#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2009-05-18
Шаналал
Уул нь овоо гайгүй болж байсан юм. Чамайгaa хэд хоног мартагнаад зүрх сэтгэл минь хичнээн тайван амгалан, баяр баясгалантай байсан гээч. Би өөрийгөө энэ хорвоогийн хамгийн эрх чөлөөтэй, аз жаргалтай хүн хэмээн гэнэхэн итгэн, нүүр дүүрэн имээсэглэж явж байсан минь худлаа байжээ.
Бороо хур ихээр орж, чи бид 2 ын өнгөрсөн бүх юмыг түр зуур мартагнуулсан ч энэ бол түр зуурынх шүү гэх шиг тэр минь намайгаа шаналгаж зовоохгүй, чив чимээгүй ажиглаж байсныг нь би яахан мэдэх билээ дээ.
Үе үе би амьд шүү гэх шиг хамар сэрчигнүүлэх нь надад нэг их тээртэй санагддаггүй байлаа. Чийглэг агаар цээж дүүрэн амьсгалаад шалбааг дээгүүр хөл мэдэн харайлгаж явахдаа ч би чамайгаа дурсаж санаж байсангүй. Тиймээ, би чамайг тас мартах дөхсөн байжээ. Гэвч. . . наран авхай мэлтийж, тэнгэр хангай цэлмээд, зуны эхэн сар хүүшилж ирэхүй чиний минь орооны цаг орж намайгаа буцаад эзэмдвээ.
Би гэж хүн ямар насандаа хийсэн үйлийн үртэйгээрээ чамд ингэж дээрэлхүүүлж, нус нулимастайгаа хутгалдаж яваагаа тайлбарлаж чадахгүй байна. . .
Ахиад бүтэн сар чамайг тэвчиж тэсвэрлэнэ гээд бодохуй хүйтэн хөлс чихарч, хамаг бие минь шархирч байна. . .
Удаан бодсоны эцэст би чамд хэлье гэж бодлоо. Тиймээ, би чамайг үзэн ядаж байна, чи намайг тайван байлгаад өгөөч. . .

Хаапчxийи. . .

Энэ бол гайтай шарилжны аллергитэй ярьсан миний яриа байлаа.
Сэтгэгдэл:


hetsuu,uitgartai,huuramch.Er n tegeed tsag hugtsaa l huniig emchleh yum daa..
Бичсэн: anuu (зочин) цаг: 03:10, 2010-03-05 | Холбоос | |


тэнэг харшил гээч юм анх хаанаас үүссэн юм болоо tongue
Бичсэн: dao цаг: 14:51, 2009-05-23 | Холбоос | |


чамайгаа чи минь.. үзэн яддаг ч гэсэн бас үгүйлсэн мэт..
Бичсэн: director цаг: 14:42, 2009-05-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax