#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2008-11-09
Бадам...бадам,бадам.


Бадамлянхуа усан мандалд гандашгүй еэ хөө
Бахтай чи минь ухаан бодлоос гарашгүй еэ хөө
Бадрах гэрлээр гоолиг чи минь наддаа
Баяр цэнгэл бүхнийг авчирна гайхмаараа хөө...

Мандарваа буюу Бадамлянхуа хэмээх цэцэг хэдийгээр манай улсад ургадаггүй ч Монголчууд шүтэж биширсээр бурхадын суудалд хүртэл залан хүндэлж ирж. Арга ч үгүй юм. Түүний үзэсгэлэн гоог хараад ханашгүй. Тиймээс цэвэр ариун, нандин зүйл болгонтой зүйрлэн их бичдэг. Үүний хамгийн тод жишээ бол Соёмбо.

Соёмбо тэмдгийн доор бадамлянхуа цэцгийг Монгол Улс 1924 онд Бүгд Найрамдах засгийг байгуулж, Үндсэн хуулийг баталж, улсын бүлд тэмдгийг тогтооход нэмж байж. Түүний утга нь, бадамлянхуа цэцэг бол усны ёроолын хар шавар дотроос ургадаг боловч түүний ариун цагаан цэцэгт хир буртаг нь огт халддагүйн адил монгол улсын төлөө зүтгэгч хүн бүхний сэтгэлд амин хувийн ашиг завшааныг эрэхийн хир буртаг үл халдах болтугай хэмээсэн санаа юмсанж.

Мөн түүнчлэн эм зүй, эмчилгээний зорилгоор ч ашигладаг юм байна. Үүнийг дорнын анагаах ухаанаас суралцан бичихүй:

Бадамлянхуа цэцгийн шүүсийг тамир тэнхээ, чалх муудахад өргөн хэрэглэдэг. 15 гр хатаасан цэцгийг 600 мл усанд тал болтол буцалгаад өдөрт 3 хувааж ууна..

гэх мэтээр тайлбарлснаар улаан номонд зайлшгүй орох шалтаг болсоны нэг шинж.

Харин бидний мэдэх олон сайхан уран зохиолд:

"...Их дуганы ёроолд очоод дээш харахад уг дуганы өндөр сүртэй байдал нь шөнийн харанхуйг дороос нь баганадаж байгаа шиг сүндэрлэнэ. Нарийвчлан ажихад дээд дээвэр дэх өнцөг булангуудыг нь алтан ганжрууд онцгой тодрохын зэрэгцээгээр энд тэндээс нь зүүсэн жижиг ширмэн хонхууд үл мэдэгхэн сэвэлзэх салхины аясаар ганцхан ээлж дараагаараа жин жан дуугарч байлаа. Дотор нь юу байдаг билээ? гэхээс гурван давхар тэргүүнтэй зургаан мутартай наян тохой өндөр Мижид Жанрайсэг ба түүний бадамлянхуа цэцгэн хэлбэрт доод суурь нь боловч шижир алтан шармал нь нүдний өмнө тодхон тусан санагдана... "
(Д. Намдаг, Цаг Төрийн Үймээн, 1960 он, Роман)

хэмээн тухайн үеийн бурангуй дарлалын талаар уг романд дурдахдаа өнөөх л цэцгийг тодотгоод өнгөрсөн байдаг.


Эсвэл их зохиолч Б. Явуухулан гуайн 1957 онд бичсэн алдарт шүлэгтээ:

Бадамлянхуа гоолиг цэцэг
Бахдам сайхан ургадаг гэнэм
Аглаг хээр нутагт минь ургадаггүй ч
Ардын дуунд магтан дуулнам

Амрагийг хайрлах хайрын сэтгэл
Аяндаа тэгж сэтгэлд үүснэ.
Халуун янагт дурлаагүй ч гэсэн
Залуу хүний сэтгэл гэгэлзэнэ.

гэх мэтээр нэгэнтээ хайр дурлалтай ч зүйрлэн бичсэн байдаг.

Мөн түүнчлэн торго дурдан, сийлбэр, хатгамал, алт мөнгөн эдлэл, гоёл чимэглэлийн хэрэгсэл гэх мэт бүх л зүйлд чимэглэл болдог.

За тэгээд цаашлан хүүхдийн даахь үргээх ёслолд хүртэл ерөөл магтаал хэлэхдээ:

Баруун талын шанаанаас
Эхэлж үргээхэд
Бадамлянхуа цэцэг
Дэлгэрч байгаа мэт
Зүүн талын шанаанаас нь
Авч үргээхэд
Зүйл бүрийн эрдэм
Цацарч байгаа мэт
Орой дээрээс нь авч үргээхэд
Ой билэг нь хурцадаж
Оюун ухаан нь нэмэгдэж байгаа мэт...

/Гаадамба, Цэрэнсодном, УБ, 1978,/

Хэмээн тухайн зан үйлийн ёслол бол хүүхдэд сайн сайхныг бэлгэдсэн зориулалттай гэсэн санааг ерөөлд тодчилон шүлэглэсэн байдаг.

PS: Foto by Аттила&Co

Сэтгэгдэл:


xxaxa attila, faaank you ymuu, faaak you ymuuu xaxa

huneeree bgaarai gsn xexe
Бичсэн: tatah цаг: 00:55, 2009-01-15 | Холбоос | |


өө хөөрхий өгөр толгой би вээр анзааралгүй хоёр удаа нахичихаж, хэлж өгөөгүй бол инкээл дэмийрээд явж байх байсан байна, фааанк юүүүү.
Бичсэн: AttiIa цаг: 21:04, 2008-11-09 | Холбоос | |


заа чи буруутай шоо, энэ бадам чинь өнөөдөр амнаас гарахгүйнээ чортттт гссссс

эхэхэхэ
Бичсэн: tatah цаг: 19:09, 2008-11-09 | Холбоос | |


юмнуудаа 2 дахин оруулцан бхий,, би худлаа уншивуу? эхэхэ

энэ эхний дууны мөрүүд нээр их зөөлөн орж иржийн шүү, хөдөө нэг найран дээр сонсжийсноос хойш олон жил сонссонгүйэ гэж, данн хээпхооп альтернатив орок морок сонсож гүйсээр ардын сайхан дуугаа авдрын ёроолд хийгээд мартаж орхиж , нээр тийм шүү Бадам Бадам ээхэхэ:Р

schцn dich zu sehen Attile

happy
Бичсэн: tatah цаг: 18:36, 2008-11-09 | Холбоос | |


юүүп...ккк nerd
Бичсэн: AttiIa цаг: 17:51, 2008-11-09 | Холбоос | |


Ийм цэцэг байсан юм уу...
Бичсэн: xvv цаг: 13:52, 2008-11-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax