#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2008-08-02
Сайн найзууд минь баяртай

Миний бие бээр төрөлхийн цэвэр ичимтгий, төлөв даруу шидийг бүрдсэн шидмэс бөлгөө. Угийн хэл ам цөөтэй хүнтэй харц мөргөлдөхдөө цэгц харж чаддаггүй учир анх хүмүүний биетэй танилцахдаа тааруухан, яриа өдөж сэдэв хазайлгах яруу баясгалант авъяас дутуу салга заяаны бузар гэлтэй санаанд оромгүй ааштай билээ. Аа гэхдээ, хэрэвзээ хүнтэй нөхөрлөөд, худ ургаан байгээ гэхэд худал үнэнээ тоочилцоод нарийн нууцуудаа шинжлэн уудлалцаваас нөхрийн итгэлийг уландаа гишгилэдэггүй ховс шидэт нирваан юм санж.
Төөрөг заяагаан тэгшитгэн төрийн жаягийг төвшитгөн хүний газар гүний нутагт бузгай олон жилийн нүүрийг үзэxдээд тэнгэрээс заяасан yy, хүмүүн заяаг минь тэгшлэн,  дээвэр цагаан гэрийн маань хүйс голомтыг асаалцагч, өлзий хутагийг бадруулагч өр зөөлөн гэргийтэй болсоон. Мөн түүнчилэн төөрсөн биендээн буян хурааж, түмний үйлст гачаал багасгаж, буурал хорвоон бумбыг бялхаан, буцлан оргилох гомдлыг сарниулан, төгс эдлэлийг арвижуулан явахдаа Аттила би вээр уул усныханыхаа нүдийг баясгам удам залгах нуган үртэй болсоон тэр үнэн.
Бас дээрээс нь хар, бор, улаан, цагаан есөн жорын зүсэн зүйлийн ханагар сайхан залуустай, хасын царайт бүсгүйчүүдтэй нөхөрлөсөөр ирсэн юмаа.
Аа гэвч, юу хэлэх гээд дүмийрээд дэлдэгнээд байнав гэхээр байна аа, цагийн байдал ороо бусгаа, төр засгийн үймээн самуун, ар гэрийн татлаа түтлээ гэх мэтийн наян шалтаг заан, үйлийн сайн үйлс үерлүүлхээр, үгээгүй хоосрохоос үтэр түргэн хөл мэдэн зугатааcaap гадаад мөсөн далайг гатлан, даян дэлхийгээр эрдэнэт андууд маань нэг нэгээр таран бутарч, тамлан зовоон салан салсаар байв.
Нэг мэдээд хоёрыг тунгаагад нөлөөт тольны вант улсаас нарийн ажиглалт хийгээд харсан чинь орь залуу насандаа цор ганцаар мэт эхнэр хүүхдээс өөрцгүй торойсоор үлдчихсэн байх юм даа, халаг гэж.
Өр зүрхээн тамлан шархлаан байж, анд нөхдийн алтан мутраас адис аван аван үлдэхдээ нүдэндээ доголон нулимастай нүүрэндээн үрчлээс нэмэн, эрмэш сэтгэлээн номхотгон барин эрхэм андууддаа зориулан бичиж суугаа учир минь энэ.

Хорол эрдэнийн шүншигт
Хачин сайхан андууд минь
Салая гэж салсангүй дээ
Салаа замын эрхээр л саллаа.

өдрийн сайныг товлож байж
Сарын сайныг саатан тогтоож байгаад
Наран авхай ивээсэн
Найрсаг нэгэн өдөр
Салаад явах өдөр нэг байхад
Сав шимийн ертөнцөөс
Саад болгоноо арилгачихаад
Сайн уу гээд тэврэлдэн улзах
Сайхан өдөр ирнэ ээ гэж.
Эр хүмүүний замын хүзүү урт даа
Эргээд уулзалдах өдөр ирнэ дээ гэж
Өнө мөнхийн найрамдлыг тогтоом
Өөдрөг та нарын минь
Өдөр бүр амны хишиг тань дэлгэрч
Өглөгийн цагаан буян хураан яваарай!

Аливаа үйлс бүхэн тань сэтгэгчилэн бүтэж
Муу бүхэнээс холуур
Мутар ариун явахын
Үйлийн сайн үйлийг хүсэн
Үнэн бишрэн сөгдөн мөргөе дөө гэж.

Сайн найзууд минь баяртай

Сэтгэгдэл:


kkkkkkkkkkk, hezee ene bichleg orchiv, hezee geheesee iluu yaad orchiv,,, kkk

huuchin anduudaa setgeldee hadgalaad shine anduudtai bolbol ymrav,

jishee ni Tatah bn tongue,
holnoos chini zuugdeed garnaas chini hotlood Arhiniii naiz , amidraliin chini and bolyo gee..l itgelee ogood setgelee neegeed bjiishd,, kkk

tongue,

P.S: salya gej salsangui
salaa zamiin erheer salsiim chini
Бичсэн: tatah цаг: 06:24, 2009-02-04 | Холбоос | |


хагцаж байгаадаа үнэхээр харамсаж байна
Гэрлэж амжаагүй насыг минь
Гэнэн гэж бүү чамлаач
Амьдрал үзээгүй намайг
Алдана гэж бүү айгаач
Бичсэн: Зочин цаг: 13:06, 2009-01-28 | Холбоос | |


suulchiin mur
'Сайн найзууд минь баяртай' gedgiig
'Сайн найзууд минь түр баяртай' gevel saihan sonsogdoj bnaa, happy
Бичсэн: Tsoomii цаг: 20:13, 2008-08-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax