#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2008-04-14
Өглөө боллоо
Тиймээ, үүр цайхыг харах хичнээн сайхан юм бэ? Өчигдөрийн бодол өчигдөртөө үлдчихжээ, бурхан минь юутай их аврал вэ? Өчигдөрхөн гэгэлзэн байсан сэтгэл өнөөдрийн үүрийн цолмонтой хамт анивчин алга болчихлоо. Шинэхэн бодлоор тархиа цэнэглэн, хүн болгоныг унтаж байх хооронд харанхуй дунд унтаж байгаа нялх амьтанг сэрээхгүй өлмий дээрээ алхлан тэмтичэн үүрийн гэгээнээр дохилзон байх би дуртай гэж. Та нар яг одоо тэнгэр лүү сайн хар даа. Юм олж харж байна уу? Нүдээ онийлгоод ажигла л даа. Сар үгүй атал шүүдрийн нойтон дусал бүр гэрэлтэээд л, oд үгүй атал орчлон бүхэлдээ гялалзаад л. Үүр цайх гээд мэлтэлзэн буй энэ мөчийг би хүний гарал үүсэлтэй зүйрлэнэм. Хүн анх төрөхдөө энэ л мөч шиг яаранхан, тэгсэн мөртлөө бас болгоомжтой... Шинэхэн нялх өдөр минь хурдхан мэндэл дээ. Хурай хурай!
Сэтгэгдэл:


Өглөө хичээл уншихаар шалгалтандаа дажгүй дүн аваад байх юм. хэ хэ хэ.

өглөөг би өөрийнхөө ухааралтай зүйрлэж боддог.
Бичсэн: galbaatar цаг: 20:00, 2008-05-26 | Холбоос | |


үнэхээр сайхан өглөө..
Бичсэн: bayasum цаг: 11:10, 2008-04-14 | Холбоос | |


Өглөө боллоо. Шинэ өглөө, шинэ долоо хоногийн мэнд.
Бичсэн: yuki цаг: 07:00, 2008-04-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax