#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }

COUNTRY SCORES

бичсэн: AttiIa, 2010-05-07, 19:30
Америкийн Forbes хэмээх нэртэй эдийн засгийн сэтгүүлд дэлхийн хамгийн цэвэрхэн ус агаартай орнуудыг жагсаажээ.

Уг шалгууртaнд нийт 163 улсын ус агаарын бохирдол, нийт ард иргэдийн эрүүл мэндийн байдал гэх мэт нийт 25 ангиллаар шалгаруулсан бөгөөд төрөл болгонд авсан онооных нь нийлбэр дүнгээр жагсаасан аж.

Саяхан галт уул дэлбэрээд агаар мандалыг үнсэн нурамаараа булхаад байсан Исланд тэргүүлжээ.  Америк, Австрали, Орос, Хятад, Энэтхэг гээд л хүн ам ихтэй том том гүрнүүд бол нилээн сүүлээр орсон байхад Скандинавын орнууд, Европын дийлэнхи улсууд топ 20-д багтаж чадаж. Харин нэг анзаарсан зүйл гэ...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ДӨЧИН ХОЁР НАС

бичсэн: AttiIa, 2010-03-22, 19:38
Өнөөдөр би дөчин хоёр нас хүрлээ, өнгөт орчлонгийн нас дөчин хоёр хүрлээ
Өвлийн тэнгэр, өндрийн одод дөчин хоёр нас хүрлээ
Холхи алсын уулс, хонгор талын толгод дөчин хоёр нас хүрлээ
Хорвоо дээр надтай цуг уулс, хонгор талын толгод дөчин хоёр нас хүрлээ
Аугаа тэнгэр мөнхийн настай, үхэлгүйн шидтэй ч
Аяа, миний л хувьд өнөөдөр дөчин хоёр настай
Асралт наран тэрбум, тэрбум жилийг элээсэн ч аяа миний л хувьд дөчин хоёр настай...

1999 оны 02-р сарын 10
О. Дашбалбар /1957-1999/


Найрагчид гэж сонин зөн совинтой улсууд байдаг юм шиг санагддаг. Хорин нас, гучин нас, дөчин нас хүрлээ гэсэн шүлэгнүүд...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Цус л бол улаан байх ёстой

бичсэн: AttiIa, 2010-03-04, 16:58
Саяны нэгдэхээс гурав дахь өдөр хүртэл эндхийн нэр хүндтэй улсын нэгэн сувгаар "Der Krieg - Дайн" хэмээх нэртэй 3 ангитай цуврал баримтат кино гарч өнгөрөв.

"...1945 оны Берлин хотын дүр зураг...дэлхийн хоёрдугаар дайн...хотын төвөөр буу зэвсэг агссан цэргүүд холхилдон, энд тэндгүй танк, их буу хөглөрөн байшин барилга шатаад л...гудамжаар нь дүүрэн үхсэн хүмүүс хэвтэх аж. Тэр дундуур нь зарим нэг хөгшид, хүүхэд энэ өдрийг яаж гэдэс дүүрэн хонох вэ гэсэн байртай урагш хойш хөлхөлдөнө..."

Ер нь байнга л гардаг та бидний тархинд төсөөлөгддөг түгээмэл дайн дажины дүр зураг.

Гэвч миний анзаарсан ...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих