#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }

 Christian Holl - Аялгуун ангуучин

бичсэн: AttiIa, 2009-10-15, 16:20
 Ийм цуврaл 3 ангит нэвтрүүлэг өчигдөр үзэж дуусгав. Маш сонирхолтой санагдлаа. Өөрийгөө хөгжмийн зохиолч гэж нэрлэх энэ Франц хүн дэлхийн олон орноор аялж, төрөл бүрийн сүм дугана, уул ус, баяр ёслолд оролцон тэдгээрийн дуу авиаг бичиж аван, үүгээрээ ая зохиодог юм байна. Катмандугийн дуганы мөргөлчидийн будаа цацах, навчис сэрчигнэх, араатан амьтадын хүржигнэх, сүм дуганы баганыг бөмбөр мэт балбан эсвэл зүгээр л гол горхины чимээ гэх мэт хуурцагандаа буулгаагүй чимээ байхгүй мэт.

1-р Xэсэг:

 Энэтхэгийн далайн тэг дунд орших Мадагаскар арал улс дээр нийт ургамалын гарлын 80% нь оршдог гэвэл гай...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Шаналал

бичсэн: AttiIa, 2009-05-18, 18:43
Уул нь овоо гайгүй болж байсан юм. Чамайгaa хэд хоног мартагнаад зүрх сэтгэл минь хичнээн тайван амгалан, баяр баясгалантай байсан гээч. Би өөрийгөө энэ хорвоогийн хамгийн эрх чөлөөтэй, аз жаргалтай хүн хэмээн гэнэхэн итгэн, нүүр дүүрэн имээсэглэж явж байсан минь худлаа байжээ.
Бороо хур ихээр орж, чи бид 2 ын өнгөрсөн бүх юмыг түр зуур мартагнуулсан ч энэ бол түр зуурынх шүү гэх шиг тэр минь намайгаа шаналгаж зовоохгүй, чив чимээгүй ажиглаж байсныг нь би яахан мэдэх билээ дээ.
Үе үе би амьд шүү гэх шиг хамар сэрчигнүүлэх нь надад нэг их тээртэй санагддаггүй байлаа. Чийглэг агаар цээж дүүрэ...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Бороо Салхи Навч Дурлал тэргүүтэнд

бичсэн: AttiIa, 2009-04-06, 05:30

Хаврын тэнгэр чи гунигтайгаар шивэр л дээ, надад хамаагүй
Хатан цэцэг чи дур булаан ургасан ч нүдийг минь баясгахгүй
Намуун салхи чи чадлаараа л үлээ гэвч би хөдлөхгүй
Навчис минь дээ надаас шүлэг нэхээд хэрэггүй, сэтгэл минь завгүй

Үзэсгэлэнт бүсгүй минь чамайг би гомдоохнээ, харцаа надаас буруулж үз
Үлэмж тансаг дурлалаа өөр хэн нэгэнд хадгал надад бол хэрэггүй
Шөнө дамнасан хүсэл тачаал чи сэтгэлийг минь догдлуулахаа больсон
Шингэн үсийг нь илбэн эхнэртэйгээ хэвтэж байна. Тайван орхицгоо.

Сар минь яагаад л бас гуниг хураачихав даа? Чамайг би өрөвдөхгүй шүү
Санаа алдах хэрэггүй дээ,...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих