#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2009-04-06
Бороо Салхи Навч Дурлал тэргүүтэнд

Хаврын тэнгэр чи гунигтайгаар шивэр л дээ, надад хамаагүй
Хатан цэцэг чи дур булаан ургасан ч нүдийг минь баясгахгүй
Намуун салхи чи чадлаараа л үлээ гэвч би хөдлөхгүй
Навчис минь дээ надаас шүлэг нэхээд хэрэггүй, сэтгэл минь завгүй

Үзэсгэлэнт бүсгүй минь чамайг би гомдоохнээ, харцаа надаас буруулж үз
Үлэмж тансаг дурлалаа өөр хэн нэгэнд хадгал надад бол хэрэггүй
Шөнө дамнасан хүсэл тачаал чи сэтгэлийг минь догдлуулахаа больсон
Шингэн үсийг нь илбэн эхнэртэйгээ хэвтэж байна. Тайван орхицгоо.

Сар минь яагаад л бас гуниг хураачихав даа? Чамайг би өрөвдөхгүй шүү
Санаа алдах хэрэггүй дээ, дараа л чамтай дарс хуваая
Үүлэн цаана орж одод минь надаас нүүрээн буруул, би харах ч үгүй
Үүр цайтал дуул л даа шувууд минь би сонссон ч уярахгүй

Зүрхийг минь чиглэх дурлалууд аа, сонс тэнд зай байхгүй
Зөвхөн нэг л хүний дэргэд та нарын сүр хүч намайш үл эзэмдэнэ
Элэгдсэн модон ор чи юу ч бүү дуугараарай, нууцыг минь март
Эхнэр минь намайг зүүдлээд тайван нойрсож байна, сэрээх хэрэггүй


Б. Батзаяа

Сэтгэгдэл:


гоё шүү алга ташилт
Бичсэн: lmnnml цаг: 04:08, 2010-09-30 | Холбоос | |


goy l shulegtei Humuuun ymda. happy
Бичсэн: tatah цаг: 02:39, 2009-04-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax