#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2008-03-18
Мандтугай, бадартугай!

Тэнгэрлиг Монголын цоглог хөвгүүддээ Монгол улсын Зэвсэгт хүчин байгуулагдсаны 87 жилийн ойн баярын мэндийг алс холын Дойч улсаас миний бие  хүргэж байна! Цэрэгт явсан яваагүй огт хамаагүй ээ, хамгийн гол нь бидний зүрх нэгэн зүгт цохилж, санаа сэтгэл нэгдмэл, туурга тусгаар төр улсынхаа ариун гал голомтыг бадраацгаах нь "Монгол" хэмээх нэгэн Улсын иргэн болж төрсөн бидний нэгэн үүрэг хэмээн мухарлан бодном. Мандан бадрах, уруудаж доройтохын хатуу ширүүн сорилт бүхий 800 гаруй жилийн түүхийн нугачаат замд монгол түмний минь цэрэг эрсийн халуун эх оронч сэтгэл улам бүр хатуужин хэрсүүжиж, оюун санааны шавхагдашгүй ундрага болж ирсэн агуу түүх бидэнд бий билээ. Ард түмнийхээ эрх чөлөө, эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, аюулгүй байдлыг бэхжүүлэх, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулан, монгол цэргийн түүхийг бахархам үйлсээр арвижуулан дархалж буй цэрэг эрс болон амь бие, авъяас билэг, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө зориулж, гавьяат үйлсийг бүтээлцэн түүхэнд нэрээ бичүүлж байсан хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, бэлтгэл, чөлөөнд байгаа ахмад дайчид та нартаа ч гэсэн эрүүл энх байж, аз жаргалтай урт удаан наслан, төр, түмэндээ түшиг болж явахын өлзийтэй ерөөлийг миний бие өргөн барья!

Mонгол түмнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж ирсэн монгол цэргийн баатарлаг уламжлал мандтугай !

Улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалагч шижгэр залуусын яруу алдар бадартугай!
Монгол цэргийн чин эх оронч сэтгэл зориг, золбоо хийморь нь мандан бадарч, бахархах үйлс нь улам бүр арвижин дэлгэртүгэй!
 
Ингээд энэ нэг сайхан шүлгийг олж өгч уншуулсан нэгэн бүсгүйд талархсанаа илэрхийлэн та бүгдэд толилуулая!

Ам угтуул
~~~~~~~~

Амьдрал аварга намайг
Амлаж авахад
Зодог байтугай манцуй ч үгvй
Зориг байтугай хүсэл ч үгvй
Чармай нvцгэн амьтан
Чарласаар орилсоор
-аманд очсон ч унаагvй
-алдаж онож өссөн юм

Эрдэнийн сүү шимүүлсэн
Ээжийн хайр түшиж
Эсгий үнэг хайчилсан
Эцгийн ивээл тулж
Даян аварга амьдралын
Дархалж хийсэн мэхэнд
Өвдөг шороодож үзэлгүй
Өдий болсон юм

Есөн зоос хэлхэж
Ерөөл шившсэн бариувчтай
Заяа буян нийтгэж
Залгаж оёсон баадайтай ч
Дэвж ирсэн аварга
Дэгээ орооход нь би унаагүй
Гарч өрсөн аваргын
Гар дунгуйнд ч ойчоогүй ээ

Хорвоо сэцэн ижий
Хондлой дээр минь
-«Тогтоно оо хүү минь» гэж аргадсан
Хотол мэргэн аав
Хонгон дээр минь
-«Сайн барилд» гэж алгадсан
Засч зогссон хоёроосоо
хойш би
Заяа тавилантайгаа
өөрөө барилдсан

Гэр даасан эр хүн би
Гэргийн ширсэн зодогтой
Гэмгүй сэтгэлийн жудагтай
Гэгээн хутагтын хадагтай
-гарч өрдөг болсоон би
-гар зөрдөг болсоон би

Амьдрал даян аваргын
Аманд гарсан жаалхүү би
Yлгэрт итгэдэг үрдээ
Yлгэр нь болохсон гэхдээ
Бурханд залбирдаг ханьдаа
Бурхан нь байхсан гэхдээ
Амьдрал дархан аваргын
Арван гурван мэхэнд уналгvй яваа юм
Алдаж онодог алаг заяанд
Аваа өгөөтэй л яваа юм
-асч бадарч
-босч задарч яваа юм.

Ж. Мөнхбат

Сэтгэгдэл:


halhiin erchuud hezee ch bitgii
nud n nuuhtai nuur n dernii oromtoi 5dahiig huleej 1dehiig uzen ydaj yvaasai gej...
Бичсэн: donika цаг: 16:20, 2008-05-13 | Холбоос | |


sain u andaa

halhiin saikhan zaluustaa tsergiin bayariin mend hurgej als holiin australia ulsaas mendchilyee!

amjilt buteeleer arvin baihiin ulziitei yerooliig ood ood ni orgon devshuulyee!

www.gegeen.com party
Бичсэн: gegeenAustralia цаг: 12:29, 2008-03-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax