#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2007-09-16
Арай л дэндсэн асуудал

Саяны Пүрэв гаригт ажилаа тарчаад гэрийнхээ ойрхон шоппинг центерт явж байгаад хүүхдийн хувцасны дэлгүүрийн хажуугаар өнгөрсөн шууд шилэн цонхонд нь өлгөцөн байсан цамц нүдэнд тусав. Та нар лав итгэгхгүй, юу байсан гэж санана, 2-3 насны орчим охидод таарах ягаан ханцуйтай цамц байна, за тэр ч яахав, гол нь цамцных нь цээжин дээр нь гялгар бичигээр "Sexy" энэ тэр гэцэн байвал яахуу? За тэгээд уур гэдэг минь шууд дүрэлзээл тэр дэлгүүр луу давхиад орсон, дарга чинь хаана байна гэлээ, байхгүй байна, таньд яаж туслах вэ л гэж байна. Хариуд нь та нар энэ худалдаж буй бараагаа анзаардаг хүмүүсүү гүй юу, энэ үүдэнд байгаа цамцыг хар даа, ийм юм байж болохгүй, тэр цамцны цээжин дээрхи бичиг юу болж байгаа юм, тэгээд ичих нүүрээ элгэндээ наамарууд бүр гаднах шилэн үзмэртээ тавьцан байх даа яахав дээ, та өөрөө эх хүн биш юмуу, охиндоо энэ цамцыг өмсгөөд явж байна гээд төсөөлөөд үз гээд баахан агсарлаа. Тэгсэн дуу нь жоохон эвгүйрхээд бараг л юун сүртэй юм ухааны юм хэлхийн. Хэрэв энэ цамцаа барааныхаа жагсаалтаас хасахгүй бол би мэдээлэх газарт нь мэдээлнэ, гээд хаалгыг нь саваад гарсан юм. Тэгсэн өчигдөр ахиад тэр дэлгүүрийн хажуугаар явж байгаад нөгөө асуудал санаанд орон шагайтал бүгдэнг нь хураацан байх юм, овоо доо. Дэндүү дэндүү гэхэд арай дэндэнээ, ийм юм байж болохгүй биз дээ, ийм хүүхдийн хувцас үйлдвэрлэж л байдаг, хүн авна гэж бодсон юм байх даа. Эцэг эхчүүд минь, гоё ганган бичиг зурагтай л бол юу ч байсан хамаагүй гэж болохгүй шүү, сайн анзаарч байгаарай. Өндөр хөгжилтэй гэсэн энэ улсад хүртэл ийм юмтай таардаг юм байна.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
нээрэн таалагдаж байна уу, өнгөний сонголт гэж их хэцүү юмаа, уг нь гоё уусч муусдаг өнгө оруулах гэсэн миний бөндгөрийн мэддэг нь хүрэхгүй юмаа. өнгө мөнгөний хорвоо гэж гээл хадуураад явчихгүй юу.
Бичсэн: AttiIa цаг: 12:58, 2007-09-20 | Холбоос | |


Сэтгэгдэл
Тэнэсэн сум шиг дэмийрээд л шивээс муу муухай гэсэн яриа энүүгээр огт яригдаагүй байна. Хариулт бичихээсээ өмнө уншиж байгаач. татах гэнэүү?

Аттила гуай ядаж байхад яасан ч авъястай юм бэ? намайг тойроод л бүх хүмүүс вэб урлачих бололтой юмаа. лаг л загвартай болсон байшд.
Бичсэн: Me (зочин) цаг: 09:48, 2007-09-20 | Холбоос | |


Сэтгэгдэл

ооо нээр, хинтэргрунд аягүй дажгүй болж, хуудсаа андуураад ороод ирвүү гэж бодовшд.... хихихи



Зассан: AttiIa хэзээ: 2007-9-18 06:41
Бичсэн: tatah цаг: 06:16, 2007-09-19 | Холбоос | |


Сэтгэгдэл

xixixix...uuu taanuus locker bai...

shivees genee... percing genee...jiriin asuudal... terend tolgoigoo ovtgoj yaahiiim be? tuhai huniii huviin asuudal shuu dee...goy saihn haragdiii hunii sonirhol tatiii gej boddog l biz hoorhiii ... bas neg bodliiin tegej tamluuljeej tashaal avdag ch gajig kumsuud biii shd...ene 80 say hun dotor 8000 mydral bh ni enuuhen end shd... hiilgej l bg. hiiij ni baig, yr ni ene bol attila ta 2 ch padgui asuudalshd... sadaa bolkuu l bgaazde... harin ch haraad nudee baysgaj setgelee teniilgecheed yvjiigaashd... xixixix

bi bol eniiig iluu mongol taliin huuchin tradition ulbaalsan uzel yumuu gej bodjeen... zov gej demjihkui. buruu ch gej dairahgui. yu husne teriigee l hii..hamgiiin gol tolgoindoo bodoltoi uhaalag bol pank bsn ch yaahuuu....

zaluu nasand yaj ch mydraltaj bolno shd... sei locker, zeit wird kommen...



Зассан: AttiIa хэзээ: 2007-9-18 06:41
Бичсэн: tatah цаг: 06:15, 2007-09-19 | Холбоос | |


Сэтгэгдэл
arschgeweih гэж нэрлэдий шд, хааяа ч нүд хужирлачихад зүгээр байдымөө, үнээн үнэн гэсэн.
Бичсэн: AttiIa цаг: 14:40, 2007-09-16 | Холбоос | |


Сэтгэгдэл

тэгэж зовлогоо зовоож яах гэсийн бэ. шивээсний бизнэс хийдэг манай нэг герман найз л намайг харахаараа л бариж аваад шивээс хийхгээд чичрээд дайрчихдаг юм. чамд яг энэ таарна гээд л баахан зураг үзүүлээд панаалдчихгаад л байдаг юм. ажил мэргэжлээс шалтгаалаад би нээх ил гарсан шивээс хийлгэх сонирхол байдаггүй. далдыг нь хийлгий ч гэсэн өвчин зовиураас нь айгаад халгаадгүйшд. бөгснийхээ дээхэн шивээстэй, тэрийгээ ил гаргах гээд өмдөө шувтлах шахсан хүүхнүүдийг харахаар инээд хүрээд байдаг юм. хахахаха



Зассан: AttiIa хэзээ: 2007-9-18 06:41
Бичсэн: Me (зочин) цаг: 14:34, 2007-09-16 | Холбоос | |


Сэтгэгдэл

за тэр насанд хүрсэн хүмүүсийн яаж биеэ авч явах нь дүүрч, харин үр хүүхдээ ялангуяа бага насны охидийг эгээ л нэг 20-30 тай амьтад шиг гэдсий нь гаргаад бариу өмд өмсгөөд хамаг онжиго нь цухуйгаад явуулж буйг хархаар л гутармаар байдымаа. шивээс гэснээс нээрэн сүүлийн үед шивээс их сонирхол татаад байхымаа, яаая дөө, нэг хоёр жилийн дараа арилчихдаг шивээс байна гэхийн, туршаад үзүүл турсагаа хуулуулчидийм болуу муу дулмаадаа.



Зассан: AttiIa хэзээ: 2007-9-18 06:40
Бичсэн: AttiIa цаг: 14:22, 2007-09-16 | Холбоос | |


Сэтгэгдэл

хүн амын нягтрал ихтэй дээрээс нь нийгэм бүүр дэндүү чөлөөтэй болоод ирэхээрээ янз бүрийн гаж дур сонирхолтой хүмүүс ихээр ажиглагддаг. сургууль албан газарууд ямартаа л дрэсс код гэж хууль дүрэм баталж байхав. чөлөөт үедээ юугаа ч яаж ч өмссөн хувь хүний эрх гэдэг утгаараа ийм этгээд гаж барааны үйлдвэрлэл эрэлт хэрэгцээ байгаад байх шиг байгаа юм. i'm a bitch энэ тэр гэсэн тширт өмссөн охид явж л байдаг юм. бөгснийх нь тал гарцан, аймаар цулцгар гүзээгээ ил гаргасан хүүхнүүд ч явж байдаг. өөрсөдөд нь сайхан санагдаад тэгээд хувцаслаад яваа хүмүүст бид одоо юу ч хэлэхэв дээ тэй хэхэхэ. Тухайн хүний бие организмд төдийлөн муу нөлөө үзүүлэхгүй бол элдэв хурт зуршлыг бодвол бага хэрэг гэж боддог юм. нүүрэндээ наян гархи хийчихсэн, биеэрээ дүүрэн шивээстэй хүмүүс ч ная байх юмаа.



Зассан: AttiIa хэзээ: 2007-9-18 06:40
Бичсэн: Me (зочин) цаг: 14:14, 2007-09-16 | Холбоос | |


Сэтгэгдэл
харин тиимээ чухам яаг юуг хэнд зориулж зарж борлуулаад баигаагаа зарим нэг нь мартгиимшиг бгаан.
Бичсэн: 300-н блог цаг: 13:58, 2007-09-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax