Уг нь энэ блогон дээрээ хэтэрхий улс төржихгүйгээр, хэн нэгнийг давамгайлан дэмжих эсвэл буруушаах зорилгогүй байсан юмсан. Гэтэл өнөөдөр эх оронд минь болсон явдал, яг одоо болж байгаа зүйлүүдийг хальт уншаад дуугүй байж чадахгүй юм. Би олон юм бичмээргүй байна, хамгийн наад захын жишээ дурдая гэвэл монголын нэр хүндтэй цахим хуудаснуудаар нэг нэгнийгээ элдэв хэл амаар дайрч доромжилсон, мэтгэлцэн тэрсэлдсэн улсуудаар дүүрэн байна. Яагаад еэвэнгийн нөгөө тал гэж бас байдгийг ухамсарлаад харж чаддаггүйг их гайхах юм. Аливаа хэрүүл маргаанд ганцxан тал нь зөв, ганц тал нь буруу гэж байдаггүй. Ийм тохиолдолд олон ургальч мэдээнээс л хэний буруу зөв гэдгийг шүүж болдог. Гэтэл онцгой байдал зарласантай холбогдуулан Монголын Үндэсний ТВ-ээс бусад ТВ-үүдийг үйл ажиллагааг 4-н хүртэл зогсоосон байх юм. Үндэсний ТВ ийн зөв бусдынх нь буруу гэж юу байдаг юм. Арай дэндүү санагдаж байна. Ардчилсан нийгэм гэж ийм байдагийг би лав мэдэхгүй юм байна. ТВ-үүд үйл явдлын талаар янз бүрийн өнгөөр мэдээлж байж, хэвлэл мэдээлллийн эрх чөлөөг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд ардчилалсан улс гэж хэлхэд хэтэрхий санагдаж байна. Саяхан хэдхэн сарын өмнө Түвдэд гарсан үймээний үеэр Хятадууд яг нэг иймэрхүү арга хэмжээ авч байсан шүү дээ. Бусад гадаад ертөнцөөс таслаад, гадаадын сурвалжлагч нарт мэдээлэл өгөхгүй, зөвхөн өөрсдийн талаас мэдээлэл цацаад байсан. Үндэсний телевиз гэж угаасаа 100% Хувьсгалт Намын мэдээлэл цацдаг шүү дээ. Шууд бус утгаараа улайм цайм мунхруулга хийгдэж байгааг анзаарахгүй байгаа юм гэж үү. Ингээд бодхоор үнэхээр дургүй хүрэхгүй байхын арга алга даа.
Харин хуурч хульхдсан нь ил тод байсан нам нь ялаад, улс орныг удирдаад явахад би лав зөв зүйтэй юм болсон гэж бодохгүй байна. Ард түмний, тэр ядуу, толгой хоосон архичдын тэмцлийг би буруутгаж чадахгүй. Тэд чинь хүн. Тэдний тийм болоход, харанхуй бүдүүлэг болоход эцсийн эцэст энэ хэдэн хүмүүс буруутай...
АХ МАХН 2 ихэр төрсөн ах дүү юм
Авилгал алдаа 2-ын үүр уурхай юм гэж
шүлэг дуунд мөнхөрөхөөр боллоо.
Энэ тэмцэл хийе гэж хөөрч гүйсэн намуудын удирдлагууд ч ийм байдалд орно чинээ санаагүй, зүүдлээчгүй биз. МАХН гарч ирээд бид буруугаа хүлээе дахин сонгууль явуулья гэж хэлэх байх гэж горидож турхирсан үйлдэл өнөөдөр хэнд ашигтай болж хэн хохирч үлдэж байна гэж бодоод үздээ. АН мөнхөд МАХН зууш болсоор ирсэн улам бүр баталгаажуулж байна. Элбэгдөрж төр барьснаас Баяр хавьгүй дээр биз гээд олонхи болоход нь хэдий МАХН дэмждэггүй ч гэсэн улс орон урагшаа жаахан ч гэсэн алхах нь гэж бодож байсан. Ийм гуйлгачин гундуу явах ямар гэм хийсэн ард түмэн юм бэ? АН бүүр юу ч хийж чадахгүй, МАХН ч чадахгүй. Харин Баяр бага ч гэсэн шийдтэй алхмууд хийх болуу гэж бодож байсан. Аль намын алдаа байлаа гэсэн нийгэмд ийм уур амьсгалыг дэврээсэн явдал монголд суугаа та бүхний амь нас, эд хөрөнгө бүүр аюулд учирч байна гэдгийг санах хэрэгтэй. Нийтээрээ ийм байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Траншэйний золбин нөхөд өсөж том боллоо. Тэдний тэмцэл бослогод турхирах нийгмийн уур амьсгал тогтож байна. Ядуу байж болно. Амьд явцгаахаа бодох хэрэгтэй. Өөр тэмцэж тэсрэх өчнөөн асуудлууд байсан, АН иргэний хөдөлгөөнүүд дүлий дүмбэ л байдаг. Яагаад заавал УЙХ-д суух гэж улайран тэмцэж байгаа юм бэ. Ашиг сонирхлын зөрчилдөөнөөс тэд мөнгө босгох гэж хэрэгтэй хэрэггүй газар их үймээн тариж байсныг залхатлаа харсан.
Тэр Нана блогчны даяр монголд нийтлүүлсэн бичлэг маш гайхалтай сайн болсон байсан. Тэрнийг нэг уншаарай. Миний нам чиний нам гэдэг үе өнгөрч байна.
