#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2008-11-03
Та бүгдийн саналыг сонсоё.

Бага байхад зуны амралтаа тэсэн ядан хүлээдэг байсан олон шалтгаан байдаг байсан. Би лав 6 сарын 1 хурдан болж парк нээгдээсэй л гэж их мөрөөддөг байв. Нүүр амаа мөлчийтлөө угаачихаад аавынхаа гараас хөтлөөд мөхөөлдөс долоон шогшиж байх тухайн үед дээдийн жаргал санагддаг байлаа.
Найм, аравдугаар ангийнхан болон Их Дээд Сургуулийнханы төгсөлтийн хонхны баяр, элдэв баярт үйл явдал гээд л Найрамдал паркаар зугаалах шалтаг их. Саглагар моддынх нь дор хичнээн олон хос залуус хайрын үгсээ шивнэлдэж байсан бол.
Харамсалтай нь хүүхэд залуучуудын гэсэн тодотголтой цөөн хэдэн байгууллагын минь нэг өнөөх л гайт газрын дайралтанд өртөж ирэх жилээс бүр ор тас алга болох нь.
1966 онд Орос ах нарын буянаар нээгдэж байсан Найрамдал соёл амралтын хүрээлэн үүд хаалгаа нээснээс хойш өдгөө 40 гаруй жил урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөөр яалт ч үгүй тоглоомнууд нь үеэ элээжээ. Дээрээс нь байгаа хэдэн тоглоомуудыг нь хэн нэгэн чухал хүний шийдвэрээр хөдөөө орон нутгуудаар тараагаадхаж. Том том компаниуд нь төрийн томчуудыг гартаа атгачихаад утсан хүүхэлдэй мэт дураар нь хөдөлгөж байна. Сургууль цэцэрлэгийн гаднах биеийн тамирын талбай, орон сууцнуудын дундахь тоглоомын талбай, хүүхдийн эмнэлэгийн гадна, хүүхдийн төв номын сан гэх мэт шуналын нүдэнд өртөөгүй газар үгүй. Тоглоомгүй болсон хүүхдийн паркын хоосон талбай ёстой л аман дээр ирсэн шар тос мэт бэлэн өгөөшийг бас яаж зүгээр өнгөрөөхөв монголын топ компаны нэг МSC хэмээх байгууллагад худалдаадхаж. Нэг ёсондоо тэд хүчээр авчихсан гэсэн үг. Энэ болгоныг унших бүрт дотор харанхуйлахгүй байхын арга үгүй.
Бидний ирээдүйд юу үлдэж байна вэ? Өвөл нь утаа угаарнаас болж дөрвөн хананд хавчигдаад зун нь гадаа гараад тоглуулчих ч газар үгүй яана даа. Ирээдүй рүүгээ гар буугаар буудвал тэд эргээд их буугаад буудна аа гэж. Гэрэл гэгээлэг дурсамжгүй хүүхэд нас юутай гунигтай. Энэ бүхнийг бид бүхэн хараад уншаад бачимдаад өнгөрөөж болно гэж үү.
Бид хэд л эдгээр хуурмагуудын эсрэг хөдлөхгүй бол Монголын ирээдүй бараан харагдаж байна даа.
Сая интернет ухаж яваад ийм хэдэн хуудас оллоо. Америкын нэгэн иргэн бидний өмөөс санаа зовон ерөнхий сайдад захидал илгээхээр болсон байна. Үнэхээр яаж туслахаа мэдэхгүй байгаа бол ядаж энэ хуудсууд руу орон дэмжиж гарын үсгээ зурцгаая. Мөн цаашилан бид хэд ч гэсэн нэгдэж элдэв янзын өргөх бичиг, эсэргүүцлийн холбоо гэх мэтийг байгуулж болхыг үгүйсгэхгүй.

Та бүгдийн саналыг сонсоё.

Гүнээ хүндэтгэв.

Аттила

http://ubchildrenspark.blogspot.com/

http://www.ipetitions.com/petition/ubpark/index.html

http://www.irgen.mn/index.php?view=article&catid=187&id=1636:q-q-----&tmpl=component&print=1&page=

http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=article&sid=6125

http://www.ulstur.com/index.php?option=com_content&view=article&id=2987:2008-07-28-01-30-19&catid=63:2008-04-24-05-14-12&Itemid=187

http://ubtimes.mn/index.php?option=com_content&task=view&id=7391&Itemid=120

Сэтгэгдэл:


Ноён Ерөнхий сайд Энхбаяр танаа...

Захиаг уншлаа маш зөв юмаа... Нээрээ л тэр тэр тоглоомтой тоглоомгүй мод бут нь л байж байвал хосууд уулзаж, хүүхдүүд тоглож хүмүүс гүйж болно, заавал хотоос гарч чадахгүй хүмүүс нь хааяа нэг очоод моддын дунд хүчилтөрөгчөөр амьсгалчихна шүү дээ. Тэр газрыг устгачихвал өөр газар үлдэхгүй нь дээ sad sad sad

тэнд minster -> minister
I -> we энэ тэр гээд засмаар юмнууд байх шиг байна. Би ч Англи хэл сайн мэдэхгүй. Та тэр захиаг нэг гоё орчуулаад тавичихаач хүмүүст юм бодогдуулахаар юм. УБ-д хүмүүс цуглууд гарын үсгээ зураад нийлүүлээд явуулж бас болох юм байна. Тэгээд гадна дотны олон хүмүүс нийлбэл, энийг дэмжиж гарын үсэг зурах Япон хүмүүс бас цөөнгүй гэж бодож байна. applause
Бичсэн: Зочин (зочин) цаг: 09:08, 2008-11-03 | Холбоос | |


ай хөөрхий мэдэх ч юм алга даа. дэмжиж байнааа. 2 гараа өргөөд дэмжиж байна.
Бичсэн: Зочин (зочин) цаг: 08:57, 2008-11-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax