#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2008-08-02
Нохойн амьдрал

Эрт урьд цагт биш юм гэнэ
Эрээн банхар байсан юм гэнэ
Эзний хашаанд гинжлигдэн амьдардагтаа
Эрх биш байнга гунигалдаг байж гэнэ
Хамар хашааны халтар жингэр
Харин огт гинжлүүлүүлдэггүйн
Эрх чөлөөнд нь  байнга
Эгдүүцэж явдаг байсан юм гэнэ
Халтар жингэр тэгтэл бас
Хавийн хүмүүстээ адлуулам
Хачин их урдаг тул
Хайр найргүй чулуу нүүлгүүлдэг байж
Урд хашааны ухаа халтар
Учир үл мэдэгдэм намуухан нохой
Учир мэдэхгүй хүүхдүүдэд
Умаа хумгүй ноолуулдагт нь
Халтар жингэр хардангуй
Харуй бүрийгүй хуцдаг байж
Хоргоож боорооx тусам
Хачин ихээр нүдүүлнэ гэж
Ухаа халтар харин
Урд хойдхоо ялгахаан байсан
Өдөр хоногоо тоолон суугаа
Өндөр настан нэгэн байжээ
Өвгөн халтар нохой гэтэл
Өөдөөс харсан айлын
Өхөөрдөм хөөрхөн гөлөгнөөс
Өөрийн залуу насаа санагалздан
Өчүүхэн цовоо гөлөг маань
Урд хойд дөрвөн мөч нь ташир
Урагш хурдан давхиж чадахгүй
Урам муутай хуцаж явахдаа
Эрээн банхарыг олж харан
Эрлэг том биенд нь сүрдэн
Энүүн шиг томоор өөрийгөө төсөөлөн
Элдвээр хурдлан мөрөөдөвөө

кккк

Aнх удаа мөр тэрлэв. Битгий шоолоод байгаарай kkkk, засч янзлах юм байвал хэлээд өгвөл баярлах болно.

Жич: фото зургийг агшин.мн ээс зээлж хэрэглэсэн болно.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax