#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2008-03-08
Бүсгүйчүүд
Хасын царайд нь туяа татаад
Хайрын толионд нь уулс мяралзаад
Харсан газраас нь сарнай дэлгэрмээр
Аашдийн сайханд саран гэрэлтээд
...Бүсгүйчүүд бүсгүйчүүд ардын үрсийн багш билээ
...Бүсгүйчүүд бүсгүйчүүд анагаан тэтгэх эмч билээ
Гэртээ ороход нь гэгээ татаад
Гэгээлгэн бүүвэйнд нь хорвоо уяраад
Шөнийн одод гэрэл ээ нэмээд
Шүүдрийн гялбаанд өнгөө тольдсон
...Бүсгүйчүүд бүсгүйчүүд уран гартай үйлчин билээ
...Бүсгүйчүүд бүсгүйчүүд улсад цуутай саальчин билээ tounge_smile
Насанд ганцхан хайраар дэлбээлж
Нартад заяасан хань минь гэгдээд
Өргөө гэрийг өөд нь татсан
Үрийн жаргалаар өнөд ивээсэн
...Бүсгүйчүүд бүсгүйчүүд зүрхэнд хоногшсон дагина билээ
...Бүсгүйчүүд бүсгүйчүүд зүрхэнд ургасан наран билээ.
...Бүсгүйчүүд бүсгүйчүүд зүрхэнд хоногшсон дагина билээ
...Бүсгүйчүүд бүсгүйчүүд зүрхэнд ургасан наран билээ
Олон Улсын Эмгтэйчүүдийн Баярын мэндийг бүх эмэгтэйчүүддээн хүсэе!


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax