#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2008-06-30
Энэ өдөрийн төлөө! эргэж буцаж шившигээ тарихгүйн төлөө!

Энэ өдөр Монгол Улсад маань сонгууль болж өнгөрсөн. Үр дүн нь ямар болж өнгөрсөнийг мэдээллийн хэрэгсэлээр хайгаад олж уншиж чадсангүй. Юутай ч, нүдээ олж л дээдэс түшмэдүүд маань тодроосой доо. Тэрнээс ямар нам гарна миний хувьд ялгаа огт алга. Сонгууль хэмээх нь миний ойлгож явдагаар нэг нэгнийхээ эсрэг тэмцэлдэх биш эх орон ирээдүйн төлөө тэмцэж чадах аль нэг намыг олж сонгоxoд оршдог гэж бодож явдаг. Би ямарваа нэгэн юмны эсрэг гэж хэлэх дургүй. Эсрэг гэдэг үг нь цаанаа л нэг ёозгүй. Би тийм юмны эсрэг, ийм юмны эсрэг гэж хэлэх нь шууд бус утгаараа дайсагнал үүсгэж байна гэж ойлгодог. Чамтай санал нийлдэггүй хүн үүнээс үүдэн шууд бус утгаар дайсагнана гэсэн үг. Тиймээс би энэ эсрэг гэж хэлэхийн оронд төлөө гэж хэлэх дуртай. Тийм юмны эсрэг гэхийн оронд ийм юмны төлөө гэж хэлбэл хамаагүй дээр сонсогдохгүй байна гэж үү. Жишээ нь би дайн дажингийн эсрэг биш дайн дажингүй байхын төлөө тэмцдэг, хүний эрхийг алдагдуулагсдын эсрэг биш хүний эрхийг хамгаалхын төлөө би өөрийн чадлаараа тэмцдэг, тамхи татах, архидан согтуурахын эсрэг биш тамхи татахгүй архидан согтуурахгүи байхын төлөө тэмцдэг...гэх мэт. Үүний адил манай сонгууль маань алдаа маапаан багатай, зөв зорилгоныхоо төлөө тэмцэж чаддаг нь л гараасай. Ахин дахин алдаагаа бүү давтаасай. Энэ хоёрхон үгний цаана асар олон агуулга байдаг юм шүү. Залуусаа, эрхэм блоггерүүд минь, нэг нэгнийхээ эсрэг биш нэг нэгнийхээ төлөө амьдаръя, хэн нэгний эсрэг дайсагналцах биш нэг нэгнийхээ төлөө аж төрөе!

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax