii huvid ted ardaa conflict buhii buteegdehuun hudaldaj avdag hereglegchidtei adilhan sanagdlaa. Jishee ni almaaz baina, Blood Diamond geed kino baidagshte. Hervee hariutslagatai hereglegch bol hudaldan avch baigaa almazaa hunii tsus shingeegui gazraas irsen buteegdehuun gesen certified diamond hudaldaj avya ch gediim uu. Esvel fair trade coffee baina. Starbuckst, ene coffee chini Fair trade mon uu? ugui bol tanaihaaas coffee hudaldaj avahgui ee geed garch baigaa huniig bi harsan. Terentei adilhan orgoj avch baigaa etseg ehchuud ni tsaad baiguullagaa sain sudalj haruitslagatai handah heregtei. Hyamdiig ni bodood ergelzeetei gazraas, esvel eleg buten huuhduudiig onchin geed 'hudaldaj' baigaag ni medseer baij orgoj avdag bol tednii buruu.

цаг: 09:13, 2009-01-18 | Холбоос | |
aan uzsiim shig bn
Undsendee Amia hicheesen UZEL, sonst nichts.
1,eh etseg ni buruugui, yduu ger bulee tejeeh tetgeh chadvargui bj 2 hun toruulsen ch gelee 2 hun delhiid nemseniig buruutgah arga alga ,
2,niigem buruugui , medeej baynd zoolon yduud hatuu handdag,HUULI baynii tald uilchildeg ni ene niigemd gajig zuil bhaa boliod udtsan, terniiig bid oorsdiiihooroo todorhoilj bolkuim shig
3,orguulsen, orgoj avsan 2 ali ali taldaa ashigtai biz hiisen, 2uul saihan amidraliin toloo yvaa uls, buruutgah argagui, zovtgoh ch ysgui
4, ohidod bas buruugui, osson torson gazraa orhiod oor gazart dasna gdg tom oorchlolt, huuhed bur oor ooriinhooroo huleej avna. ehee uzen ydsan ch tednii humuujliin hereg... accept it
teheer schlussfolgerung: xaxa hen ch buruugui, zgr l iim bh ystoim, burhan tegej shiidsii,, tsaadah uidaa..l u know xaxa ahhh das ein scheiЯ Schicksal, was verrьckt spielt.

чоно, цэцэг, янгир ккк
цаашид яасныг нь мэдэхгүй, одоо нэгэнт холбоотой болсноос хойш наануу цаануу гээд ээжийгээ ийм байдлаас гаргах л байх гэж бодож байна.

цаашид яасныг нь мэдэхгүй, одоо нэгэнт холбоотой болсноос хойш наануу цаануу гээд ээжийгээ ийм байдлаас гаргах л байх гэж бодож байна.
Үгүй гэхдээ л... хүн бол хүн шүү дээ... Ядаж эхээс нь зөвшөөрөл аваад хүүхдийг нь авч үрчлүүлж байгаа бол нэг өөр хэрэг, дээрэмдэж булааж авч ийм зүйл хийж байгаа нь үнэхээр хүний ёсонд баймгүй л санагдаж байна 

Ээжийгээ харж хандаад ирж очоод байсан нь дээр биз дээ. Тэгээд боломжийн боловсрол олж аваад Дели энэ тэрд амьдрах боломж хайж болох байх. Төрүүлсэн эх нь шүү дээ... Би бол тэр охидыг ямар нэгэн хэмжээгээр буруутгах л юм байна. Би угаасаа Будда ч биш. Бас тэр урд хойд насанд үйлийн үр нөлөөлдөг гэдэг харамсмаар зүйл... Ядаж төрөхдөө би урьд ийм зүйл хийсэн буруугаа үүрч байна гээд мэддэг бол өөр хэрэг шүү дээ.
Тэр хүүхдүүдийг төрүүлсэн нь л тэр эхийн хийсэн үйл байх даа.
Тэр байгууллагуудын хувьд хүний зовлонгоор ингэж мөнгө олж амь зууж байгааг нь бас л буруутгахгүй байж чадахгүй л юм байна...
Ямартай ямар их жаргаж, тэрэндээ ташууран тэнэглэж суугаа өөрийгөө хараад ичмээр л заримдаа санагдах... Гэсэн ч хорвоо нэгэнт ийм хойно, чоныг чоно, цэцгийг цэцэг, янгир янгир л болгож нэгэнт төрүүлснээс хойш...

friskatai sanal neg baina, hen henii buruu bishee, hurhii eej uruvdultei yumaa
friskatai sanal neg baina, hen henii buruu bishee,
Бичсэн: Зочин
цаг: 22:50, 2009-01-14 | Холбоос | |
аахан...сураг тасарчихсан хүмүүсийг уулзуулдаг нэг нэвтрүүлэг байдгийн.
буруу хайх хэрэггүй, зүгээр л "үйлийн үр" гэж боджээн.
буруу хайх хэрэггүй, зүгээр л "үйлийн үр" гэж боджээн.
Бичсэн: Friska (зочин)
цаг: 22:27, 2009-01-14 | Холбоос | |
нэвтрүүлгийн хувьд, өөр хоорондоо хэлхээ сүлбээтэй, буруутан гэвэл бүгдэд нь "но" байх шиг. тэр асрамжийн газрын эзний хэлдэг хэдий хатуу ч үнэний хувь бас л байгаа гэж бодож байна.
явж явж тэр нэг эмэгтэй л их юм үзэж дээ. хүүхдүүдээ буцааж олсон ч өөрийн хүүхдүүд нь биш болчихсон, өөрийнхөө хэлийг мартчихсан, мауглийин үлгэр шиг.
тэр хүүхдүүдийн идентити (identity)байхгүй болсонд их харамссан. бидний үр хүүхдүүд ч гэсэн гадаадад удлаа гээд төрөлх гарал үүслээ л бүү мартаасай.
фрийска---> нэвтрүүлэг юм уу?

хэн ч буруугүй ээ л гэж бодож байна даа.
Энэ нөгөө Оросын найди меня бил үү, тэрүүнтэй адилхан м шиг байна тэ
Энэ нөгөө Оросын найди меня бил үү, тэрүүнтэй адилхан м шиг байна тэ
Ямар сэтгэл өвдмөөр хэрэг вэ? Миний бодоход гарцаагүй буруутай этгээдүүд бол эцэг эхээс нь хуурч салгаж , бусдад үрчлүүлсэн өөдгүй хүмүүс яах аргагүй мөн. Тэдний тэр буруу, муу, зэвүүн үйлдлээс болж тэр эх хичнээн их шаналж, охид ч гэсэн хичнээн их зовсон бол?
Тэр асрамжийн газрынхны хэлж байгааг нь ээ, юу вэ тэд нар. Ядуу ч бай, дутуу ч бай хүний хувь заяа амьдралыг өмнөөс шийддэг тэд нар хэн бэ, дэндүү даварцан балиар юм аа хэлэх ч үг олдкуумаа.
Тэр асрамжийн газрынхны хэлж байгааг нь ээ, юу вэ тэд нар. Ядуу ч бай, дутуу ч бай хүний хувь заяа амьдралыг өмнөөс шийддэг тэд нар хэн бэ, дэндүү даварцан балиар юм аа хэлэх ч үг олдкуумаа.
Сэтгэгдэл бичих