1. Хүннүгийн хааны хөрөг.
Торгон хатгамал. Ноён Уулан дахь Хүннүгийн булшнаас олдсон. МЭӨ 1-р зууны үе.
Хүннү Сүннүгийн үеэс
Хөгшид өвгөдийн минь нутаг
Хөх Монголын цагт
Хүчирхэг болсон орон
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан ороон.
Д.Нацагдорж
2. Хүннүгийн үеийн хүрэл хазаар.
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутгаас 1939 онд архелогч Доржсүрэн олж байжээ.
3. Чингис Хааны чулууны бичиг.
Уг бичиг нь Монгол Үндэстэний бичиг дурсгалын үнэт ховор олдвор болно. Эрдэмтэд 1224, 1225 оны орчимд босгосон болов уу хэмээн таамагладаг. Чулууны бичигт Есүхэй мэргэн 335 алд хол газар харвасан тухай өгүүлжээ. Мөн бичигийн эхний хоёр үсэг Чингис Хаан хэмээн эхлэн бичсэн учир ийн нэрээр алдаршжээ. Санкт-Петерсбург ийн Эрмитаж музейд хадгалагдаж буй уг чулууг 1832 онд Оросын хайгуулч эрдэмтэн Спасскин анх олжээ. Бичээсийг үгчилэн тайлан уншиваас:
"Чингис Хаан Сартуул иргэн дагуулж Хамаг Монгол Улсын ард Буха Сочихайд хурсанд Есүхэй мэргэн 335 алд хол харважээ" гэсэн байна.
4. Чингис хааны байлдааны тактик.
Бат Хааны арми Унгарын армитай хийсэн байлдааны загвар зураг. Заримдаа энэ тактикийг гурван замын байлдаан ч гэж нэрлэдэг. Гол хүч нь төв рүү нь дайрч, туслах хүч нь баруун, зүүн талаар нь тойрч дайсныг бүслэн хааж цохилт өгдөг байлдааны шалгарсан тактик. Дашрамд хэлхэд Америкийн Нэгдсэн Улс 2003 онд Багдад руу дайрахдаа энэ тактикийг хэрэглэсэн гэдэг.
5. Хубилай Хааны Цэргийн Жанжины тамга.
Уг тамга нь 2003 онд Японы Фүкүока мужын Хаката орчимын далайгаас олдсон гэдэг. Дөрвөлжин үсгээр сийлэн үйлсдэн цэргийн жанжины тамга.
6. Чингис хааны армийн хэрэглэж байсан анхны галт зэвсэг.
Хубилай хааны цэргүүд Японы аралд довтлохдоо хэрэглэж байсан энэ бөмбөг нь мөн л Фүкүокагийн эрэг орчимоос дээрхи тамгын хамт 2003 онд олджээ. Магадгүй анхны галт зэвсэг болох орчин үеийн тэсрэх бөмбөгийн эцэг нь Монголчуудаас ч гаралтайг үгүйсгэх аргагүй юм.
7. Хүлүг хааны хэрэглэж байсан алтан түрхэмжтэй мөнгөн зоос
8. Аргун хааны үед хэрэглэгдэж айсан зоос.
9. Өлзийт хааны үед хэрэглэгдэж байсан зоос.
10. Чингис хааны алтан гэрэг11. Өндөр гэгээн Занабазар, Цагаан дарь эх
Сэтгэгдэл бичих