#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2008-2-29
Булшин дээр минь ирээрэй

Би үхэж - намайг хүмүүс мартахад
Сүүдрээрээ гэрэл цуулж
Булшин дээр минь нэг ирээрэй
Сүнс минь чамайг танина

Мартсан бvхний сvvлд
Мартаагvй vлдсэн чамд
Хөмөрч унасан манан баярлана
Хөлд чинь торсон чулуу баярлана
Хагацалд сvvмийсэн өвс
Өвдөн байж баярлана
Хажууд сөхөрсөн уулс
Өндийн байж баярлана
Хайртай байж дээ үнэн байж . . . гэж
Хамгийн сvvлчийн удаа яс минь цугларч хашгирна

Б.Лхагвасүрэн

Сэтгэгдэл:


хэхэ, тэр үнэн шүү, би чамайг айлгая гэж бодсон чинь айдаггүй монди юмаа гэсэн. yho:d==
Бичсэн: Attila цаг: 07:23, 2008-3-1 | Холбоос | |


хүүхэд уйлахаараа, хөгшид үхэхээрээ айлгана..
Бичсэн: bayasum цаг: 09:28, 2008-2-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant